Монголын улс төрд энэ зун нэг том үйл явдал болно. Үндсэн хуулийг өөрчилнө. Энэ гарцаагүй болчих шиг боллоо. Баяр наадмын дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх сураг бий.
БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын эхээр COVID-19-ийн халдвар тархаж, урд хилээр орж ирэх барааны урсгал саатсан. Мөн Үндэсний статистикийн хорооноос өмнөх сараас 4.7 хувиар үнэ нэмэгдсэн гэж мэдэгдээд буй.
Байгууллагын орчин эрүүл, аюулгүй байхын чухлыг таниулж, мэдүүлэх зорилготой “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” улсын уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаа төрийн болон төрийн үйлчилгээний салбарын шилдгээр Баянгол дүүргийн 38 дугаар сургууль шалгарчээ. Тус сургууль 3300 хүүхдийн болон багш, ажилчдынхаа эрүүл, аюулгүй орчинг сайн ханган ажиллаж байгаа сайн жишээг онцоллоо. Энэ талаар тус сургуулийн Нийгмийн ажилтан, ХАБЭА-н ажлыг хавсран гүйцэтгэдэг Б.Оюунбилэгтэй ярилцлаа.
Хойд хөрш маань Украинд “цэргийн тусгай ажиллагаа” явуулж байна. Дөрвөн сар боллоо. Ямартай ч үүнээс үүдсэн тогтворгүй байдал Монголд ч бас тодорхой доргилтуудыг өгч эхэлсэн. Хэзээ, яаж дуусахыг бүү мэд.
Тайз, дэлгэцийн урлагт өөрийн өвөрмөц төрх, ур чадвараараа гэрэлтэж буй авьяаслаг жүжигчин Б.Одгэрэлийг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр “Гэгээн муза-16” наадамд “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр тэргүүлсэн билээ.
Эх орны дуудлага нэрийн дор аль л идэр залуу, эрүүл чийрэг эрчүүдийг цэргийн албанд татаж байгаа. Гэтэл төрийн хамгаалалт дор амь эрсдүүлж, эрэмдэглэж, бие сэтгэл санаагаар нь хохироодог байдлыг цэргийн албанаас хэзээ халах вэ
“Амжилтын эзэн” булангийн энэ удаагийн зочноор жүдо бөхийн ОУХМ, “Женко” клубын тамирчин Б.Ойдовчимэдийг урилаа.
Хөгжлийн банкны өрийг хэнээр төлүүлэх вэ гэдэгт олон нийтийн дунд хүлээлт үүсээд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлнэ гэвэл олон нийт дургүйцнэ.
Өнөөгийн бидний оршин тогтнохын баталгаа бол Үндсэн хууль юм. Тэгвэл өнөөгийн мөрдөж буй Үндсэн хуулийг тэртээх 1992 батлах үеийн хэлэлцүүлгийн протоколыг гол болгосон “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть саяхан хэвлэлтээс гарчээ.
Хачин гоё чамин хээтэй, эрмэг хэсгээсээ бага зэрэг элэгдсэн бор авдраа уудлах бүртээ эмээ минь чихэр гаргаж өгдөгсөн. Эмээг минь хадмын босго давахад л хамт ирсэн тэр хэдэн бор авдарт олон жилийн нандин дурсамж цаг хугацаа эвхээстэй байгаа. Ийнхүү гэгээн бодол, дурсамжийг Монголын үндэсний музейд дэлгэсэн “Модон урлал монгол авдар” үзэсгэлэн уудлах шиг боллоо.
Хордлого судлалын үндэсний төв НҮТББ-ын захирал, хор, ураны мэргэжилтэн, хүний их эмч П.Алиманцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр эрүүл мэнд, боловсролын салбарт 29 жил ажилласан туршлагатай юм.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болуутаа хамгийн түрүүнд Ц.Нямдоржийг Хэрэг эрхлэхийн сайдаар зарласан. Ц.Нямдоржийнх ч юм уу, өөрийнх нь ч юм уу, “Эхлүүлсэн тэмцэл Ц.Нямдорж энэ суудалд сууснаар үргэлжилж, дуусах ёстой” гэсэн.
Урин дулаан цаг ирж, байгаль дэлхий өнгөө зассан нарлаг зуны өдрүүд айсуй. Цэцэрлэгийн багачууд, Ерөнхий Боловсролын сургуулийн 1-3, 4-5 дугаар ангийн хүүхдүүдийн амралт эхэллээ.
Өнгөрсөн зун хүнсний ногоо тариалдаг Сэлэнгийн бүс нутаг цаг агаараас шалтгаалж 900 орчим га талбай үерт автсанаас ургац алдсан гэдэг. Ялангуяа луувангийн тариалтад. Тиймээс эрэлтээ дагаж энэ хавар ийнхүү лууван, байцаа, манжингийн үнэ өмнөх оноос огцом өсөөд байгаа гэдгийг тариаланчид болон салбарынхан хэлж байна.
Дууг амьтай л гэдэг. Гэхдээ нэгэн цаг үеийг эзэгнэж чадалгүй мартагдах тохиолдол элбэг. Зөвхөн чихэнд сонсогдоод өнгөрөх төдий дуу байхад насан туршид зүрхэнд эгшиглэх бүтээл гэж бий. Тэр нь тун цөөхөн. Харин Монголын хөгжмийн урлагт зохиосон дуу бүхэн нь эзнээ олж очдог, он цагийн урсгалд хуучирч хэзээ ч мартагдалгүй, мөнхөд эгшиглэх урт настай олон бүтээлийн эзэн нэгэн эрхэм бий. Тэр хүн бол “Би хаана төрөө вэ”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дорнын цагаан саран”, “Есөн эрдэнийн орон”, “Бодлын цагаан хун”, “Миний нутгийн бараа”, “Чамайг тойрон эргэлдэнэ” зэрэг бүх цаг үеийн хит дуу, сонсогчдын чихэнд биш зүрхэнд эгшиглэх бүтээлүүдийн эзэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр билээ.