sonin.mn
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа, ОУХМ П.Эрдэнэтогтох, спортын мастер Ч.Зул нар Монголын хамгийн өндөр болох Алтай таван богдын Хүйтний оргилд амжилттай гарчээ.
 
 Далайн түвшнээс дээш 4374 км өндөрт орших Хүйтний оргилд тэд нийт 11 хоног авирахдаа өглөө нь шар тостой гурил, өдөр нь талх, орой нь нэг аяга шөл ууж явсан бөгөөд нийт 60 гаруй км замыг чарга чирэн алхсан байна. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа, ОУХМ П.Эрдэнэтогтох, спортын мастер Ч.Зул нар энэ авиралтынхаа талаар тэд баримтат кино хийхээр төлөвлөжээ.