Их хотын хөл хөдөлгөөн бужигнаж, намрын налгар өдөр үргэлжилсээр. Хэдэн арван жилийн түүхийг өгүүлж, дурсамжийг тодотгох загвар хийц бүхий “Чойжин ламын сүм музейг зорин очиход хүүхдүүдийн аз жаргалтай дүр төрх, урлагийн тоглолт, спорт тоглоом бүхий амар амгалан орчин угтлаа. Энэ орчинг бүрдүүлсэн арга хэмжээ бол “Тэгш хүртээмжтэй музей: Хүүхэд бүхэн хөөрхөн” соёл урлагийн өдөрлөг байв.
Ногоон навчис өнгөө сольж, намрын шаргал нар дээрээс төөнөсөн Хутаг-Өндөрийн намар өнөтэй сайхан байна. Хаашаа л харна халиуран найгах тариан түрүү. Булган аймгийн “Хутаг-Өндөр” сум үржил шим сайтай хөрс шорооны өлгий гэлтэй. Тус суманд тариа хураалтаас гадна ногоо хураалтын их ажил өрнөж байв. Энд ах дүү хоёр Улсын аварга ногоочин бий. Тэдний том ах болох Дүүрэнгийн Ганбаатарынд зорьж очлоо.
Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг, олон талын үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд бий. Тэднийг нэг нь “Анбаунд Монгол”. 2013 оноос хойш идэвхтэй ажиллаж буй тус ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Мөнхсаруултай ярилцлаа.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн хэмээн үзэж, асуудлыг шийдэх Ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар болсон тухайгаа мэдэгдэв. Өчигдөр үдээс хойш тухайн ажлын хэсэг шуурхай хуралдаан товложээ.
ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 12 –нд болсон. Гэсэн хэдий ч шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж буйгаа хэлсэн юм. Ийнхүү түүний тавьсан хүсэлтийг шийдвэрлэсний дараа “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор болсон. Үүнээс хойш найм хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-ны 10:00 цагт 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжиллээ
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай ярилцлаа.
Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал 2023 оны наймдугаар сарын 28-нд эхэлсэн. Эхэлсэн гэсний учир нь тэрхүү ҮБХ-ны хурлаа хаалгүй орхисон юм. Тус хурлаар АН-ын 15 дэд даргыг томилсон. Үүнээс 2-3 хоногийн Улс төрийн зөвлөлийн гишүүдээ сонгосон. Тэгээд АН-ын дарга Лу.Гантөмөр дэд дарга нар, Ажлын албаа, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт Улс төрийн зөвлөлөө удирдахаар болсон. Үүнийгээ 2023 оны есдүгээр сарын 7-нд албан ёсоор зарласан. Тэр өдөр Лу.Гантөмөр, С.Баярцогт хоёр бусад дэд дарга нарын хамт мэдээлэл хийсэн. Тэгэхэд Лу.Гантөмөр “Манай нам Улс төрийн зөвлөлөө байгуулсан. Улс төрийн зөвлөлд 22 хүний нэрийг дэвшүүлж, ҮБХ-ноос баталсан.
Н.Номтойбаяр гэж өөрийн гэсэн ааш аягтай улстөрч байдаг. МАН-ын гишүүн байв. НАМҮХ-ны ерөнхийлөгч ч байлаа. Явсаар УИХ-ын гишүүн болж, ХНХ-ын сайдаар ажилласан. Тэрбээр 2020 оны эхээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Намаасаа ч гарсан. 2020 оны нэгдүгээр сард шиг санаж байна, Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхөөр хэлэлцсэн ч мань эр түрүүлээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөж байв. Тэгэхдээ “... Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Г эхдээ би улс төрөөс гарахгүй" гэж мэдэгдэв.
“...Дээд шүүх дабль стандарт гаргалаа” гэх шүүмжлэл бараг хоёр жил үргэлжилж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхан өнгөрсөн баасан гаригт ажил хаяв. “...Ажил хаяна” гэдгээ сарын өмнө мэдэгдэж байжээ. Үйлдвэрчний эвлэлийнхэн “...7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй заалтууд үүссээр байхад үйлдвэрийн захиргаа хүлээж авахгүй байна.
Нүүрсний хэрэг хууль хяналтын бүх шатанд яваад, зогсоод байгаа нь мэдэгдэхээ больсон. Шүүх дээр очсон 11 хүний хэргийг тойроод хэрэлдэж байна. Гэтэл нүүрсний хэмээх том хэрэг гацаад байгаа нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй байгаатай холбоотой бололтой.
“...Допинг бол дэлхийн дүрэм” гэдгийг бид хэзээ, яаж ойлгох хүмүүс юм, бүү мэд. Гэтэл Үндэсний бөхөө ийм шинжилгээнд оруулчихаад, түүнийгээ тойрч хэрэлдээд сүйд л болж байна.
Сангийн сайд асан С.Баярцогтын хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хоёр шүүгчийн тусгай саналаар 2021 оны долдугаар сарын 19-ний хүчингүй болгосон. Мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, улмаар хэрэгсэхгүй болоод дууссан. Энэ асуудлыг улс төрийн хүрээнийхэн, ер нь олон нийт сүүлийн үед нэлээд сонирхоод байгаа нь ажиглагдах болов.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь ураны Х лицензээ нүүрсний А лицензээр болгохоор “Монгол Ураниум Ресурс” ХХК-иас 2018, 2019 онуудад Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Эхний удаад буюу 2018 онд шүүх үндсэндээ тэдний нэхэмжлэлийг хангалгүй орхисон. Харин 2019 онд хандахад нь хүлээж аваад хүслийнх нь дагуу шийдсэн байдаг.