ВАРШАВ. /BBC/. Францын нийслэл Парис хотноо 2024 онд болох Олимпын наадмыг 40 орчим орон эсэргүүцэж магадгүй гэж Польшийн Спорт, аялал жуулчлалын сайд Камиль Бортничук мэдэгджээ.
БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европын Холбоо /ЕХ/ Украины дайн эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байгаатай холбогдуулан ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен пүрэв гарагт мэдэгдлээ.
БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбооны /ЕХ/ орнуудад цахилгаан автомашины борлуулалт хурдацтай өссөөр байгааг Европын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос /ACEA/ лхагва гарагт танилцуулсан шинэ тайлан харууллаа.
ВАШИНГТОН. /WP/. Филиппиний дөрвөн цэргийн баазыг АНУ-ын цэргүүдэд ашиглахыг зөвшөөрөх талаар хоёр тал тохиролцоонд хүрсэн гэж Пентагоны хэвлэлийн алба мэдэгджээ.
ЛОНДОН. /BBC/. Японы хөлбөмбөгчин, өдгөө 55 настай Казүёши Миүра “Yokohama” клубээс Португалын хоёрдугаар лигийн “Oliveirense” багт зээлээр тоглохоор болжээ.
БРЮССЕЛЬ. /CNBC/. Еврогийн бүсийн инфляц нэгдүгээр сард 8.5 хувьд хүрч буурах төлөвтэй байгааг лхагва гарагт танилцуулсан урьдчилсан мэдээлэл харуулжээ.
ЛОНДОН. /Reuters/. Их Британид сүүлийн 10 жилийн турш болоогүй өргөн хүрээг хамарсан, зохион байгуулалттай нийтийн ажил хаялтад цалингаа нэмүүлэхийг шаардаж буй хагас сая орчим багш, төрийн албан хаагч, галт тэрэгний жолооч нар оролцжээ.
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын нутаг дэвсгэр лүү пуужин харвасны хариуд тус улсын батлан хамгаалах хүчин /ЦАХАЛ/ Газын зурвас дахь “ХАМАС” хөдөлгөөний байгууламжуудад цохилт өгчээ.
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани “Galaxy S” загварын шинэ ухаалаг гар утаснуудаа АНУ-ын Сан-Франциско хотноо лхагва гарагт зохион байгуулсан “Unpacked” арга хэмжээнийхээ үеэр танилцууллаа.
БЕРЛИН. /Bloomberg/. Германы эрх баригчид цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэд хэдэн компанитай 17 тэрбум хүртэл еврогийн өртөгтэй, пуужингийн довтолгооноос хамгаалах олон давхар бамбай бий болгоход оролцох талаар хэлэлцээ хийж байна гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжаасаа эш татан мэдээлжээ.
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ лхагва гарагт 25 суурь нэгжээр өсгөснөөр 4.5-4.75 хувьд хүргэсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
ОХУ-ын тамирчдыг 2024 оны Олимпын наадамд оролцуулахыг зөвшөөрч магадгүй талаар мэдээлэл цацагдаж эхэлснээс долоо хоногийн дараа Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Украин руу довтолсонтой нь холбогдуулан тус улсын эсрэг авсан хориг хэмжээнүүдээ баримталж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ.
ПАРИС. /France24/. Францын Засгийн газрын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсагчдын шинэ давлагаа мягмар гарагт үргэлжилж, эрх баригчдын мэдээлснээр улс даяар 1.27 сая хүн жагсаалд оролцжээ.
БЕРЛИН. /DW/. Европын Холбооны /ЕХ/ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн онд анх удаа байгалийн хийн хэрэглээнээс давлаа гэж уур амьсгалын бодлогод судалгаа хийдэг “Ember” төвөөс мягмар гарагт нийтэлсэн тайланд дурджээ.
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Хосе хотод төвтэй цахим төлбөр тооцооны “Paypal” компани “макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан” 2000 ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 7 орчим хувийг цомхотгохоор болжээ.