“Би номныхоо тухай” буланд зохиолч ментор Т.Гүлдаурен уригдаж, “Power girl” номныхоо содон сонирхолтой ертөнцийн талаар ярилаа. Тэрбээр утга уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бүтээж яваа залуу үеийн түүчээ зохиолчдын нэг юм.
Хавар ирж, ханш нээхтэй зэрэгцээд махны үнэ магнаг болжээ. Өглөө 10 цагийн үед нийслэлд хамгийн хямдаар мах худалдаалдаг “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо. Хөл тавих зайгүй бужигнадаг тус худалдааны төв эл хуль байлаа. Бас махны тасагт хоосон лангуу цөөнгүй байна. Энэ нь шинэ махны олдоц муу байгааг өгүүлнэ.
“Дугаарын зочин” буландаа паралимпийн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Г.Чулуунсүхийг урилаа. Түүний хувьд Казахстан улсын Астана хотод энэ сарын 24-нд эхлэх жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
“Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Энэ удаа бид Латви улсын парламентын гишүүн асан, улс төрийн зөвлөх Лолита Чиганег урилаа. Тэрбээр улсынхаа парламентын гишүүнээр гурван удаа сонгогдсон, иргэний нийгмийн идэвхтэн, төрийн бодлогын шинжээч юм. Мөн сонгууль, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн чиглэлээр олон улсад зөвлөдөг туршлагатай эксперт. Лолита Чиганег шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангах олон улсын хуралд оролцохоор Монголд зочилж ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
“...Алтан улсын хааны элч Чингис хаанд бараалхжээ. Элч Чингис хааныг тэнгэрт тултал магтаж, түүнд том цол олгож, асар их хэмжээний бэлэг сэлт хүртээх болсныг уламжилжээ. Ингээд тэдгээрийг гардуулж өгөх гэхэд Чингис хаан “...Танай улсын эзэн хаан намайг хэтэрхий хүндлэн үзэж, эдгээр зүйлийн цол, өргөмжлөл, элдэв бэлэг сэлтийг илгээсэнд баярлан талархаж баршгүй. Харин манай улс гагцхүү шулуун шударгыг сахил болгодог тул энэ хоосон цол, цаасан өргөмжлөл бидэнд тус болохгүй.
Нүүрсний хэрэгт холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ-аар хоёр долоо хоногийн өмнө хэлэлцсэн.
Мэргэжлийн холимог тулааны замналаар Д.Батгэрэл, О.Цэнгэл, З.Шинэчагтагаас эхлээд олон тамирчин эх орныхоо далбааг олон улсад мандуулсан. Тэгвэл тэдний араас эх орондоо болж буй тэмцээн бүрт ялалт байгуулж буй энэ цагийн шилдэг тамирчин бол Н.Цацрал юм. Тэрбээр “MGL-1 fighting championship”-д таван тулаан хийж ялалт байгуулаад байна. Энэ удаагийн дугаартаа түүний тухай онцоллоо.
Судалгааны багийнхан сумын засаг захиргаа, уул уурхайн компани, иргэний нийгмийн байгууллага, малчин иргэдийн төлөөлөлтэй уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулан орон нутгийн нөхцөл байдалтай танилцсан байна. Судалгааны багийнхан болоод малчдын байр суурийг хүргэе.
Өндөр албан тушаалтны ширэн цүнхийг барьдаггүй залуу өөрийнхөө мэдлэг чадлаар 12 сая төгрөгийн цалинтай ажилд шударгаар тэнцэх боломж Монголд бий юу. ЗГХЭГ-ын газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” компани 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна гэж оны эхэнд зарласан нь итгэхэд бэрх мэдээ байлаа.
Танхимд өлгөсөн зураг бүхэн давтагдашгүй өгүүлэмжийг тусгаж, хүмүүсийг гайхшралд хөтөлнө. Харандаа, цаас, зураачийн уран сэтгэмж нэг цогц болон нийгмийн өнгийг зурагт буулгана гэдэг ямар гайхалтай вэ. Яг ийм л бодролыг би танхим дахь олон хүний нүднээс олж харсан юм. Энэ бол Монголын шог зургийн нэрт мастер Ц.Байды гуайн “Байды юу өгүүлэв” шог зургийн үзэсгэлэн байлаа.
Сүхбаатар аймгийн Уулбаян суманд “Шинэ уужим орд” ХХК иргэдийн зөвшөөрөлгүйгээр тус сумын нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор нутгийн иргэд болоод компанийн хооронд томоохон зөрчил үүсээд буй. Энэ талаар Уулбаян сумын Баян багийн иргэн, “Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Э.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард Солонгос руу ниссэнээс хойш эргэж ирээгүй. Засгийн газраас "Тавантолгой төмөр зам" компанид БЭТ томилж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүний 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илэрсэн гэсэн мэдээлэл цацагдсан.
Монголын улс төрийн хоёр том намын нэг АН эвлэж нэгдэх гэж их л юм болж байна. Хоёр сарын өмнө, 2023 оны хоёрдугаар сарын 9-нд Дээд шүүх Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн. Ингэснээр хоёр жил гаруйн хугацаанд дөрөв, таваараа тодроод байсан АН-ын даргын маргаанд цэг тавьсан. Гэвч ингээд дээрдсэнгүй. Гэрчилгээ, тамганы хэрүүлээр үргэлжлэв.
Техник технологи эрчимтэй хөгжиж, интернэтийн тусламжтайгаар аливаа юм бүхнийг биеэ даан суралцах боломжтой нь өнөөгийн нийгэмдээ сэтгэл хангалуун байх нэг үндсэн шалтгаан юм. Хил хязгаар үл харгалзан ямар ч саадгүйгээр дэлхийн аль ч улсын иргэнтэй харилцах боломжтой нь орчин үеийн хүмүүсийн нийгмийн харилцаа төдийгүй олон улсын харилцаанд ч үсрэлтгүй дэвшлийг авчирсан.
УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, ТАЗ-ийн тайлан, Төмөр замын тээврийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Э.Батшугар байр сууриа илэрхийлэв.