СӨҮЛ. /Yonhap/. Сөүлээс Киевт цэргийн тусламж үзүүлэх асуудал БНСУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтаар хэлэлцэх сэдэвт ороогүй гэж БНСУ-ын төрийн тэргүүний засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ.
КИЕВ. /Ukrinform/. Украины Засгийн газар Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клименког лхагва гарагт томиллоо гэж тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгджээ.
ВАШИНГТОН. /RT/. БНХАУ бол Вашингтон, Токио мөн тэдний холбоотнуудын хувьд хамгийн ноцтой нийтлэг сорилт юм гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани “Galaxy S” загварын шинэ гар утаснуудаа танилцуулах “Unpacked” арга хэмжээг ирэх сард зохион байгуулна гэдгээ лхагва гарагт мэдэгджээ. “COVID-19” цар тахлын улмаас энэхүү арга хэмжээг гурван жилийн дараа уламжлалт хэлбэрээр явуулах гэж буй нь энэ юм.
Швейцарийн уулархаг нутаг дахь Сент-Мориц амралтын газарт дэлхийн алдарт “Louis Vuitton” брэнд поп-арт дэлгүүр нээжээ
ДОХА. /VOA/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ аваргаар шалгарсан Аргентины шигшээ баг Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ОУХБХ/ 42 сая ам.долларын шагнал хүртэнэ.
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй мягмар гарагт утсаар ярилаа.
ВАШИНГТОН. /Associated Press/. АНУ-ын эрх баригчид Украинд 275 сая ам.долларын цэргийн шинэ багц тусламж үзүүлэхээр шийджээ. Багцад "HIMARS" зэрэг галлагч тийрэлтэт системд зориулсан сум багтсан гэж “Associated Press” агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.
МОСКВА. /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Запорожье, Херсон мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурлаа.
ВЕНА. /VOA/. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнууд /ОПЕК+/ дэлхийн эдийн засаг саарах вий гэх болгоомжлолын улмаас унаад буй газрын тосны үнийг өсгөхийн тулд олборлолтоо бага хэмжээгээр бууруулахаар тохиролцжээ.
БЕРЛИН. /DW/. ОХУ-ын "Газпром" концерн “Умардын урсгал" дамжуулах хоолойгоор хий шахах ажлыг хариуцдаг "Портовая" шахах станцад “Siemens” компанийн хийн турбин хөдөлгүүрийн ажиллагааг зогсоов. Энэ талаарх мэдээлэл Оросын эрчим хүчний компанийн телеграмм хуудсанд даваа гарагт нийтлэгджээ.
ПАНАМ. /Reuters/. Панамд Европоос ирсэн жуулчидтай харьцсан иргэнээс сармагчны цэцэг өвчин илэрч, уг халдварын анхны тохиолдол батлагдсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мягмар гарагт мэдэгдэв.
ЖЕНЕВ. /Aljazeera/. Дэлхийн цөмийн зэвсэгтэй есөн орон 2021 онд цөмийн зэвсгээ шинэчлэн сайжруулахад 82.4 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос 8 хувиар өссөн гэж "Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил" эвсэл мэдэгдлээ.
ВАШИНГТОН. /CNBC/. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм болох Илон Маск “Twitter” нийгмийн сүлжээний хуурамч хэрэглэгчдийн талаар тодруулга авах хүртлээ тус платформыг 44 тэрбум ам.доллароор худалдан авах үйл явцаа ахиулахгүй гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
МОСКВА. /RT/. Австралийн эрх баригчид ОХУ-ын найман сэтгүүлч болон төрийн зарим албан хаагчийг хоригийн жагсаалтад оруулсан тухай тус улсын Гадаад хэрэг, худалдааны яамны цахим хуудсанд мэдээлжээ.