sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Лас Вегас хотноо болох Жюү Жицүгийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жюү жицүгийн холбоо /МЖЖХ/-ны баг тамирчид хүч, ур чадвараа сорьж эхэллээ.
 
 
 
Өнөөдөр U21 насны ангиллын  “JIUJITSU WORLD CHAMPIONSHIP 2021”  тэмцээнд манай 2 тамирчин неваза /newaza/ төрөлд хүчээ сорин барилдах юм байна.
 
 
 
Харин тус тэмцээний 7 болон 8 дахь өдөр буюу 11 дүгээр сарын 10-11-нд насанд хүрэгчдийн тэмцээнд Монголын 7 тамирчин хүчээ үзнэ.
 
Д.Өлзийсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг