Сурталчилгаа

Зууны мэдээ

С.Бямбацогт: АНУ-руу шууд нислэг хийхээр төлөвлөж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2023-04-03 06:51 7

Д.Дорждэрэм: Цогц ертөнцийг хөгжмөөр илэрхийлэхийг зорьсон

“Дүрслэх урлаг” буландаа зураач, барималч Д.Дорждэрэмийг онцолж байна. Тэрбээр саяхан өөрийн долоо дахь удаагийн үзэсгэлэнгээ толилуулсан юм.

2023-04-03 06:42 0

МАН “нүүрсний 19”-өө, АН даргаа “шийтгэх” үү?!

Ерөнхий прокурорын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх саналыг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв. Саналыг үндсэндээ хүлээж авлаа. “...Энэ нь Монгол Улс дахь парламентын засаглал, хууль тогтоох эрх мэдлийг авч үлдсэн явдал боллоо” гэж шинжээч, ажиглагчид дүгнэж байна.

2023-04-03 06:36 13

Өв уламжилж ирсэн тусгай жорын эзэд

Бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон талх болоод бусад гурилан бүтээгдэхүүн нь хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдсэн хамгийн эртний хоол хүнсний нэг гэдэг. Гэвч цаг хугацааны уртад орц найрлага нь баялаг болж хөгжсөн түүхтэй. Өдөр бүр хэрэглэгчдэд хийсэн бүтээгдэхүүнээ хүргэдэг, буянтай мэргэжлийн нэг бол нарийн боовчин. Цагаан өнгийн малгай өмсөж, хүмүүсийг амтлаг, тэжээллэг бүтээгдэхүүнээр дайлдаг учраас энэ мэргэжил үнэ цэнтэй. Тэгвэл энэ салбарт гурван үеэрээ ажиллаж буй нарийн боовчин Г.Эрдэнэчимэгийг “Удмын бахархал” буландаа урилаа. Түүний ээж нь нарийн боовчин С.Найдансүрэн бол өвөө А.Самгарьд нь мөн л энэ салбарт ажиллаж байсан гавьяатай нэгэн юм. Ингээд гурван үеийн нарийн боовчин тэдний амьдралын түүхээр хамтдаа аялъя.

2023-04-03 06:24 2

"Хүүхэд насанд хүргэж өгдөг" ээж

Эмэгтэй хүн ээж болсноор илүү хүчирхэг, тэвчээртэй, уян зөөлөн болдог гэдэг. Өөрөөсөө ургуулсан бяцхан ертөнцийн төлөө энэ хорвоогийн бүхий л саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн их хүч эх хүнд л бий. Тиймээс бяцхан үрээ харангаа гэрээрээ үйлдвэрлэл эрхэлж, дуртай зүйлээ хийж, өөрийгөө хөгжүүлэхийн сацуу өрхийн орлогоо нэмэгдүүлж яваа хүчирхэг ээжүүдийг “Ээжүүд зүгээр суудаггүй” буландаа онцолдог. Бид өмнөх дугаартаа давсан цэцэг хийдэг залуухан ээжийн тухай бичсэн. Тэгвэл энэ удаагийн дугаартаа бага насны хүүхдээ харангаа полимер шавраар хүүхэлдэй урладаг Л.Уранцэцэгийн урланд зочилсон юм.

2023-03-31 08:13 0

Авлигаас хураасан хөрөнгөөр Эрхтэн шилжүүлэн суулгах төв барина

Жил бүрийн энэ өдөр дэлхийн эмч нар баяраа тэмдэглэдэг. Баярлахаас илүү талархлын үгэнд бялуурдаг өдөр. Тэгвэл манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 14 мянга орчим эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд эрхийнхээ өдөр баярлахаас илүү цалин хөлс, салбарын тулгамдсан асуудлаа хөнддөг уламжлал тогтоод нэлээн хэдэн жил өнгөрч байна.

2023-03-31 08:04 2

Төрийн бодлого үгүйлэгдсэн театрын арын алба

Яг энэ сэдвийг хөндөж одоогоор таван цуврал нийтлэлийг уншигчдад хүргээд байна. Театр бол ариун сүм. Тухайн тайзан дээр амилж буй уран бүтээл үзэгчдэд бодол ухаарал, сэдэл санаа өгдөг. Бид ч шинэ жүжиг үзээд гарахдаа тайзан дээрээс заримдаа өөрийгөө харж, дүгнэлт хийсээр буцдаг. Тэгвэл аливаа уран бүтээл төрөхийн тулд түүний ард бүтэн баг хөдөлмөрлөж байдаг. Харин зохиолч, жүжигчин, найруулагчаас гадна урлагийн бүхий л салбарт тайзны зураач болоод бусад туслах мэргэжилтнүүд зайлшгүй хэрэгтэй. Гэтэл өнөөгийн байдлаар Монголын төв театраас эхлээд хувийн болоод орон нутгийн театруудад ч эдгээр боловсон хүчин хүрэлцээгүй байгаа юм. Энэ тухай уран бүтээлчид ингэж ярилаа.

2023-03-30 08:15 4

“Би биш бид гэсэн сэтгэлээр хандахад амжилт ирдэг”

Сэтгэл сэргээм аялгуутай хөгжмийн аянд сонирхол татам хөдөлгөөнөөр бүжиглэж, амжилтын богц дүүрэн яваа охид бол хөгжөөн дэмжигчдийн бүжгийн “Naran NGL-1 dance team” хамтлаг билээ. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа тус хамтлагийн гишүүн Л.Наран, Ш.Ганболор нарыг урилаа.

2023-03-30 06:50 0

ХНХЯ 110 үйлчилгээг цахимжуулжээ

Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх , Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос төрийн байгууллагуудтай уулзалтуудыг хийж байна. Энэ хүрээнд байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар ХНХЯ-ны удирдлага, албан хаагчидтай уулзлаа. Иргэдэд шууд хүрдэг нийгмийн үйлчилгээний дийлэнх нь тус яамны үйл ажиллагаатай холбоотой бөгөөд цахим шилжилтийн бодлогыг оновчтой, шуурхай хэрэгжүүлэх шаардлагатайг уулзалтын эхэнд байнгын хорооны дарга онцлов.

2023-03-30 06:38 1

Төрийн тэргүүнүүд ардчиллын төлөө чуулж байна

Ардчиллын төлөөх дээд хэмжээний чуулган өчигдөр албан ёсоор эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдений санаачлагаар анхны чуулганыг 2021 онд зохион байгуулж байсан бол үүнээс 15 сарын дараа АНУ, БНСУ, Нидерланд, Коста Рика, Замби гэсэн таван улс хамтран цахимаар болон биечилсэн гэсэн хосолмол байдлаар хоёр дахь удаагийн чуулганыг зохион байгуулж буй нь энэ.

2023-03-30 06:31 3

Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

Хэрэв хууль тогтоогчид маань анзаардаг бол аль ч оронд очсон иргэд нь өглөөг өдөр тутмын сонингүйгээр эхлүүлнэ гэж төсөөлдөггүй. Ажил, амралт, аялал, нийтийн унаа, ил задгай гудамж талбай гээд ер хаана ч явсан сонин сугавчлаагүй хүнтэй таарахгүй дээ. Тиймдээ л өглөөний цай, өдөр тутмын хэвлэлийг салгаж ойлгох боломжгүй болтлоо бэхэжсэн сонин унших энэ соёл анзаарагдахгүй байхын ч аргагүй юм.

2023-03-30 06:27 1

Бан Ги Мун: Дэлхийн эдийн засаг геополитикийн блок болон хуваагдаж байна

Азийн улс орны удирдагчдыг нэгэн дээвэр дор цуглуулдаг Баогийн эдийн засгийн чуулга уулзалт Хайнанд өчигдөр эхэллээ.

2023-03-29 06:43 2

Г.Батжаргал: Эдийн засгийн өсөлт иргэдэд нөлөөлөхгүй

2023 оны эдийн засгийн төлвийн талаар эдийн засагч Г.Батжаргалтай ярилцлаа.

2023-03-29 06:39 3

Иргэнийхээ регистрийг дэлгэсэн төр ямар хариуцлага хүлээх вэ?

Хууль сахиулах байгууллага цахим залилангаас сэргийлэхийг уриалж цөхрөнгөө барж байгаа. Нөгөө талд хохирсон иргэд “хад” мөргөхөөс өөрөөр тусыг эс олов. Дэлхий даяар секунд тутам 26 хүн, харин Монголд өдөрт 58 хүн хувийн мэдээллээ хакердуулж хэдэн тэрбум төгрөгийн эд хөрөнгө, үнэлж баршгүй сэтгэл санааны хохирол амсч байна. Тэгвэл үндэсний хэмжээний аюул болоод байгаа кибер халдлагын цаана ердөө л хэдхэн цифрийн асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаарын найман оронтой тооны ард хүний амьдрал тэр чигээрээ багтдаг болсон нь цахим үндэстэн болох амбицийн хамгийн том эрсдэл.

2023-03-29 06:23 15

Уламжлалт ойлголтыг эвдсэн улс төрийн томилгоонууд

Улс төрийн томилгооны хэвшмэл ойлголт монголчуудын сэтгэхүйд нэлээд гүн гүнзгий суусан байдаг. Туршлагатай, олон жил дарга явсан, олны анхааралд өртөж, танил болсон, намдаа үнэнч байсан нь улс төрийн албан тушаалд очдог гэсэн ойлголтууд одоо ч байсаар байна. Харин сүүлийн үед энэхүү уламжлалт ойлголтыг эвдсэн шинэ дүрүүд улс төрд орж ирж байгаа нь сайшаалтай. Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэд хэдэн “шинэ” содон хүнийг улс төрийн өндөр албан тушаалд томилж, “яагаад байж болохгүй гэж” гэсэн ойлголтыг нийгэмд өглөө.

2023-03-29 06:18 3