Усны шувууд даль жигүүрээ цуцаан тэмүүлсээр хүрдэг, мичид шүргэм оргил, цавчим өндөр уулстай. Урин дулаан цагт ч дөрвөн улирлын өнгө сүлэлдэн байдаг мөнх цасны орон Цаст их Алтайг мэдэхгүй Монгол хүн үгүй биз ээ. Тэр л сүрлэг уулсын өвөр бэлд өсч өндийж, Алтайн Урианхайчуудын дундаас төрөн гарсан олон баатруудын нэг. Тэр дундаа барилгын цэргийн салбараас төрсөн Цаст Алтайн анхны баатар Б.Цээхээгийн арвин баялаг амьдралын тойрогт саатлаа.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон ширүүхэн асуудалтай тулаад байгаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт хийсэн тэтгэврийн шинэчлэлтийн хүрээнд тэтгэвэрт гарах насыг 62 байсныг 64 болгон өсгөж байгаагаа мэдэгдсэн нь олон нийтэд таалагдаагүй. Тиймээс ч парламентаар хэлэлцээгүй шийдвэр гаргасанд нь дургүйцсэн францчууд өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн жагсах болсон юм. Нийтдээ сая гаруй иргэд жагсаалд оролцсон гэсэн мэдээлэл бий. Харин зарим эх сурвалж гудамжинд гарч эсэргүүцсэн хүмүүсийн тоо аль хэдий нь гурван саяд хүрсэн хэмээн мэдээлж байлаа.
Малчдын ноолуураа самнадаг улирал айсуй. Зүүн аймгийн малчид бүс нутгийн онцлогоос хамаарч ямаагаа эрт самнадаг уламжлалтай. Тэгвэл ноолуурын ханш ямар байгаа талаар болон олон улсын банкуудын хямралын талаар энэ удаагийн дугаартаа тоймлож байна.
“Нийгэм-Асуудал” буландаа театр арын албаны мэргэжилтнүүдээр цангаж буй тухай цувралаар хөндөж байгаа. Бид өмнөх дугаартаа тайзны ард ажилладаг нарийн мэргэжилтнүүдийг МСҮТ-д болдлогоор бэлдэж, ажлын байраар хангая гэсэн өнцгийг хөндсөн. Тэгвэл өнөөдөр тохиож буй Дэлхийн театрын өдөрт зориулан олон улсын театрын стандарт болоод сургалтын онцлог, давуу талын тухай энэ удаад онцлохоор бэлтгэлээ.
Өнгөрсөн долоо хоногт дуулиан болсон нэг сэдэв бий. Боловсролын зээлийн сангаас төлбөрөө гаргуулж гадаадад сурсан хүмүүсийн мэдээлэл задрав. Эхлээд хэдэн хүний нэр ус, зураг сэлтийг, үр хүүхдийнхтэй нь зарлаж нийтээрээ балбав. Ер нь бол сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан бол хариуцлага ярих ёстой. ЖДҮ шиг өнгөрөөгөөд байж хэрхэвч болохгүй.
Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь уул уурхайгаас хамаардаг. Жилдээ 40-50 сая тонн баялгийг түүхийгээр нь экспортолж, мөнгө олж ирдэг. Үүний дийлэнхийг нүүрс эзэлнэ. Харамсалтай нь нүүрсний экспортын орлогын бараг 70 орчим хувь нь хууль бусаар хэсэг хүний орлого болдог байжээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбоотой эсэргүүцлийн давлагаа манай улсад нэлээд хүчтэй өрнөсөн. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээр дурдсан хууль, түүнийг дагалдах дөрвөн хуульд хориг тавьсан байдаг. Тэгвэл Францад мөн адил тэтгэврийн шинэчлэлийн хуулийг эсэргүүцсэн үйл явдал болж байна. Гэхдээ Францад өрнөж буй эсэргүүцлийн давлагаа манай улсынхнаас эрс өөр.
Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өвлөж, XX зуунд буухиалж, XXI зуунтай залгуулсан нэрт лимбэчин, Гавьяат хөгжимчин Л.Цэрэндорж, Л.Маам, М.Дорж нар энэ хөгжмийн хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл алдарт лимбэчидийн халааг өвлөж, “Уран эгшиг” улсын наадамд хоёр жил дараалан түрүүлсэн Б.Тэнгэр хүүг “Хөгжим, хэмнэл” буландаа онцоллоо. Тэрбээр хүний сэтгэлийн нандин утсыг хөглөж, аз жаргал, амар амгаланг хөгжмөөр дамжуулан мэдрүүлдэг авьяаслаг нэгэн юм.
Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоос савнаасаа хальж олон жил иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр ирсэн. Уурхайн зүгээс цагаан тоосыг дарж аюулгүй болгох гэж олон арга технологийг туршсан хэдий ч үр дүн муу, өртөг зардал их гарсан байдаг. Тэгвэл цагаан тоосны дагтаршсан хаягдал дээр давхар хөрс бий болгож тойруулан мод тарьсан нь үр дүнгээ өгөөд байгаа талаар тус үйлдвэрийн дэргэд байгуулагдсан “Ойн генетик нөөц”-ийн төвийн дарга Я.Ариунзул ярьсан нь сонирхол татсан юм.
Хэдэн сар үргэлжилсэн Хөгжлийн банкны нээлттэй сонсгол хэд хоногийн өмнө дууслаа. Тэндээс мөн ч их мэдээллээр чих мялаацгаав, бид. Өнөөх хэдэн “топ”-ууд маань өрний тулам, том төслийн луйварчид болж таарав. Гаднаас богино хугацаагаар, өндөр хүүтэй босгосон зээлүүдийг бараг хүүгүй, хугацаагүйгээр хуваагаад авчихдаг аж. Хэдэн арав, зуун тэрбумаар нь шүү дээ.
Евро Азийн эдийн засгийн 26 дугаар чуулга уулзалт Турк улсын Истанбул хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Дэлхийн 44 орны улс төр бизнесийн нөлөө бүхий төлөөлөгчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон энэхүү чуулганд манай улсаас гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож үг хэлсэн юм.
АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эс, эд, эрхтний донор болохыг зөвшөөрдөг бол Сингапур улс 21 насаар хязгаарладаг аж. Монголд амьд донорын насны энэ хязгаар 25 байгаа бол ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн Донорын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 21 болгосон шинэ зохицуулалт хэрэгжиж эхлэх юм.
Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн Төв Америкийн Гватемал, Белиз улсаар айлчлахдаа АНУ-д албан ёсны бус айлчлал хийнэ гэдгийг Тайванийн Засгийн газраас өчигдөр мэдээллээ.
БНХАУ-ын “South China Morning Post” сонины эхний нүүрт 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хэвлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний бохирдлын шинжилгээгээр нийт дээжийн 88 хувьд нь хөгц, мөөгөнцөр илэрч, гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувь нь нянгийн бохирдол ихтэй, хүнд металын бохирдлоор бохирдсон гэсэн дүн гарсан талаар БОАЖЯ-аас мэдээлсэн.