Сурталчилгаа

Соёмбо

Цэргийн сургалт, бэлтгэл нүүдэлчин соёл цэргийн сургалт

ОХУ-ын Халимагийн БНУ-ын нэрт туульч О.Цагаанзамын зочноор нь уригдсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг саяхан давтаж үзэв. Сонин содон хийгээд сонсголонтой мэдээллүүд шигтгэсэн өгөөжтэй сайхан нэвтрүүлэг юм. Энд өгүүлэгдэх зарим нэгэн зүйлсийг цэргийн хүний хувиар хэрхэн тунгааж сууснаа эргэцүүлэн бичихийг хүслээ.

2022-12-13 16:14 7

Цэргийн гардан тулааны "Загалмайлсан эцэг"

“Байлдаан эхэлмэгц хоёр этгээд хутга сэлэм сугалж, алх сүхээ эргэлдүүлэн тун догшин ширүүн тулалдав. Ган сэлэм далайж ганцмөсөн цавчиж орхиход тасарсан толгой бөмбөрч, тасархай гар ч нисэж байлаа” хэмээн Чингис хаан Самарканд хотын дэргэд гардан тулалдаанд орсон тухай 1220 оны түүхэн эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

2022-12-12 14:31 6

Б.Наадам: Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнээс алтнаас үнэ цэнэтэй хүрэл медалийг хүртсэн

Зэвсэгт хүчин, эх орныхоо нэрийг энд л гаргах ёстой гэдгийг мэдэрч илүү зоригтойгоор өрсөлдсөн. Алтнаас ч илүү үнэ цэнтэй хүрэл медалийн эзэн болж чадсан.

2022-12-08 17:28 9

Ю.Болдбаатар: Бусад улс орны иргэд тэгээд хэвтээ заяатай юу?

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, түүхийн ухааны доктор Ю.Болдбаатартай ярилцлаа

2022-12-08 14:30 6

Далай Лам ба далан есөн он

Монголын телевизүүдийн үзэгчдийн сонирхлыг ихэд татсан нэвтрүүлгийн нэгд "50 саяын уналт" зүй ёсоор тооцогдож байсан үе. Танин мэдэхүйн уг нэвтрүүлгийн ээлжит дугаарт оролцогч хоёр оюутны өмнөх дэлгэцэд '1979, 1982, 1990, 1991" гэсэн дөрвөн он бичигджээ.

2022-12-07 09:57 19

Х. Шагдар: Монголчуудын хуурамчаар ухрах мэхэнд Ази, Европчууд тэр аяараа унасан шүү дээ

Их эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан YБХИС-ийн БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн тэргүүлэх зэргийн эрдэмтэн, цэргийн түүхийн ухааны доктор (Sc.D), чөлөөнд байгаа хурандаа Хайнзангийн Шагдартай ярилцлаа. Тэрбээр амьдралынхаа ихэнх цаг хугацааг Чингис хааны цэргийн урлагийг судлахад зориулж буй эрдэмтэн юм.

2022-12-02 10:57 12

Дасан зохицох чадвар буюу AQ

Буддын сургуульд “Бүх хүн зовлонтой учирдаг. Тийм учраас зовлонгоос ангид орших зам үгүй” гэж бичсэн байдаг. Энэ нь хүн амьд л байгаа бол зовлон бэрхшээлтэй үргэлж учирна гэсэн үг. Тиймээс зовлон, асуудал, бэрхшээл гэдэг нь чухал биш харин тосон ирж буй саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, өөрт ашигтайгаар эргүүлэн хувиргаж чаддаг байх нь л чухал юм.

2022-12-01 15:53 2

Босс: Монгол цэргүүд буцчихвал муухай, би айна

Энэ удаагийн зочноор холын Cyдaн Улсаас нэгэн жаал хүүг урьж 3ХЖШ-ын ЭДАХ-ээр дамжуулан Судан дахь цэргийн багийн алба хаагчдаараа "гүүр" хийж ярилцлаа. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед амьдарч байгаадаа талархаад баршгүй. Хаа холын Афрuк тuвтэй xopмын дотор холбогдож хөөрхөн судан хүүтэй биесээ харан Монгол, англиар ярина гэдэг итгэмээргүй.

2022-11-29 08:18 10

Хожигдохоос бус хожихоос ай

Техник, технологийн хөгжил хурдсаж, хүн төрөлхтний аж амьдрал улам л тав тухтай байдлыг эрэлхийлэх болжээ. Хүний сэтгэл гэхээс илүүтэй гоо зүйг таашаагсад энэ нийгмийг "тодорхойлох" болсноор хүнээс дутахгүй сайхан амьдрахыг хүссэн ажилгүй, амьдралгүй залуус их хотын гудамжаар дүүрэн. Ингээд бодохоор аав ээж, өвөө эмээгийн гэгддэг өмнөх нийгэм үнэхээр л сайхан байж.

2022-11-28 10:26 4

Ирээдүйн нөхөр маань цэргийн алба хаасан байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан "Бидний бахархал" төслийн нээлт ҮБХИС-д боллоо. Тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, ЕБС-ийн сурагчид оролцсон юм. Энэ үеэр оюутан, сурагчдын төлөөлөл сэтгэгдлээ хуваалцлаа.

2022-11-22 10:19 6

Их хааны музейд эх түүхийн жимээр аялав

Түүхийг бид шүүхгүй л гэдэг. Гэхдээ үр дагавар нь яаж туссан бэ гэдгийг эргэцүүлж, тунгаах учиртай. Их хааныхаа нэрийг чангахан биш бүр аяархан шивнэх ч эрхгүй тийм цаг үеийг бие махбод, оюун санаагаараа туулан байж цагаан морин жилд өрнөсөн Ардчилсан хувьсгалтай золгосон билээ.

2022-11-21 14:14 7

Аялан тоглолт танкийн тусгай хороонд...

2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдад Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, "Номин талст" хамтлагийн гишүүн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин О.Баянмөнх нарын "Найрсаг байгаасай" аялан тоглолтыг ангийн соёл спортын төвд үзүүлж сонирхууллаа.

2022-11-18 15:10 7

Э.Хишигдэлгэр: Надад эцсийн зорилго гэж байдаггүй, би зогсолтгүй хөдөлмөрлөнө

БХЯ-ны “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тамирчин ОУХМ, ахлагч Энхбатын Хишигдэлгэрийг энэ дугаарынхаа зочин хойморт урьж ярилцлаа.

2022-11-17 15:04 5

Сэтгэл хэмээх амтлагчийг харамгүй асгадаг

Цэрэг хаана буй, тэнд хүрч, хээрийн гал тогоог ч эмхэлдэг нь цэргийн тогооч нар. Жилдээ ангийн хашаанаас хэд хэдэн ч удаа гарчихна шүү. “Хааны эрэлд” сургуульд л гэхэд 2006 онд анх зохиогдоход нь, мөн түүнээс хойш тасралтгүй оролцож оргил үедээ буюу 2015 онд 42 орны цэргийн алба хаагчдад халуун хоолоор үйлчилж байсан уйдах ч завгүй өнгөрсөн өдрүүд нь тэртээд үлджээ. Энгийн хүн тээр шаана, хаяад явахыг ч үгүйсгэхгүй. Энэ их ачаалал дундаас өндийж, цагтай уралдаж ажлаа амжуулна, үүрэгдсэн бол биелүүлдэг, чанга бэрхээс халширдаггүй гээд ар талынхнаас цэргийн тогооч ч бас тэсвэр хатуужлын нэг сонгодог дүр л дээ. Энэ дүрийг өнөөдөр тольдон сууна.

2022-11-17 14:51 1

Бригадын генерал Д.Ганхуяг: Эх оронч үзэл, хандлага нь нийгмийн том дархлаа байх ёстой

“Бидний бахархал” төслийн хүрээнд Батлан хамгаалах салбараас хэрэгжүүлж буй ажлын талаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуягтай ярилцлаа.

2022-11-14 09:29 3