БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбоонд /ЕХ/ 2035 он гэхэд нүүрстөрөгчийн давхар исэл /CO2/ ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдахыг хориглох тухай хуулийг мягмар гарагт баталлаа гэж Шведийн Эрчим хүчний сайд Эбба Буш мэдэгдэв.
ПАРИС. /Anadolu/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны нэр хүндийн үзүүлэлт 2018 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буурсныг “BVA” судалгааны компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
ТОКИО. /NHK/. Японы парламентын дээд танхим түүхэнд байгаагүй их хэмжээний төсвийг мягмар гарагт баталлаа.
ЛОНДОН. /BBC/. Их Британийн хаан III Чарльз өнгөрсөн онд хаан сэнтийд заларснаасаа хойших анхны гадаад айлчлалаа лхагва гарагт буюу өнөөдөр Германд хийнэ.
БРЮССЕЛЬ. /Reuters/. Олон улсын үнэлгээний “S&P Global” агентлаг даваа гарагт еврогийн бүсийн эдийн засгийн 2024 оны өсөлтийн төсөөллийг бууруулжээ.
ПАРИС. /AFP/. “James Webb” сансрын дурайн авай Нарны аймгийн гадна орших хадархаг гаргийн температурыг анх удаа хэмжиж ийм гаргуудыг судлах түүхэнд чухал алхам хийжээ.
КИЕВ. /DW/. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси даваа гарагт Украины Запорожье хотод очиж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ.
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн банк санхүүгийн салбарын талаарх болгоомжлол намжиж байгаатай холбоотойгоор даваа гарагт газрын тосны үнэ өсжээ.
ТОКИО. /Kyodo/. Япон, БНСУ сүүлийн таван жил гаруйн хугацаан дахь анхны аюулгүй байдлын асуудлаарх ажлын түвшний хэлэлцээгээ ирэх сард хийхээр төлөвлөж байна гэж нэгэн дипломат эх сурвалж даваа гарагт мэдээлжээ. Энэхүү хэлэлцээ нь БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн АНУ-д хийх айлчлалаас өмнө болох төлөвтэй байна.
БУДАПЕШТ. /Reuters/. Унгарын парламент Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг даваа гарагт соёрхон баталлаа.
ТЕЛЬ-АВИВ. /BBC/. Израилын Засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньяху гуравдугаар сарын 27-ны орой иргэддээ хандан үг хэлэхдээ, тус улсад томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн шүүхийн шинэчлэлийг батлах үйл явцыг хойшлуулж байгаагаа мэдэгджээ.
ЛОНДОН. /MEN/. Английн Манчестер хотын сурагч охин Анвита Патил оюуны чадамжийг (IQ) тодорхойлдог “Mensa” нийгэмлэгийн сорилд Альберт Эйнштейн (1879-1955), Стивен Хокинг (1942-2018) зэрэг дэлхийд алдартай эрдэмтдээс өндөр авч, уг нийгэмлэгийн гишүүн болсон байна.
ШИНЭ ДЕЛИ. /Times of India/. Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO) Их Британийн харилцаа холбооны “OneWeb” компанийн 36 хиймэл дагуулыг ням гарагт амжилттай хөөргөжээ.
ПАРИС. /AFP/. Францын Ерөнхий сайд Элизабет Борн ирэх сарын эхээр сөрөг хүчний удирдагчидтай уулзахаа мэдэгдэв.
ТЕЛЬ-АВИВ. /BBC/. Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант шүүхийн шинэчлэлийг батлахаа түр хойшлуулахыг Засгийн газартаа уриалсны дараа тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху түүнийг албан тушаалаас нь огцруулжээ.