Цар тахлыг дэлхийн улс орнууд хөл хорио тогтоох замаар намжааж, хязгаарлахаас өөр арга замгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудал бүх нийтийнх болон хувирчээ. Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох ээлжит сонгуулийн хугацаа дөхөх тусам хувь хүнтэй холбоотой улстөржилт газар авч, олон нийт улам талцан хуваагдах болов.
-Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлын томоохон эх үүсвэрүүдийн нэг нь Хан-Уул дүүргийн II хорооны нутагт орших арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдээс ялгардаг хаягдал ус ба лаг юм. Арьс шир боловсруулах үйлдвэр нь маш олон нэр төрлийн химийн бодис, үүний дотор хромын сульфатыг арьс идээлэх, будаг тавих гадаргууг боловсруулахад ашигладаг.
Олон нийтийн дунд Улсын Дээд шүүх АН-ын “жинхэнэ” даргаар хэнийг нь бүртгэх бол гэсэн хүлээлт үүсээд буй.
Бид энэ удаа Баян-Өлгий аймгийн харьяат, дайнд оролцсон ахмад дайчин Б.Сейлханы дурсамжийг уншигч танд хүргэж байна.
Хөгжил гэж байшин барьж, мөнгө хувааж идэхийн нэр биш. Хөгжил тэнцвэртэй байх хэрэгтэй. Нийслэл нь хөгжөөд орон нутаг нь доройтоод байх нь хөгжиж буй хэрэг биш юм.
10-20 минут инээх нь дархлааг дэмжих хамгийн сайн эм болдог. Цензургүй цахим мэдээллийн торонд орж уурлаж бухимдаж, дархлаагүй болж байхаар аль болох эерэг мэдээллээр өөрийгөө “цэнэглэх” нь цар тахлын үед хамгийн тустай юм.
-ЭЕШ-ын дүнгээр их, дээд сургуульд элсүүлэх босго оноо төрийн болон хувийн хэвшлийнхэнд харилцан адилгүй байдаг. Салбарын яамнаас бол дундаж босго оноо 410 гэдэг ч юм уу, нэг тоо өгнө. Боловсролын салбарт олон жил ажилласан багш хүний хувьд би дээд боловсрол олгож буй аль ч сургууль өмчийн хэлбэрээсээ үл хамааран босго оноо нь адил байх ёстой гэж боддог. Ялангуяа багшлах боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн элсэлтийн босго оноо өндөр байх шаардлагатай.
Монголын хуулийн байгууллагын эрхмүүд хөл хорионы үед архидан согтуурч, орцны цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг нийгэмд цацагдаад удаагүй байна.
Зүрх судасны өвчний тухайд 1992 оноос хойш манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон. Артерийн буюу цусны даралт ихсэлт нь зүрх судасны өвчний дотор сүүлийн 10 жилийн дунджаар 46.9 хувийг эзэлж, 2010 оноос тасралтгүй өссөөр байгааг эрүүл мэндийн статистик үзүүлэлтэд дурдсан байдаг. Тодруулбал, 2019 оны байдлаар цусны даралт ихсэлт нь зүрх судасны өвчний 49.7 хувийг эзэлж, 10 жилийн дунджаас 2.8 хувиар өссөн байна.
Монгол Улсын цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тогтоосон далайцтай судалгааны тайланг Дэлхийн байгаль хамгаалах сан нийтэлжээ.
Хотын дарга Д.Сумьяабазар хоёр, гурав хоногийн өмнө нийслэлийн ногоон бүсийн тохижилттой танилцаж явахдаа иргэдийн хамгийн ихээр зорин очдог Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгт түр саатжээ.
Гүржийн Засгийн газар, сөрөг хүчний сөргөлдөөн Европарламентын анхаарлын төвд байна. Брюсселийн эрх баригчид талууд хэлэлцээрийн ширээнд суухгүй бол Тбилист үзүүлэх тусламжаа царцаахаа мэдэгдсэн.
Сүүлийн хэдэн өдөр нийслэлийн гэр хорооллын зарим хэсэгт уран бүтээлчид зураг зурж буй талаарх фото мэдээлэл цацагдах болсон. Тэд ихэнхдээ хашаа болон төмөр хаалган дээр зураг зурсан байх бөгөөд гэгээлэг өнгөнүүдийг сонгожээ.
Ерөөсөө одоогийн Ерөнхийлөгчид зориулаад 2025 оноос мөрдье гэж оруулж ирсэн юм шүү дээ. Тамгын газрын дарга З.Энхболд нь ийм санаачилга гаргасан ч гэлээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүйгээр оруулж ирсэн байж таарахгүй буюу Х.Баттулга Ерөнхийлөгчийн байр суурь л гэж ойлгоно.