sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мөсөн өргөө”-нд зохион байгуулсан спортын 15 холбооны Нэгдсэн УАШТ-ий сүүлийн өдөр Брэйк бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж шилдгүүдээ тодруулсан талаар Монголын спортын корпорациас мэдээллээ.
 
“Монголын Спорт Бүжгийн Холбоо”-ний Брэйк бүжгийн тэмцээн BBoy, Hiphop, Electro гэсэн гурван төрлөөр болсон байна.
 
BBoy төрөлд
 
1-р байр: Duk  
2-р байр: Hatiraa flow
3-р байр: Smork
 
Hiphop төрөлд
 
1-р байр: Tulga
2-р байр: Shatar
3-р байр: Altuush
 
Electro төрөлд
 
1-р байр: Buyant
2-р байр: Huslen
3-р байр: Dalai нар тус тус шалгарав. Буэнос-Айрес хотноо болсон 2018 оны залуучуудын олимпод анх багтаж байсан Брейк бүжиг нь 2024 оны Парисын зуны олимпын наадмын төрөлд багтсан билээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг