sonin.mn
Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид 1964 оны Токиогийн Зуны 18 дугаар олимпын наадмаас хойш нийт 13 Зуны олимпын наадамд тамирчдаа оролцуулж байна.
 
 
Үе үеийн шигшээ багийн тамирчдаас нийтдээ олимпын аваргын алтан медаль хоёр, олимпын мөнгөн медаль 10, олимпын хүрэл медаль 14-ийг хүртжээ. Ийнхүү нийт 25 тамирчин /олимпын алт, мөнгөн хос медальт Н.Түвшинбаяр/ эх орныхоо Төрийн далбааг олимпын тэнгэрт мандуулсан түүхтэй. Мөн Паралимпын наадмаас манай тамирчдаас нэг алт, 2 хүрэл медальтан төрсөн билээ.
 
Олимп болон паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтан тамирчдынхаа алдрыг мөнхжүүлэн “Монгол шуудан” ХК-иас уран бүтээлчидтэй хамтран тэдний хөрөг бүхий шуудангийн марк хэвлүүлсэн байна.