Сурталчилгаа Том баннер

Монцамэ

Талибууд Өрнөдийн орнуудтай албан ёсны хэлэлцээ хийж эхэлжээ

ОСЛО. /АР/. Афганистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Амир Хан Муттаки тэргүүтэй "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчид Өрнөдийн орнуудын Засгийн газрын албан тушаалтнууд болон тус улсын иргэний нийгмийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж эхэлжээ.

23 минутын өмнө 1

Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай баасан гарагт цахим дээд хэмжээний уулзалт хийж, аюулгүй байдал, эдийн засаг тэргүүтэй дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцжээ.

1 өдрийн өмнө 5

Хөнгөн цагааны үнэ 3100 ам.доллар давжээ

ЛОНДОН. /TASS/. Лондоны металлын биржийн (LME) пүрэв гаргийн арилжааны явцад хөнгөн цагааны үнэ нэг тонн нь 2021 оны 10 дугаар сарын 21-нээс хойш анх удаа 3100 ам.доллар давжээ.

3 өдрийн өмнө 2

Тонга улс олон улсын тусламжийг хүлээн авч эхэлжээ

СИДНЕЙ. /Kyodo/. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт усан доорх галт уул дэлбэрсний улмаас цунамигийн гамшиг нүүрлэсэн Тонга улс Австрали, Шинэ Зеландаас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг пүрэв гаргаас хүлээн авч эхэлжээ.

3 өдрийн өмнө 2

Аялал жуулчлалын салбар 2024 онд цар тахлын өмнөх түвшиндээ хүрч сэргэнэ

МАДРИД. /Sina/. Аялал жуулчлалын салбар 2024 онд цар тахлын өмнөх түвшиндээ эргэн хүрэх төлөвтэй байна гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /UNWTO/ мэдээлжээ.

4 өдрийн өмнө 2

Япон цунамид нэрвэгдсэн Тонга улсад 1 сая гаруй ам.долларын тусламж үзүүлнэ

ТОКИО. /Kyodo/. Далайн доорх галт уулын дэлбэрэлтийн улмаас цунамигийн гамшигт нэрвэгдээд буй Тонга улсад Японы зүгээс 1 сая гаруй ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.

4 өдрийн өмнө 2

"Парис-2024" олимпод багтсан брейк бүжгийн улсын аваргууд тодорлоо

“Мөсөн өргөө”-нд зохион байгуулсан спортын 15 холбооны Нэгдсэн УАШТ-ий сүүлийн өдөр Брэйк бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж шилдгүүдээ тодруулсан талаар Монголын спортын корпорациас мэдээллээ.

4 өдрийн өмнө 1

Н.Төгсцогт "Цөлийн шуурга"-тай тулалдана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн наадам, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж(9КО), хоёр ялагдсан амжилттай яваа "King Tug" Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийнэ.

5 өдрийн өмнө 4

Ираны Ерөнхийлөгч ОХУ-д айлчилна

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны төрийн тэргүүн Эбрахим Раиситай лхагва гарагт Москва хотод хэлэлцээ хийнэ.

5 өдрийн өмнө 0

Казахстан даяар онц байдлыг цуцалжээ

НУР-СУЛТАН. /RT/. Бүгд найрамдах Казахстан Улсад үймээн самуун дэгдсэний дараа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарласан онц байдлын дэглэмийн үйлчлэх хугацаа нэгдүгээр сарын 19-ний шөнө дунд дуусгавар болжээ.

5 өдрийн өмнө 3

Агаарын тээврийн хэд хэдэн компани АНУ руу хийх нислэгээ цуцалж байгаагаа мэдэгджээ

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн агаарын тээврийн хэд хэдэн компани АНУ-ын нисэх онгоцны буудлуудын ойролцоо “5G” сүлжээний цамхаг байгуулж байгаатай холбогдуулан лхагва гаргаас эхлэн тус улс руу хийх нислэгээ цуцалснаа мэдэгджээ.

5 өдрийн өмнө 0

Тонгад галт уул дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алджээ

СИДНЕЙ. /TASS/. Нийслэл хотоос нь 65 км-ийн зайд усан доор орших Хунга-Тонга-Хунга-Хаапай хэмээх галт уул дэлбэрсний улмаас Тонгагийн хаант улсад наад зах нь хоёр хүн амиа алджээ.

6 өдрийн өмнө 2

БНАСАУ тактикийн пуужин туршсанаа мэдэгджээ

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын Батлан ​​хамгаалахын шинжлэх ухааны академи даваа гарагт алсаас удирддаг тактикийн пуужингууд туршлаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) мэдээлжээ.

6 өдрийн өмнө 2

Канад улс Украин руу тусгай хүчний цэргүүдээ илгээжээ

ОТТАВА. /TASS/. Батлан хамгаалах яам Орос-Украины хилийн байдал хурцадах вий гэсэн болгоомжлолтой холбоотойгоор тусгай хүчний отрядыг Украин руу илгээсэн гэж Канадын “Global News” суваг эх сурвалжийнхаа мэдээллээс эш татан уламжилжээ.

6 өдрийн өмнө 4

Арабын орнуудын эвсэл Йемений нийслэлд цохилт өгч эхэлснээ мэдэгдэв

КАИР. /RIA Novosti/. Шиит шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөн Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ нутаг дэвсгэрт цохилт өгсний хариуд Йемений нийслэл хотыг бөмбөгдөж эхэлснээ Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл даваа гаргийн орой мэдэгджээ.

6 өдрийн өмнө 3