Сурталчилгаа

Бөх

Домогт бөхчүүдийн домгоос

Архангай аймгийн Ихтамир сум эрт үеэсээ бөх сайтай. Энэ нутгийн алдарт бөхчүүдийн нэг Лундаа арслан нь бяр хүч сайтай, унаа холтой, хүчтэнд ааглуулдаггүй, мэхтэнд хууртдаггүй, тэвчээр хатуужил сайн, уужуу тайван зантай, уран сэтгэмж сайтай, уян хатан, ухаалаг тооцоотой бөх байжээ.

2014-04-11 07:30 5

Монгол улсын начин З.Чинбат: Дээр үеийн аварга, арслангууд нулимс гаргаж, гишгэдэл алдтал халдаг байлаа

Ер нь хаячихаад нэгнээ татаад босгодог байх хэрэгтэй, толгой дээгүүр нь харайгаад байлгүй. Иймэрхүү зүйл харагдаад байна. Энэ чинь бас бөхийн соёл шүү дээ. Хаячихаад татахгүй ч гэсэн гараа хүргээд босгох хэрэгтэй. Уначихаад бас хурдан босох хэрэгтэй Бидний үед уначихад удаан хэвтүүлдэггүй байлаа шүү дээ.

2014-04-10 12:29 4

Аймгийн Арслан О.Хангай: Өмнө нь давхар ачих мэхийг хийж байгаагүй давтаж ч байгаагүй, барилдааны явцад л ороод ирсэн

Сумын заан болсныхоо дараа жил 2012 онд Ховд аймгийнхаа наадамд үзүүрлэж аймгийн заан цол авсан. Тэгээд хавар нь Бүх цэргийн наадмаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн.

2014-04-01 08:00 13

Аймгийн арслан Б.Батхуяг: Миний аав сумандаа арав түрүүлсэн сумын заан...

Аварга дээд сургуульд байхдаа жүдо, самбоор хичээллэж тэмцээн уралдаанд оролцдог байсан. 2007 онд Аварга дээд сургуулийг жүдо бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

2014-03-22 09:10 1

Монгол улсын начин Б.Пүрэвсайханы 2013.09 сараас 2014.03.16 хүртлэх хугацаанд зодоглон барилдсан барилдааны үр дүн

Энэхүү үр дүнг судалгааны ажиглалтын арга дээр тулгуурлан статистик мэдээ ашиглан боловсрууллаа.

2014-03-20 11:50 14

Нэгэн бөхийн тухай хуучраагүй тэмдэглэл

Мөнгөнморьтын Чимэд арслан, Завханы урт гарт Лхагваа хоёрыг би тэр үедээ сайн бөхчүүд байсан гэж санадаг. Лхагваа арслан гэж өлгөх, суйлах, тонгорох олон мэхийг угсруулан хийдэг, бяр тэнхээ ихтэй үнэхээр сайн бөх дөө.

2014-03-14 08:20 8

Монгол Улсын Арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ

Д.Мөнх-Эрдэнэ Архангай аймгийн Булган сумаас гаралтай. 1964 оны луу жил Улаанбаатар хотод төржээ. Эцэг Дуламжавын аав Гомбосүрэн гэж асар их хүч чадалтай хүн байсан боловч лам хүн учраас олигтой барилдаагүй байна.

2014-03-12 15:30 39

Улсын гарьд Д.Баяраа агсны гэргий С.Алимаа: Хань минь "Би бөх болоогүй бол нисгэгч болох байсан" гэж ярьдаг байлаа

Манай хүн чинь өнгөртлөө барилдсан юм шүү дээ. Их хурдан шуурхай барилддаг хүн чинь сүүлдээ их удаад зуураад байдаг болчихсон. "Миний хөгшин яагаад л зуураад байдаг юм дээ„," гэхээр "Аа, яахав, унасан ч цааш нь даваагүй болгож байж унана шүү" гэнэ.

2014-03-04 09:10 62

Монгол улсын Өсөх идэр начин Э.Энхбат: Бөх хүнд унах ч үе байна, давах ч үе байна

Миний хувьд олон бөхөөс ам авахад эргэлзээтэй байдаг. Цөөхөн бөх ер нь тодорхой байдаг болохоор боломжийн санагддаг шүү.

2014-03-04 08:50 5

Аймгийн арслан Лхагвасүрэнгийн Үйтүмэн: Бидний үед улсын начин болно гэхээс илүүг боддоггүй байж...

Хурдтай хүн чинь тэсрэлттэй, гоё барилдаан үзүүлнэ. Хүнд жинтэй бөхчүүд барьж байгаад л бярдахыг бодно уу гэхээс биш "тонгочиж" байгаад унахыг хэн хүсэх билээ,

2014-02-26 12:50 8

Бээжингийн тонгороо бахтай сайхан

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, уран мэхт, улсын аварга Чойжилын Бээжин улсынхаа их баяр наадамд 1970 онд түрүүлж, 1964 онд үзүүрлэж, 1961,1965 онд 7, 1958, 1968 онд 6, 1957,1963, 1967, 1969, 1971 онд 5 давж, нийтдээ 11 удаа шөвгөрсөн бөх.

2014-02-11 07:51 10

Улсын арслан Батжаргалын Ганбат

Б.Ганбат Дөрвөд далай хан аймгийн Илжгин ноёны хошуу Хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан Ханхөхий нурууны ар суга , одоогийн Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт 1976 оны улаан луу жил Батжаргалын гуравдугаар хүү болон төржээ.

2014-02-10 18:21 30

Монгол улсын начин Д.Загдаа: Аймагт хоёр жил түрүүлчихсэн хүн чинь хотынхныг очиж арчиж өгнө гээд л гарахгүй юу...

Би чинь сумаас л эхэлсэн хүн байхгүй юу. 1967 онд бүдүүн мориор зодог шуудаг худалдаж авч байлаа шүү дээ. Тэгээд 18-тай анх сумандаа түрүүлээд, 19-тэй дахин түрүүлсэн.

2014-01-30 08:03 1

Монгол улсын гавьяат дасгалжуулагч Н.Батлав: Би нэг их амжилт гаргачихсан бөх биш ч гэлээ бөхийн спортод бүх насаа зориулж яваа хүн

Хөдөө орон нутагт ийм барилдаанууд зохиож байгаагийн утга учир гэвэл нэгдүгээр орон нутгийн үзэгчид маань шижигнэсэн залуусын сайхан барилдаан үзнэ. Хоёрдугаарт ирээдүйн аварга, арслан болох хүүхдүүдийг багад нь шинжээ хийнэ.

2014-01-17 08:50 9

Монгол улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр: Наадмын бичлэгээ харсан энэ жил ихэвчлэн хавирчихсан байна лээ

Олон бөх зэрэг барилдаж байгаа тохиолдолд бүгд захлахгүй барилдана гэвэл дундаа шавааралдаад багтахгүй шүү дээ. Үнэндээ өмнө нь бэртэж гэмтэж байсан бөхчүүд аль болох олны дунд орж барилдахыг хүсдэггүй юм шүү дээ.

2014-01-15 14:55 18