Манай Дөрвөлжин сумын 90 жил өвөрмөц онцлогтой болсныг дуулаа байлгүй. Би буцах замдаа Их-Уул сумын нутагт Цагаан-Уул Өвөр тээгийг тахиж буй залуустай таарлаа. Тахилгын эзэд аавын минь дурсан ярьдаг Ишдаваагийн Жамсран гэж бөхийн үр хүүхэд, удам угсааныхан байсанд тун ч билгэшээхээр барах уу.
Шинэ цолтон булангийнхаа зочноор Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Дүнжингарав дэвжээ, Багануур ХК-ны бөх, улсын начин Ч.Батчулууныг урьж ярилцлаа.
Нөхдөө амар байлгадаггүй Дэндэвийн Пүрэвдорж, Сормууниршийн Дашдооровоос эхлээд бэрх амьтад байсан. Одоо бол П.Бадарч, Б.Лхагвасүрэн, З.Ядамаа гээд хэл ам нь цухалзсан амаргүй хүмүүс тэдний буурийг сахиж суугаа гэх. Мэдээж тэдний нэг нь Дөнгөтийн Цоодол ах.
Өөртөө зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Шантрах гэсэн сэтгэл зүрх надад байдаггүй. Нэгэнт л энэ спортоор хичээллэснийх оргилд нь хүрэхийн тулд бэлтгэлээ хийгээд явж байна. Хэзээ нэгэн цагт бөхөөр хичээллэсний үр дүн гарна гэж боддог.
Ихтамир сумын баруун талд хад цохиогоор цогцлрн тогтсон харз устай, хар мод, хус, нарс, бургас, сөг, самар жимс алаглан ургасан үзэсгэлэнт гоо овоот уулын даваан дээр гарч ирэхэд Тамирын голын хөндийн нүд булаам байгаль ертөнцийн хамаг үзэсгэлэн энд хуран шингэжээ хэмээн сэтгэл төрөн буурал өнгийн туяа нүднээ тусах амой.
Ийм нэг явдпын тухай ийм нэг хуучийг спортын нэрт сэтгүүлч Р.Чулуун гавъяат хөөрдөг юм. 1980 оны наадмаар хоёр бөх өвдөг шороодолгүй босоо үлдсэн аж. Нэг нь бол тодорхой. Тэр жипийн наадмаар түрүүлсэн Д.Цэрэнтогтох аварга.
Танимхайран уулзсан бид хэсэг зуур хөөрөлдпөө. Сумын заан цол хүртээд шуугиулж явсан ч гашуун ундаатай хэдэн жил “барилдаад” гавьтай амжилтанд хүрч дээш ахиагүй гэнэ.
Хүүхэд байхдаа А.Сүхбат аварга шиг бөх болохыг мөрөөддөг байсан. Хожим өөрөө барилдаад ирсэн чинь улсын заан Б.Батмөнх ах шиг бөх болохыг боддог болсон шүү (инээв). Барилдаан нь их таалагддаг.
Яг тэр агшинд үнэхээр сайхан байсан. Бөхөөр амьсгалж, амьдарч, бөхчүүдийн амжилтын төлөө, бөхийн хөгжил дэвшлийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж явсны минь үр дүн гэж ойлгосон. Миний энэ хөдөлмөрийг төр, түмэн олон минь сайхан үнэлсэн.
Оргилсон эмнэг танхай барилдаанаараа улирагч зууны далаад оны сүүлч наяад оны эхээр дэлхийн чөлөөт бөхийн дэвжээг чимэлцэж, эх орныхоо нэрийг бусдын нутгийн тэнгэрт сонсгож явсан цөөхөн монгол байдаг. Нэг нь Буяндэлгэрийн Болд.
М.Жигжид заан 1888 оны орчим Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг болох Асгат хэмээх газар мэндэлжээ. Мөнхцогтынх хөрөнгө чинээ багатай айл байсан учир Жигжид багаасаа хар бор ажил хийж өсчээ.
Г.Баттоггохын хувьд бол тухайн үедээ бүх бөхчүүдийн дотор хамгийн сайхай гараа дэвээтэй дур булаам сайхан бөх байж билээ. Зарим үзэгч нар магтах үгээ олж чадахгүй байдагсан. Тэр бяртай хаанаас ч харсан аралтай бөх байв. Гар ачих мэхийг гайхамшигтай хийдэг байлаа. Ялангуяа үндэсний бөхийн гараа дэвээний урлагийг гарамгай эзэмшсэн бөх байлаа.
Засагт хан аймгийн Цогтоо вангийн хошууны алдарт бөхчүүд болох Нөмрөгийн гурван Сундуйн хөшөөг төрсөн нутаг Завхан аймгийн Түдэвтэй суманд 2014 оны 8-р сард түүний үр хүүхэд, ач зээ нар нь бүтээн босгож баяр наадам боллоо.
Говь-Алтайгаас Баян-Уул сум ороход тойруу зам нь дэржигнүүр бага ажээ. Ганц нэг гэр майхан харагдах уяачдын гэнэ. Сүүлийн сард бороо хур төдий л ороогүйгээс малчид говио биш уулаа бараадан нүүдэллэжээ.
Ард түмнийхээ дунд “жижиг” Б.Санжаа хэмээн алдаршсан, чөлөөт бөхийн улсын шигшээ багийн анхны гишүүдийн нэг, “Токио-64” олимпод оролцож явсан домогт бөхтэй ярилцсан юм.