Сурталчилгаа

Зууны мэдээ

Хуулийн төсөл: Ухуулагч нар цалингүй, сайн дураараа ажиллана

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, мөн УИХ дахь АН-ын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Өргөн мэдүүлсэн төслүүдэд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах дээр санал нэгдсэн ч тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог ажлын хэсгийн зүгээс 38,38 байхаар, харин АН-ын 48, 28 байх хувилбарыг оруулж ирсэн билээ.

1 сарын өмнө 1

Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр С.Зоригийг хөнөөгөөгүй нь тогтоогдвол юу болох вэ?!

УИХ-ын гишүүд 2019 оны гуравдугаар сард “маш нууц”-ын зэрэгтэй аймаар бичлэг үзсэн. Тэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн бичлэг байв. Тэднийг Төв аймаг дахь Цагдан хорих ангийн тусгайлан бэлдсэн өрөөнд 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан нь бичлэгт үлдсэн байжээ.

1 сарын өмнө 44

Бүсгүйлэг оршихуйн нууц “Power girl”

“Би номныхоо тухай” буланд зохиолч ментор Т.Гүлдаурен уригдаж, “Power girl” номныхоо содон сонирхолтой ертөнцийн талаар ярилаа. Тэрбээр утга уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бүтээж яваа залуу үеийн түүчээ зохиолчдын нэг юм.

1 сарын өмнө 0

Үхрийн мах 18500 төгрөгт хүрчээ

Хавар ирж, ханш нээхтэй зэрэгцээд махны үнэ магнаг болжээ. Өглөө 10 цагийн үед нийслэлд хамгийн хямдаар мах худалдаалдаг “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо. Хөл тавих зайгүй бужигнадаг тус худалдааны төв эл хуль байлаа. Бас махны тасагт хоосон лангуу цөөнгүй байна. Энэ нь шинэ махны олдоц муу байгааг өгүүлнэ.

1 сарын өмнө 5

Г.Чулуунсүх: Жүдо тэвчээртэй байх эрдэмд сургасан

“Дугаарын зочин” буландаа паралимпийн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Г.Чулуунсүхийг урилаа. Түүний хувьд Казахстан улсын Астана хотод энэ сарын 24-нд эхлэх жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

1 сарын өмнө 3

Лолита Чигане: Эрэгтэй, эмэгтэй тэнцүү төлөөлөл нийгмийн амьдралыг бүтэн хардаг

“Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Энэ удаа бид Латви улсын парламентын гишүүн асан, улс төрийн зөвлөх Лолита Чиганег урилаа. Тэрбээр улсынхаа парламентын гишүүнээр гурван удаа сонгогдсон, иргэний нийгмийн идэвхтэн, төрийн бодлогын шинжээч юм. Мөн сонгууль, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн чиглэлээр олон улсад зөвлөдөг туршлагатай эксперт. Лолита Чиганег шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангах олон улсын хуралд оролцохоор Монголд зочилж ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

1 сарын өмнө 1

Авлига авах чинь хүний эрх юм уу?!

“...Алтан улсын хааны элч Чингис хаанд бараалхжээ. Элч Чингис хааныг тэнгэрт тултал магтаж, түүнд том цол олгож, асар их хэмжээний бэлэг сэлт хүртээх болсныг уламжилжээ. Ингээд тэдгээрийг гардуулж өгөх гэхэд Чингис хаан “...Танай улсын эзэн хаан намайг хэтэрхий хүндлэн үзэж, эдгээр зүйлийн цол, өргөмжлөл, элдэв бэлэг сэлтийг илгээсэнд баярлан талархаж баршгүй. Харин манай улс гагцхүү шулуун шударгыг сахил болгодог тул энэ хоосон цол, цаасан өргөмжлөл бидэнд тус болохгүй.

1 сарын өмнө 14

Ерөнхий прокуророос Н.Наранбаатар, Ж.Батсуурь хоёрыг түдгэлзүүлэх санал оруулна гэв үү?

Нүүрсний хэрэгт холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ-аар хоёр долоо хоногийн өмнө хэлэлцсэн.

1 сарын өмнө 17

Н.Цацрал: Дэвжээ рүү гарахдаа би зөвхөн маргаашийн тухай л боддог

Мэргэжлийн холимог тулааны замналаар Д.Батгэрэл, О.Цэнгэл, З.Шинэчагтагаас эхлээд олон тамирчин эх орныхоо далбааг олон улсад мандуулсан. Тэгвэл тэдний араас эх орондоо болж буй тэмцээн бүрт ялалт байгуулж буй энэ цагийн шилдэг тамирчин бол Н.Цацрал юм. Тэрбээр “MGL-1 fighting championship”-д таван тулаан хийж ялалт байгуулаад байна. Энэ удаагийн дугаартаа түүний тухай онцоллоо.

1 сарын өмнө 0

Дорноговь аймгийн малчид: Уул уурхайгаас үүдэн тоосон манан дунд амьдарч байна

Судалгааны багийнхан сумын засаг захиргаа, уул уурхайн компани, иргэний нийгмийн байгууллага, малчин иргэдийн төлөөлөлтэй уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулан орон нутгийн нөхцөл байдалтай танилцсан байна. Судалгааны багийнхан болоод малчдын байр суурийг хүргэе.

1 сарын өмнө 4

Даргын цүнх бариагүй 88-ын жимээр…

Өндөр албан тушаалтны ширэн цүнхийг барьдаггүй залуу өөрийнхөө мэдлэг чадлаар 12 сая төгрөгийн цалинтай ажилд шударгаар тэнцэх боломж Монголд бий юу. ЗГХЭГ-ын газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” компани 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна гэж оны эхэнд зарласан нь итгэхэд бэрх мэдээ байлаа.

1 сарын өмнө 22

Шог зургийн нэрт мастер Ц.Байды

Танхимд өлгөсөн зураг бүхэн давтагдашгүй өгүүлэмжийг тусгаж, хүмүүсийг гайхшралд хөтөлнө. Харандаа, цаас, зураачийн уран сэтгэмж нэг цогц болон нийгмийн өнгийг зурагт буулгана гэдэг ямар гайхалтай вэ. Яг ийм л бодролыг би танхим дахь олон хүний нүднээс олж харсан юм. Энэ бол Монголын шог зургийн нэрт мастер Ц.Байды гуайн “Байды юу өгүүлэв” шог зургийн үзэсгэлэн байлаа.

1 сарын өмнө 2

Э.Мөнх-Эрдэнэ: Уулбаян сумын Засаг дарга асан Д.Шижирбаатар дур мэдэн уурхайн зөвшөөрөл олгосон

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд “Шинэ уужим орд” ХХК иргэдийн зөвшөөрөлгүйгээр тус сумын нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор нутгийн иргэд болоод компанийн хооронд томоохон зөрчил үүсээд буй. Энэ талаар Уулбаян сумын Баян багийн иргэн, “Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Э.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

1 сарын өмнө 2

Н.Удаанжаргалын Аргентинд бүгж байгааг тогтоожээ

"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард Солонгос руу ниссэнээс хойш эргэж ирээгүй. Засгийн газраас "Тавантолгой төмөр зам" компанид БЭТ томилж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүний 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илэрсэн гэсэн мэдээлэл цацагдсан.

1 сарын өмнө 58

Лу.Гантөмөр "Женко"-г түшиж, С.Эрдэнийн АН "жигүүр" болох уу?!

Монголын улс төрийн хоёр том намын нэг АН эвлэж нэгдэх гэж их л юм болж байна. Хоёр сарын өмнө, 2023 оны хоёрдугаар сарын 9-нд Дээд шүүх Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн. Ингэснээр хоёр жил гаруйн хугацаанд дөрөв, таваараа тодроод байсан АН-ын даргын маргаанд цэг тавьсан. Гэвч ингээд дээрдсэнгүй. Гэрчилгээ, тамганы хэрүүлээр үргэлжлэв.

1 сарын өмнө 7