Сурталчилгаа

Соёмбо

Зэвсэгт хүчний тэнхээт бүсгүй

2006 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургууль, 2018 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгссөн тус ангийн ахлах ахлагч П.Ганзаяа нь ажлынхаа гарааг Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас эхэлсэн. Харин спортын амжилтын гараагаа “Элитийн батальон” буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас эхэлсэн ба марш тактикийн олон удаагийн аварга болж дархлагдсан байсан гавьяатай нэгэн.

4 өдрийн өмнө 3

"Офицер хүн бие сэтгэл бэлэн, ур чадвар, хариуцлага өндөр байх ёстой"

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын чуулган” есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа билээ. Чуулганд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон харьяа нэгтгэл, ангиудаас төлөөлж оролцохоор сонгогдсон бүрэлдэхүүнийг 9 дүгээр сарын 5-ны өдөр Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө.

18 өдрийн өмнө 4

Ж.Алтантулга: Өвөө, аав хоёрынхоо үргэлжлэл, гурав дахь үеийн цэргийн хүн болсноороо бахархдаг

Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын офицер ахлах дэслэгч Ж.АлтантулгаТАЙ ярилцлаа.

19 өдрийн өмнө 4

Б.Галиндэв: Дур зорго бол амьдарч буй нийгмээ эмх замбараагүй байдал руу түлхдэг үр дагавартай

Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүн, философийн ухааны доктор, ОТИС-ийн профессор Б.Галиндэвтэй ярилцлаа.

19 өдрийн өмнө 6

Хоногийн сургуулийг зохион байгууллаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Xll ээлжийн цэргийн баг эмэгтэй цэргийн алба хаагчидтай энэ сарын 19-20-ны өдрүүдэд хоногийн сургуулийг зохин байгууллаа.

24 өдрийн өмнө 1

Ахлагч Х.Дэлгэрбаатарын бяцхан хүүд Хуурай замын цэргийнхэн сэтгэлийн хандив өргөлөө

Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн харуулын салааны алба хаагч, ахлагч Х.Дэлгэрбаатарын бага хүү Д.Буянжаргалын эмчилгээнд туслахаар “Бяцхан хүүд тусалъя” хандивын аяныг мөрдэс нэгт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, сайхан сэтгэлт олны дунд өрнүүлж байгаа билээ.

1 сарын өмнө 1

Солийн Данзанг хэлмэгдүүлсэн нь

Өмнөх нийгмийн үеийн түүхчид энэхүү бусармаг үйл явдлын үнэнийг олон түмнээс нууж, «Намын жанжин шугамд тэрсэлсэн этгээд» хэмээн биднийгээ мунхруулж байсан цаг саяхан. Нэгэн баримтыг энд өгүүлье.

1 сарын өмнө 34

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Алтантогос: Залуу насаа цэргийн албаар төсөөлж явах сайхан

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг 500 орчим хүнд гардуулснаас өдгөө 130 гаруй нь амьд сэрүүн аж төрж байна. Харин Монгол Улсын Зэвсэгт хүчин, тэр дундаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл өнгөрсөн 100 жилийн түүхэндээ эгнээнээсээ гурван ч Хөдөлмөрийн баатар төрүүлсний нэг нь төмөр замын салбарт зүтгүүрийн депогийн ачигч, засварчин, илчит тэрэгний туслах, машинистаар тасралтгүй 40 орчим жил ажиллаж, гарамгай амжилт гарган эх орныхоо бахархал, гавьяат үйлсийн эзэн болсон Н.Алтантогос гуай юм. Тэрээр 1977-1980 онд тус нэгтгэлд хугацаат цэргийн алба хаахдаа танкийн механик жолоочийн бага мэргэжил эзэмшсэн нь түүний ажил, амьдралын алтан шанг татаж хожмоо Хөдөлмөрийн баатар гэх эрхэм цолд хүргэжээ.

1 сарын өмнө 0

Ц.Дөлгөөн: Аавтайгаа хамт нэг салбарт хүчин зүтгэж байгаадаа маш их баярладаг

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Байр зүйн офицер ахлах дэслэгч Ц.Дөлгөөнтэй ярилцлаа.

1 сарын өмнө 1

Ирак, Афганистан Улсад явагдсан энхийг дэмжих ажиллагааны ач холбогдол

Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд энхийг дэмжих ажиллагаанд 20 гаруй жилийн хугацаанд нийт 117 цэргийн баг, давхардсан тоогоор 21000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, очсон газар бүртээ “Монгол цэрэг” гэсэн брэндийг бий болгож чадсан бөгөөд өнөөдөр Монгол Улс нь НҮБ-д цэрэгт хандивлагч орнуудын жагсаалтад 23 дугаарт бичигдэж, БНӨСУ, Баруун Сахар, БНАКонгоУ, Йемэн Улс зэрэг найман газар явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний нийт 900 орчим цэргийн алба хаагч өнөөдөр үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

1 сарын өмнө 1

Бидний онжав дэд хурандаа Б.Оюунтүлхүүрт хандивын гараа сунгахыг уриалж байна

Цэрэг дайчид гэхээр л орон нутгийнхаа хөрөнгө оруулалтаар туслуулах гээд гүйж явдаг, цэрэг татлага болохоор төр, ард түмний холбогч нь болж, Зэвсэгт хүчнээ сурталчлан дайчилгааны хүний нөөцийг бүрдүүлж гүйдэг Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүрт мөрдэс нэгт нөхөд, сайхан сэтгэлт түмэн олны тусламж юу юунаас илүү хэрэгтэй боллоо.

2023-07-24 09:30 0

Тэсрээгүй үлдсэн 6 нэр төрлийн 113 ширхэг галт хэрэгслийг устгаж, аюулгүй болголоо

Дорнод аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн инженер хайгуулын бүлэг Дорнод аймгийн Хэрлэн болон Баянтүмэн суманд ажиллаж, 6 нэр төрлийн 113 ширхэг тэсрээгүй үлдсэн галт хэрэгслийг устгаж, аюулгүй болголоо.

2023-07-21 14:25 5

Жороо хартайгаа үзсэн, зуугийн хуушууртай наадам

Өд шиг хөнгөн биетэй болоод ч тэр үү морины нуруун дээр биеийн чилээгүй өнжиж билээ, тэр жилийн наадмаар. Хөдөөгийн наадмыг анх ингэж үзсэн дээ. Өвсний соргог, усны тунгалгийг бараадаж хэдэн гэрээрээ зуслан байсны нэг нь манайх. Малчны хотонд ажил дундарна гэж ер үгүй. Мод түлээ, ус дөхүүлэхийн цаана хонь хурга, үхэр тугал гээд малын бэлчээрт өдрийн уртыг барна. Хангай газар болохоор мод ихтэй, үзэж харах байгальтай нь сайхан.

2023-07-18 13:53 8

Алдаж болохгүй алтан боломж оюутан цэрэг

Төмөр замын политехникийн коллежийн дөрөвдүгээр курсийн оюутан, IV ротын II салааны бага дарга Дүгэрсайханы Тэлмэн, байлдагч Дүгэрсайханы Тэргэл гэж ихэр цэрэгтэй уулзлаа.

2023-07-18 13:39 2

"Морины" Галаа

Уяач, морь, хүүхэд гурав төөргөөрөө нийлсэн тохиолдолд морь сайн хурдалдаг гэж настнууд хэлэлцдэг сэн. Чандмань гурван учралын талаар бүрэн дүүрэн өгүүлж чадах хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн торгон сүргийн агтны даамал, бэлтгэл хурандаа Цэвээндоржийн Галбадрах билээ. Учир нь тэр дөрөвхөн насандаа буурал духтай хээр мориндоо суудал засаж, долоон наснаасаа хурдны морь унаж, улс аймагтаа хурдалгасан унаач хүү байлаа. Учир нь тэр наймдугаар анги төгссөн зунаа ааваасаа нууцаар морь унаж, сумандаа хэд хэдэн насаа айрагдуулчхаад өвгөн уяачдын дунд сөөсийтөл суучхаад хурд уях ухаанаас шимтэн сонсож, суралцаж эхэлсэн уяач хүн билээ. түүнчлэн Төрийн торгон сүргээс эхлээд морин парад, “Аравт” гээд томоохон төрийн хүндэтгэлт үйл ажиллагааны морьдыг таньж, шилж сонгон бүрдүүлж, Үндэсний их баяр наадмын хурдан морины комиссын гишүүн, Нарийн бичгийн даргын албыг дөч шахам жил нэр төртэйгөөр хааж буй агтны даамал бөлгөө.

2023-07-18 13:31 5