Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад хүнсний хомсдол үүсэж энгийн ард иргэдийн амьдрал ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэн, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Зүүн секторын нутаг дэвсгэрт “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-өөс хүмүүнлэгийн ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр байна.
Нэр. Хүмүүний заяаг олж төрөхөд дагаж ирээд хорвоогоос буцахад дуурсагдаж үлддэг билээ. Монгол Улсад 40 гаруй мянган нэр бүртгэлтэй байдгаас өвөрмөц содон нэр нь 1000 гаруй гэнэ. Энэ олон мянган нэрийг дагаад онцгой содонг нь цуглуулж, тэмдэглэдэг өвөрмөц хоббитой хүмүүс ч байдаг санж.
Өнөөдөр орчин цагийн Зэвсэгт хүчинд Цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 86 жилийн ой тохиож байна.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас “Офицер, ахлагч нарын манлайллын жил”-тэй уялдуулан бие бүрэлдэхүүндээ цэргийн албаны болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагвыг урьж “Хүн байхын учир, эр хүн танд хэлэх миний үг” сэдвийн хүрээнд чөлөөт уулзалт ярилцлагыг зохион байгуулав.
Батлан хамгаалах салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулсан эрхэм нэгэн бууралтай ярилцлаа. Ахмадууд түүнийг “Хүний нөөц”-ийн Батмөнх гэж, харин бид “Ахмадын хорооны” Батмөнх гуай хэмээн тодотгодог. Харин чөлөөнд байгаа дэд хурандаа Батмөнх гэж уншигч танд албан ёсоор танилцуулах нь зүйтэй болов уу.
ҮБХИС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн сонсогч С.Жавхлантөгсийг энэ удаагийн дугаартаа онцоллоо. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “2023 оны шилдэг сонсогч”-оор шалгарч Монгол цэргийн өдөр төрийн тэргүүнээс шагналаа гардсан билээ.
Дэлхийн аваргын дэд байрын шагналт “Moon dance” бүжгийн хамтлагийнхан амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цэргийн алба хаагчдын талаар нэгэн эерэг давлагаа явуулав.
Байлдагч байхдаа дуулдаг байсан “Жаахан цэрэг” шигээ жавар тоохгүй өлчир болж, цэгцэрсэн жагсаалын цоожинд алхаж, тачигнасан тушаал бүрийг биелүүлж яваа ахлах дэслэгч Ж.Саруулыг өнөөдрийн дугаартаа онцолж байна. Тэрээр өдгөө ангийнхаа Соёлын төвийн даргаар ажиллаж, Соёлын тэргүүний ажилтан хэмээх цолны эзэн болоод удаагүй байна.
“Яагаад ч юм би өөрөө цэрэгт явсангүй, хөвгүүд ч цэргийн алба хаасангүй. Гэтэл өнөөдөр отгон охиноо цэргийн албанд үдэж байдаг” хэмээн нулимс гилтгэнүүлж, хоолой зангируулан зогссон аавынх нь төрх дэд хурандаа хэмээх эрхэм цолны тушаал уншуулан, мөрдэс сольж байх агшинд Д.Долгоржавын сэтгэлд зурсхийж, тэнгэрээс тольдон буй аавдаа сэтгэлээрээ мэхийн ёсолжээ.
Ёс зүй хэмээх энэ ойлголт өнөөгийн цаг үед анхаарлын төвд байх ёстой асуудал болж байна. Ялангуяа туурга тусаар улс орны тусгаар тогтнолын баталгаа армийн бие бүрэлдэхүүний ёс зүйн судалгааг өргөжүүлж, сурталчилгааг эрчимжүүлэхийг цаг үе шаардаж байна. Энэ эрхэм үйлсэд манай зохиолчид өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэнд баярлах ёстой. Авьяас биелэгтнүүд Ардын Армийн алдар гавьяаг магтан дуулах гол индэр бол тун удахгүй 33 дахь удаагаа зохион байгуулагдах “Эх орны цэрэг” яруу найргийн наадам билээ.
Урлагт өөрийн орон зайг бий болгож, өвөрмөц, содон дүр төрхөөрөө хэдийнээ танигдсан авьяаслаг жүжигчин Лууяа буюу Э.Лувсанцэрэнтэй ярилцлаа. Тэрбээр СУИС-ийг 2017 онд жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд "Зогсохгүй продакшн”-ыг үүсгэн байгуулагч юм.
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга, хошууч А.Октярбиар ахлуулсан ажлын хэсгийнхэн 3 дугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд “Монгол эр хүний харилцаа хандлага, ёс зүй, цэргийн алба хаагчийн манлайлал” сэдэвт уламжлалт сургалтаа хагас өдрийн туршид зохион байгуулж явууллаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Англи хэлний сургалтын төвд өнгөрсөн оны 10 дугаар сараас яриа, бичгийн чадварын багшаар томилогдон ажилласан БНЭУ-ын Зэвсэгт хүчний алба хаагч, хошууч ИШАН ШИНГАЛТАЙ ярилцлаа. Түүний томилолтын хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болж, нутаг буцах гэж байгаа билээ.
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн МАБ-ын офицер, дэслэгч Э.Эрдэнэцэцэгийг энэ удаагийн дугаартаа онцолж байна.
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан орон нутгийн удирдлага, байгууллагуудтай хамтран Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, өсвөр үеийнхэнд цэрэг-эх оронч үндэсний үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгууллаа.