sonin.mn
Улсын баяр наадамд зургаан удаа түрүүлснээрээ хосгүй хурднаа харуулсан нэг нэг шарга азарга байлаа. Байлаа гэхийн учир нь энэ хурдан ажнай маань ижил олон сүргээсээ, уралдаж өссөн уужимхан тал нутгаасаа салж насан өөд болсон юм. 
 
 
Монгол Улсын тод манлай уяач Л.Эрдэнэчулууны унаган адуу, Дундговийн Б.Наранхүүгээр овоглон Үндэсний их баяр наадамд 2000, 2002, 2004, 2007, 2008, 2009 онуудад түрүүлсэн бол "Их хурд" бүсийн наадмуудад торгон жолоогоо өргүүлсэн их ажнай байв.
 
 
 
Олон ч удаа айрагдсан юм билээ. Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн 2010 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 10/1 тогтоолоор "Амгалан төрийн ажнай шарга" цолыг түүнд хүртээсэн юм. 
Уг цол нь Богд хааны үеэс хойш хурдан моринд олгосон анхны цол гэдгээрээ онцлог. Түүний гэрэлт хөшөө Мандалговийн төвд сүндэрлэн харагддаг нь яг л үүлтэй тэнгэрнээ хурдалж яваа мэт байдаг юм. Түүний тухай одоо домог болгож ярих боллоо.
 
 
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин