Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИБУИНВУ-ын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон 'BBC Cardiff Singer of the World” буюу “Дэлхийн дуучин” тэмцээний “Романс” төрөлд тэргүүн байрыг эзэлж, “Ари” төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан МУГЖ, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирлээ.
ЛОНДОН./BBC/. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Засгийн газрыг эмхлэн байгуулахыг Төрийн удирдлага, орон нутгийн удирдлагын сайд Ана Брнабич-д даалгажээ.
БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Баасан гарагт таалал төгссөн Кубын удирдагч Фидель Кастрогийн талаар таагүй үг хэлж, түүнийг “харгис хатуу дарангуйлагч” гэж нэрлэсэн Дональд Трампыг Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралес шүүмжиллээ.
Дэлхийн жүдочдын талаарх баримтат кино, зар сурталчилгаар алдартай "Fighting Films" кино компанийн хийсэн "Монгол жүдочид" баримтат кино өнөөдөр дэлхий нийтэд цацагдлаа.
“Solar Impulse 2” нисэх онгоц Абу-Даби хотод газардсанаар нарны эрчим хүчээр ажилладаг онгоцоор дэлхийг тойрох анхны аялал дууслаа.
2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлээд 3 дахь өдрөө үргэлжилж байна. Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу нэр дэвшигчид хэвлэмэл материал хэвлүүлэх, тараан түгээх, сонгогчидтой уулзалт цуглаан хийх, зурагт самбар байрлуулах, радио, телевиз ашиглах зэргээр сурталчилгаагаа явуулж байна.
Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.
ЛОНДОН. /BBC/. Хэрэв Их Британийн эсрэг гаргасан гомдлыг нь НҮБ-ын комисс хэрэгсэхгүй болговол Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамыг орхиж, цагдаа нарт бууж өгнө гэж “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж мэдэгджээ.
ЛОНДОН. /Prensa Latina/. Их Британийн гурван хүн зика вирусийн халдвар авсан болохыг тус улсын эх баригчид нотлоод, тус улсад илэрсэн анхны тохиолдол байж болох юм гэж мэдээллээ.
2016 оны долдугаар сард Монгол Улсад болох Ази, Европын Дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаан боллоо.
Поп, опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг ирэх сарын 15-17-нд “Надад үлдсэн найз” хэмээх мюзиклээр үзэгчидтэйгээ уулзахаар зохиолын задаргаа, уншлага, тайзны бэлтгэлдээ ороод байна.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.12.02/ хуралдаан 10 цаг 04 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/893 дугаар захирамж гаргалаа.
ТОКИО. /Koydo/. Японы Батлан хамгаалах яам тус улсын эмэгтэйчүүдэд өөрийгөө хамгаалах хүчний сөнөөгч онгоцны нисгэгч болохыг анх удаа зөвшөөрнө.
ШИНЭ-ДЕЛИ. /Sputnik/. Энэтхэгийн Ражастан мужийн Покхран полигоны хөдөлгөөнт харвагч төхөөрөгөөс БрахМос пуужинг харвасан тухай “BrahMos Aerospace Limited” компани мэдээллээ.