sonin.mn
Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд 05 дугаар сарын 02-ны өдрөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулж, өчигдөр дүнгээ гаргалаа. Дээрх тэмцээний дүнг гаргаж, шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа болон ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга нар, төрлийн цэргийн командлагч нар оролцлоо.
 
 
Ард түмнийхээ дунд “Цэргийн олимп” хэмээн нэрлэгдсэн Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь бие бүрэлдэхүүний нэгдмэл ажиллагаа, алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг бөгөөд сургуулийн жилийн туршид цэргийн сургалт бэлтгэл хэрхэн явагдаж байгааг үнэлэх бодит шалгуур, шударга өрсөлдөөн байдгаараа өндөр ач холбогдолтой юм.
 
 
Уг тэмцээнд Зэвсэгт хүчний 33 нэгтгэл, ангийн 1500 гаруй алба хаагчид оролцсон ба нэгтгэл, ангийн удирдах бүрэлэдхүүний тэмцээн, нэгдүгээр шат буюу гарааны өмнө гүйцэтгэх ажиллагаа, хоёрдугаар шат буюу маршийн явцад гүйцэтгэх ажиллагаа гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдав. Тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажилласан юм. 
 
Зэвсэгт хүчний 2022 оны цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний “Эрэгтэй ахлагч”-ийн төрөлд 
 
-тэргүүн байрт ахлагч М.Энхбат (186)
-дэд байрт ахлах ахлагч Г.Пүрэвдорж (150)
-гутгаар байрт ахлагч П.Элбэгдорж (327) 
 
“Эмэгтэй ахлагч”-ийн төрөлд 
 
-тэргүүн байрт ахлагч Э.Ариунтунгалаг (011)
-дэд байрт ахлагч П.Мөнгөнсаран (189) 
-гутгаар байрт ахлагч С.Баярцэцэг (016) 
 
 
“Эмэгтэй офицер” төрөлд 
 
-тэргүүн байрт дэслэгч У.Энх-Оюун (310) 
-дэд байрт ахлах дэслэгч Н.Ууганцэцэг (311) 
 гутгаар байрт спортын дэд мастер, ахлах дэслэгч Ш.Отгонцэцэг (119)
 
“Салааны захирагч”-ийн төрөлд 
 
-тэргүүн байрт дэслэгч А.Бат-Эрдэнэ (311)
-дэд байрт дэслэгч С.Идэрболд (327) 
-гутгаар байрт дэслэгч Ц.Ганбаатар (256) 
 
“Ротын захирагч”-ийн төрөлд 
 
- ахмад Б.Ариунболд (016)
- дэд байрт ахлах дэслэгч Ц.Лхагвасүрэн (256)
- гутгаар байрт ахлах дэслэгч С.Төртогтох (150), 
 
“Батальоны захирагч”-ийн төрөлд 
 
-тэргүүн байрт цэргийн спортын мастер, ахмад Б.Цээноров (350), 
-дэд байрт ахмад Б.Даваадорж (016), 
-гутгаар байрт хошууч Р.Ариунбаатар (150) шалгарч, бусдыгаа манлайллаа.
 
 
Цэргийн мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний нийлбэр дүнгээр “Эмэгтэй багийн төрөл”-д 
 
-тэргүүн хурандаа Ц.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, 
-хурандаа А.Бүрнээбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, 
-хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн баг тамирчид 
 
“Эрэгтэй багийн төрөл”-д
 
-тэргүүн байрт бригадын генерал Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, 
-дэд байрт дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги
-хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн баг тамирчид тэргүүлэв.
 
Зэвсэгт хүчний марш-тактикийн цогцолбор тэмцээний хугацаат цэргийн алба хаагчдын салааны тэргүүн байрт хурандаа А.Бүрнээбаатар захирагч, ахлах дэслэгч Б.Цэнгэлсүрэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн баг (1:22:10.68), дэд байрт хурандаа Х.Энхболд захирагч, дэслэгч Л.Мөнхбат салааны захирагчтай Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн баг (1:24:51.98), гутгаар байрт бригадын генерал Т.Лодойдамба захирагч, ахлах дэслэгч Б.Төвжаргал салааны захирагтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн (1:28:04.07) хугацаат цэргийн алба хаагчдын салаа шалгарлаа.
 
 
Мөн эмэгтэй цэргийн алба хаагчдын тасгийн тэргүүн байрт бригадын генерал Т.Лодойдамба захирагч, ахлах дэслэгч П.Цамбагарав ахлагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тасаг (0:36:00.82), дэд байрт хурандаа Ч.Эрдэнэболд захирагч, ахлах дэслэгч Т.Номунзаяа ахлагчтай Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тасаг (0:42:26.30), гутгаар байрт хурандаа Ц.Буянжаргал захирагч, ахлах дэслэгч Н.Ууганцэцэг ахлагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тасаг (0:44:18.97) шалгарч, тэвсэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдыгаа тэргүүлэв, 
 
 
Тэмцээний хамгийн өрсөлдөөн, сонирхолтой төрөл болсон байнгын бүрэлдэхүүний салааны тэргүүн байрт хурандаа Д.Шинэбаяр захирагч, ахлах дэслэгч С.Цэрэнням салааны захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг (1:08:30.72), дэд байрт дэд хурандаа А.Гүрбадам захирагч, ахлах дэслэгч Ц.Лхагвасүрэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн баг (1:12:41.87), гутгаар байрт дэд хурандаа Б.Олзбаяр захирагч, дэслэгч Т.Тэмүүлэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн баг тамирчид (1:14:54.67) шалгарсан юм.
 
 
Энэхүү тэмцээний төрөл тус бүрд эхний байруудад шалгарсан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлага, салаа, тасгийн бие бүрэлдэхүүн, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч нарт шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналыг хүртээсэн ба уг шагналуудыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, тэмцээний ерөнхий шүүгч бригадын генерал С.Дашзэвэг, Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал Б.Энхбаяр, Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар нарын хүндэт зочид гардуулж баяр хүргэсэн юм.
 
 
Тэмцээнд шагналт байруудад шалгарсан баг, тамирчдад шагнал гардуулсны дараа Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээнд эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, хурд, хүч, авхаалж самбаагаараа шалгаран оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Өнөөдөр хаалтаа хийж буй марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн нь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, удирдлагын бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэлийн түвшин, салаа, тасгийн жигдрэлт, алба хаагч нэг бүрийн мэргэжлийн ур чадвар, бие бялдрын хөгжил, авхаалж самбаа, шандсыг сорин шалгадаг Зэвсэгт хүчний маань “цэргийн олимп” юм. Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шударга зөв шүүн тунгаасан тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн, бүх талын дэмжлэг үзүүлж ажилласан Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хамт олонд талархал илэрхийлье” гэдгийг онцоллоо.
 
 
Мөн энэ үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг үг хэлэхдээ “Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж, сүүлийн хоёр жил хязгаарлагдмал хүрээнд явагдсан ч энэ жилийн марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн нь их хүлээлт дор, өргөн хүрээнд, ширүүн өрсөлдөөн дунд зохион байгуулагдлаа. Цэргийн алба хаагчдын хурд, хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаа шаардсан тэмцээний нэр хүнд, цар хүрээ, ач ач холбогдол, оролцох бүрэлдэхүүний тоо жилээс жилд улам бүр нэмэгдэж, зохион байгуулалтын хувьд ч илүү боловсронгуй, ил тод, нээлттэй, шударга явагдсаныг онцлон тэмдэглэе” хэмээсэн юм.
 
Тэрчлэн Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг нар “Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсоны үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төлөөлөн оролцох хариуцлагатай үүргийг хүлээсэн баг, тамирчдад амжилт хүсэж, дээрх тэмцээнд өндөр амжилт гаргаж оролцоно гэдэгт итгэл төгс байгаа"-гаа илэрхийлэв.
 
Хурандаа Б.ОТГОНБАЯР