sonin.mn
Монгол Улсад сэт­гүүл зүй үүс­­сэний 100, чөлөөт хэвлэл үүсч хөгж­сө­ний 25, Монголын сонины хол­боо байгуулагдсаны 15 жи­лийн ойн нэрэмжит хэв­лэл мэдээллийн байгуул­ла­гуудын дунд зохиогдсон “Алтан цом” сагсан бөмбөгийн тэм­цээн өн­гөрөгч ам­ралтын өд­рүүдэд амжилттай зо­хион байгуулагдлаа.
 
Сонин, телевиз, ра­дио, сайт зэ­рэг хэв­лэл мэдээллийн бүхий л төр­лийнхөн оролц­сон уг тэмцээнд эрэг­тэй 16, эмэгтэй 14 багийн 300 та­мир­чин оролцсон нь МСоХ-ны “Алтан цом” ямар өргөн хүрээтэй болсныг илэр­хийлсэн юм. 
 
Ингээд эрэгтэй багуудаас “ETV”-гийн баг “Зар мэдээ” сонины багийг 21:22 харь­цаатайгаар хожиж, “Алтан цом”-ын эзэн бол­лоо. Мөнгөн медалийг “Зар мэдээ” сонин, хүрлийг “Монгол HD”-гийн баг хүртсэн. 
 
Эмэгтэй багуудаас “Зар мэдээ” сониныхон “Шуур­хай зар-I” багтай алтын төлөө өрсөлдөж, 15:3-ын харь­цаатайгаар хожсон бол хүрэл медалийг “Монгол HD” хүртсэн юм. Шилдэг эрэгтэй тог­логчоор “Зар мэдээ” со­нины Б.Анхбаяр, эмэгтэй тоглогчоор “Зар мэдээ” со­нины Г.Буянжаргал нар шалгарч, тус бүр 100 мянган төгрөгийн эзэн болсон. 
 
Ер нь “Зар мэдээ” сониныхон энэ тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчид бай­сан гэхэд болно. Хэвлэл мэдээллийн сал­барынхан үргэлж цаг нартай уралдан, завгүй байдаг улс. Гэсэн ч Монголын со­нины холбооноос зохион бай­гуулсан энэ тэмцээнд өр­гөнөөр оролцож, хоёр өдрийг мэр­гэжил нэгт нөхөдтэйгөө нө­хөрсгөөр өрсөлдлөө.
 
 
Тамирчдад тавигдах шаардлагаас болж зарим тоглолтдоо оролцож чадсангүй
 
Багуудыг техникийн зөв­лөгөө­нөөр сугалаа су­га­луулан дөрөв дөрвөөр нь зоонд хуваасан бөгөөд тамирчдаас тэмцээнд орол­цоход нь шалгуур болгон нийгмийн даатгалын татварыг гурван сараас дээш хугацаанд төлсөн байхаас өөр ямар нэгэн нэмэлт шаардлага тавиагүйгээрээ онцлог болсон. Гэвч энэ шалтгаанаас болж хэд хэдэн баг эхний тоглолтдоо оролцож чадаа­гүй. 
 
Зоонд хуваагдсан багууд хоо­рондоо тоглож, нэг хо­жил нэг хожигдолтой баг хоёроор, хоёр хожилтой баг нэгээр гарсан. Зооноос гарсан хоёр баг өөр зооны нэг, хоёроор гар­сан багууд­тай ну­га­лаанд таарч, хожсон нь тэм­цээ­нийг цааш үр­гэлж­лүүлэн, хо­­жигдсон нь тэм­цээнээс шууд хасагдах хатуу дүрэмтэй байдаг билээ. 
 
Эрэгтэй дөрвөн зооноос нэгээр “NTN”, “Өглөөний сонин”, “Зар мэдээ”, “Ийгл” багууд гарсан бол хоёроор “TV5”, “Шинэ дэлхий”, “ETV”, “Монгол HD” багууд тус тус гарсан. 
Харин эмэгтэй дөрвөн зооноос “Масс Медиа”, “Зар мэдээ”, “Өглөөний сонин”, “Монгол HD” нэгээр, “ТV5”, “Шуурхай зар-1”, “Өнөөдөр”, “ZUN.MN”-ийн багууд хоёроор гарсан. 
 
Хэвлэл мэдээллийнхний багуудын дунд шинэ залгамж халаа гарч иржээ 
 
Зооноосоо гарсан багууд нугалаанд таарч, “Шуурхай зар-1”, “Өглөөний сонин”, “Зар мэдээ”, “Монгол HD”-ийн эмэгтэй багууд ме­­далийн төлөө өрсөлдөх бо­ломжтой болсон. Тэгвэл эрэг­тэйчүүдээс “Монгол HD”, “ETV”, “Ийгл”, “Зар мэдээ” сонины баг та­­мирчид ч медалийн төлөө өрсөлдөхөөр болсон юм.
 
Энэ удаагийн тэмцээн хэв­лэл мэдээллийнхний дунд болдог бу­сад тэмцээнүүд нэлээд онцлогтой болсон.  Учир нь тэмцээн бүрт авар­галдаг багууд хасагдан, ши­нэ залгамж халаа гарч ир­сэн нь тэмцээнийг маш сонир­холтой болгож чадсан юм.
 
Эмэгтэй 
 
1. ТВ-5
2. Улс төрийн тойм 
3. Масс медиа
4. NTV
5. Өнөөдөр 
6. Шинэ дэлхий 
7. Өглөөний сонин 
8. Монгол HD
9. News.mn
10. Zun.mn
11. Шуурхай зар-1
12. Шуурхай зар-2
13. Зар мэдээ 
14. ТВ-8
 
Эрэгтэй 
 
1. ТВ-5
2. Ньюс портал
3. Спорт box
4. NTN
5. Улс төрийн тойм 
6. Шинэ дэлхий 
7. Өглөөний сонин
8. ТВ-8
9. Монгол шуудан 
10. ETV
11. Зар мэдээ
12. NTV
13. Ийгл 
14. Монгол HD
15. News.mn
16. Мarketing today