АНУ-ын Нью Жерси мужийн Агуста хотноо болсон зургаан өдөр зургаан шөнийн 144 цагийн тэмцээнд олон улсын хэмжээний мастер Б.Буджаргал 767.7 км гүйж долоо дахь удаагаа аварга болжээ. Олон өдрийн гүйлтийн зургаан удаагийн аварга Б.Буджаргал өрсөлдөгчдөө олон км-ээр ардаа орхиж илүүрхэж ялалт байгуулсан байна. Тэрбээр Олон улсын амьтдын эрхийн төлөө байгууллага Петагийн дэмжигч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон өдрийн гүйлтийн тамирчин бөгөөд түүхий ногоон хоолтон буюу raw vegan хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйсэн гэнэ. Тиймээс Б.Буджаргал өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриатай анх удаа улсаа төлөөлөн гүйснээрээ онцлог болжээ. Олон улсын гүйлтийн холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнд Орос, Англи, Беларусь зэрэг улсын 300 гаруй тамирчин оролцсон байна. Тэмцээний үеэр түүнийг Монгол Улсын НҮБ-ын суурин төлөөлөгч В.Энхболд гэргийн хамтаар ирж дэмжсэнийг тэрбээр өөрийн сошиал хуудастаа тавьж, талархал илэрхийлжээ. Ийнхүү тэрбээр долоо дахь удаагаа монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж эх орныхоо нэрийг дуурсган дахин аварга болов. Б.Буджаргал энэ гүйлтээс хойших бүх олон улсын тэмцээндээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, амьтны эрхийн төлөө уриатайгаар оролцохоор болсон байна.
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Мундаг шүү Монголын Буджаргал. Монголынхоо нэрийг өндөрт өргөж байдаг шүү. Амжилт хүсье.
Энэ бол жалганы тамирчин биш.
ингэж гүйлээ гээд ч яах юм билээ
Естой гургэр тамирчин юмаа
Монголын нэрийг дэлхий дахинаа сурталчилж байнаа Буджаргалд гавъяат болгож дэлхий, олимпын аврага тамирчдад олгодог сар бүрийн мөнгөн тэтгэлэгт хамруулмаар байна.