Би 2011 онд Анагаах ухааны их сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд хоёр жилийн дараа Цэргийн төв эмнэлэгтээ ахлагчийн албанд орж байв.
Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах гардан тулаан, олс таталтын тэмцээн өнөөдөр эхэллээ.
Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулж, бригадын генерал Д.Баярсайхантай ярилцлаа.
“Хувилбартай асуулт” булангийнхаа энэ оны анхны зочноор ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга хурандаа Г.БОЛОРЫГ урьж ярилцлаа.
Түүнтэй амьдралын замнал, ажил үйлсийнх нь талаар ярилцжээ суухад “Монгол за-андагаар буй за” хэмээсэн номын их гүүш Б.Ренчин амбугайн үг сэтгэлийн утсыг ахин нэг хөндөж билээ. Монголчууд эртнээс нэг л за гэвэл даруй ам тангараг өргөсөнтэй адил цаад хүнийхээ өмнө ам өгснөө заавал биелүүлдэг ёс зүйн дээд зарчим, жудагтай бөлгөө. Цэргийн гавьяаны улаан тугийн болон Цэргийн гавьяаны одонт, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан бэлтгэл дэд хурандаа Г.ПҮРЭВДОРЖИЙГ “Алдрын хоймор”-тоо тухална уу хэмээн урилаа.
Барон Унгерны Монгол Улс болон Алс Дорнод дахь улс төрийн үйл ажиллагаанд нийт монголчуудын нэрийн өмнөөс гадаадын бусад улс орнуудтай дипломат харилцаа тогтоох, олон улсын байгууллагад гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг хүлээн зөвшөөрүүлэх талаар явуулж байсан бодлого, үйл ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг билээ.
Зэвсэгт хүчний 13 нэгтгэл, анги, байгууллагын 95 цэргийн алба хаагч /Офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч/ бүтээлээ ирүүлсэн бөгөөд шилдэг 9 эсээнээс “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар” шагналт байрын бүтээлүүдийг тодрууллаа.
Дэлхийн аварга маань "Хүйтэн төмөр"-тэй бяраа үздэг хүн гэхэд их тайван, зөөлөн нэгэн. Үрийн зулай үнэрлэж, ээж хэмээх эрхэм алдрыг хүртсэнээс хойш бүр ч зөөлөн, уян болсон гэсэн
Монголын түүхэн туульсын киноны шилдэг нь Л.Ванган, Ч.Чимид нарын зохиол “Түмний нэг”, “Хүний мөр” хэмээх хоёр ангит кино юм. Эдгээр киноны усгал зөөлөн харцанд нь хайр гэрэлтсэн нэгэн сайхан монгол эмэгтэйн дүрийг бид мартаагүй.
Монгол Улсад батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан манай сонин үе үеийн Батлан хамгаалахын сайд нарыг урьж ярилцаж байгаа билээ. Энэ удаа Батлан хамгаалахын 27 дахь сайд, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаатай ярилцлаа.
Энэ удаагийн дугаарын зочноор ҮБХИС-ийн АБДС-ийн Инженер, механикийн тэнхимийн дөрөвдүгээр дамжааны оюутан А.Сүхбатыг урьж ярилцлаа.
Эдгээр өдрүүдэд монгол хүн бүр тусгаар тогтносон Монгол Улсын иргэн болж төрснөөрөө бахархан омогшиж буй нь дамжиггүй. Энэ бахархалт өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчинд бүл нэмсэн шинэхэн байлдагч нар эх орныхоо өмнө үнэнчийн тангаргаа өргөж буй давхар баяр басхүү тохиож байна.
"Зүрхний хилэн", "Маш нууц-1, 2" зэрэг бүтээлүүдээрээ сүүлийн үед монголын кино урлагт цахиур хагалж, хүүхэд, залуусын дунд эх оронч үзэл суртлыг дэлгэрүүлж байгаа уран бүтээлчид бол "Фантастик продакшн"-ы хамт олон билээ.
Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг сайжруулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийг байгуулсан бөгөөд гишүүдээ хүлээн авч, анхны хурлаа хийлээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ирэх онд тэмдэглэх бөгөөд энэ талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэхээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбаттай ярилцлаа.