Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн дархан аварга бөхчүүдийн дунд эрэмбийн маргааны асуудал 2014 онд гарч байсан нь дахин давтагдав. Энэхүү эрэмбийг МҮБХ нь дараах хууль тогтоомжийн хүрээнд гаргасан болно.
Тухайлбал:
2022 оны 6-р сарын 28-ны өдөр “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-ийг Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан бөгөөд энэ жилийн баяр наадам шинэ хуулийн дагуу зохион байгуулагдаж байна.
Тус хуулийн 15-р зүйлийн 15.1-д “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан. Улмаар энэхүү хуулийн шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 6 сарын 29-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 257 дугаар тогтоол гарсан. Тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Үндэсний Их Баяр Наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм” батлагдсан бөгөөд дүрмийн хоёрдугаар зүйлийн 2.10.2-т:
“нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр" эрэмбэлнэ гэжээ.
Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын тухайд:
Эдгээр бөхчүүд “Дархан аварга” цол авахынхаа өмнө адилхан "Далай аварга" болон "Даян аварга” цолтой байсан. “Даян аварга” цолтой байх үед амжилтын эрэмбээр Г.Өсөхбаяр илүү байсан тул өмнө нь эрэмбэлэгдсэн. Учир нь Г.Өсөхбаяр нь 4 удаа 9 даван түрүүлж, 3 удаа 8 давсан байдаг бол А.Сүхбат нь 1 удаа 10, 2 удаа ес, 3 удаа долоо давж байжээ. 2014 онд “Дархан аварга” цолыг нэг ижил шалгуур буюу “Далай аварга” цолыг үндэсний бөхийн цолноос хассан хууль батлагдсанаар эдгээр бөхчүүд “Дархан аварга” цол хүртэх эрхтэй болж байв.
Нэмж тайлбарлахад А.Сүхбат аварга 2004 онд 3 дахиа түрүүлэхдээ Дархан аварга цолны болзолтой болсон гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед 3 түрүүлсэн бөхөд “Дархан аварга” цол олгох хуулийн зохицуулалт байгаагүй болно. Үүнийг адилтгасан нь 2006 онд 10 давсан бөхөд аварга цол олгосон нь үйл явц юм. МҮБХ-ны гаргасан эрэмбэ нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолд бүрэн нийцсэн бөгөөд холбооны зүгээс хууль тогтоомжийг зөрчих, түүнээс давсан шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй.
Ташрамд дурдахад, эрэмбэ тогтоох асуудалд урьд өмнө нь 2 удаа алдаа гарсан. Энэ нь:
Нэгдүгээрт: 2014 онд хоёр бөхөд цол өгөхдөө Ерөнхийлөгчийн тамгын газраас мэргэжлийн холбооноос мэдээлэл, санал аваагүй.
Хоёрдугаарт: МҮБХ 2011 оны 9-р сард хоёр удаа 9 давж түрүүлэх нь нэг удаа 10 давж түрүүлэхтэй ижил эрэмбэтэй гэж эрэмбэ гаргасан. Энэ нь ямар шалгуураар дээрх 2 амжилт ижил болох нь тодорхойгүй тул дараагийн аваргуудад маргаан дахин үүссэн. МҮБХ-ны 2021 оны Ээлжит бус Их эе болон 2022 оны IX Их эе хурлууд дээр одоо ид барилдаж байгаа аварга цолтой бөхчүүд "...аварга цолыг авсан оноор болон амжилтаар эрэмбэлэх..." гэсэн зарчмын зөрүүтэй санал гарган хэлэлцэж, олонхын саналаар амжилтаар эрэмбэлнэ гэж баталсан. Дархан аварга А.Сүхбат МҮБХ-ны Их Эе хурлуудад эрэмбийн асуудлаар санал оруулж бүх бөхчүүдийн төлөөлөлийн Их хурлаараа хэлэлцүүлэн шийдүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч аль ч хурлуудад оролцох урилга авсан боловч ирээгүй болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл0
Ene duu n geed Hartsaga hen ch bilee say 1 iin davaand Tuva giin buhod unaad tahimaa ogchihson mortloo 2 iin davaand talbai deer barildah geed deveed zogsoj bna geh iym. Eren ah duu gui zay ulsuud bna doo.
Энэ тайлбар дүрэм журмаа барилдааны оноолт гарч баталгаажихаас өмнө, бүүр эрт гаргадаггүй юмуу? Яахаараа наадам тулгаж гаргаж байгаа юм? Ёс зүйгүй хуулиа баримталж чаддаггүй,ард түмнээ хүндэлдэггүй, маанаг шунахай газар доогуур орморууд уу үгүй юу. Ийм байхад түмэн олон дургүйцэлгүй яах юм.
1 даваанд унасан бөх 3 даваанд ам аваад ахин унаж байгаа даа МБХ Монголын ард түмэнд тайлбар хийгээч.
Ес ембогор тер тембегер. Сухбат магнайлах биш уу. Менхбат аврага магнайлдаг байлаа гэж.
Хүүхэд хөгшчүүдийн хажууд хоёр үг пиздагүй холбож хэлж чаддаггүй байсан Мөнхбат аварга Монголчуудыг дов жалгаар хагалахад их үүрэг гүйцэтгэж Орос буриадуудад хүчин зүтгэсэн.
Түрүүлж аьрага болсон нь ахалдаг бсаныг өсхөөг ахиулах гэж л ийм зүйл хийж бна Дамдин аврага баянмөнхийн өмнө л эрэмбэ эдэлдэг бсан
EK eesee ehleed pyldaga.hunii sain muug ylgaj unelej gugnehgui t1 uud.Esehbayr gj ymar ch ur chadvargui bieiin har hucheer hed davsan.Olimpod hed ch yvlaa negch ylj chadaagui unherch unasaar bgaad irdeg bsan.Suhbatiig uran barildaan.hurd huchiig harah gj barag buh sanaj.bodoj bsan.iim naadam hiij yadag uom.Esehbayr.Odhuu hulgigaangui naadam bhgui uo.Magaljav bol bub buurenhii shiidveree Odhuud egchihsen bishuu
Дархан аврага болсон хүмүүст. Хэн түрүүлж аврага болсон хүн нь түрүүлж гардаг л баймаар юм.Бөхийн холбоо гэж байх хэрэггүй дээ
Угаасаа эрэмбэ гэж шал дэмий юм гаргасийн, xуучин xэзээ ийм маргаан байлаа
Аварга цол түрүүлж авсанаараа ахалдаг байсан эрэмбэ бол ёс суртахуунтай эрэмбэ юм . Амжилтаар эрэмбэлэнэ гэдэг түрүүлж аварга болсон хүний нэр хүндийг уландаа гишгэсэн зөвхөн Өсөхбаяр мэтийн жудаггүй аварга төрүүлэхэд хүргэсэн ямарч ёс суртахуунгүй эрэмбэлэлт юм гэдэг амьдрал дээр батлагдаж байна
Туйлын үнэн.‼ Үндэсний ёс заншил, эрхэмлэж явдаг үнэт зүйлсийг
Наад мулгуу тайлбар хийхээсээ ич. Тэгш ой, 10 давсан бөхөд цол алгасч ирсэн худлаа бүү бур. Хирйсвэрдлэн бодох ахул Их монгол Шаравжамц зодоглолоои гэхэд Өмсөхбаярын доод талд зогсоох нь л дээ.
Сүхбат дархан аварга мөн л бол эрэмбээрээ Өсөхбаярын өмнө байна. Дархан гэдэг цол бусад цолтой адилхан чанар хардаггүй ,ямар нэг байгууллагаар тодорхойлуулдаггүй,үндэсний бөхөд уламжлагдаж ирсэн цол. Үүнд бөхийн холбоо оролцох ч шаардлагагүй цолонд санал оруулах ч эрхгүй юмаа Сүхбат дархан аварга нь үнэн л бол Өсөхөөгийн өмнө.
Syhbatiin manlailah gej yu baihab?....hyral chyglaand irdeggyi tegeed sanalaa heldeggyi baij Behiin holboog santaachlah hereggyi ee!!Esehbayar argagyi zeb ynelgee baina?tegeed ch manai darhan abraga Esehbayar chini neg hyn sig hyn suu dee!!saihan daryylagatai oyunlag abraga daa!!
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
Төр самууруулж, хууль завхрруулдаг хэдэн хулгайч нар БӨХ яриад яахав дее ! Уламбүр л будлиулахын нэмэр !