МАХН, Монгол туургатны шатрын холбооноос зохион байгуулсан “Нямаагийнхан ба шилдгүүд” шатрын халз тоглолт өнгөрсөн бямба гаригт боллоо.
Монголын үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Б.Нямаагийн хүүхдүүд, ач, зээ, гуч нараас нь шатрын олон улсын их мастер нэг, олон улсын мастер хоёр, олон улсын шатрын холбооны мастер хоёр, олон улсын шатрын холбооны дэд мастер хоёр, олон улсын шатрын холбооны шүүгч хоёр, шатрын зүтгэлтэн нэг, дэд мастер тав төрж дэлхийд дээгүүрт орж байна. Тэмцээнд тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг талдаа 30, 30 минутын хугацаатай халз тоглолтыг хийлээ.
Халз тоглолтод оролцохоор Б.Нямаа гуайн охин, олон улсын шатрын холбооны мастер, улсын аварга Н.Тунгалаг, хүү, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс, Ази тивийн үнэмлэхүй аварга, сурагчдын дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, олон улсын шатрын холбооны дэд мастер, Е.Төгстөмөр, гавьяат тамирчин, их мастер Б.Хатанбаатар, олон улсын мастер, улсын гурван удаагийн аварга Д.Янжиндулам, олон улсын шатрын холбооны мастер, ахмадын дэлхийн аварга, улсын аварга Ш.Батцэнгэл болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч, Монгол туургатны шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар болон шатрын хорхойтнууд ирсэн байлаа.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэмцээнийг нээж хэлэхдээ “Өнөөдөр бид Монголын төрийн ажлыг аятай, зөв явуулахад шатар ухаан хэрэгтэй гэсэн бодлогын хүрээнд энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ нь Б.Нямаа гуайн гэр бүлээс төрсөн, шатрын шинжлэх ухаанд өөрсдийнхөө амьдралыг зориулсан үе үеийн шатарчдыг хүндэтгэсэн сайхан арга хэмжээ болно гэж бодож байна.
Үүнээс гарах үр дүн бол ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт шатрыг оруулъя гэсэн санал, санаачилгыг дэвшүүлье гэж бодож байгаа. Би үүнийг сонирхоод олон жил болж байна. Хэрэв шатар хичээлийн хөтөлбөрт орвол хүүхдийг хэрхэн хүмүүжүүлдэг, оюун ухаанаа яаж төвлөрүүлж, тэвчээртэй, юмыг холоос харж, олон хувилбараар бодож чаддаг зэрэг шинж чанарыг хөгжүүлдгийг боловсролын тогтолцоонд оруулах ёстой юм байна гэж бодож байсан.
Энэ талаар тодорхой судалгаа хийхийг тухайн үед БСШУЯ-ныханд хэлсэн ч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй. Одоо үүнийг бүгдээрээ шийдэх цаг болсон гэж бодож байна. Би зохиолчдын хороонд ажиллаж байхдаа Б.Нямаа гуайтай уулзаж утга зохиолын талаар ярихаас гадна шатар тоглохыг нь олонтаа харж байсан. Эдний гэр бүлээс олон үеийн шатарчин төрж шатрын урлагаа авч явж байгаад баяртай байна. Ийм гэр бүл ховор байдаг. Ийм гэр бүл олон болоосой” гэсэн юм.
Удалгүй халз тоглолт эхэллээ. Гурван эгнээ зассан эхний ширээнд насанд хүрсэн 10 хүн суужээ. Тэдэнтэй нэгэн бяцхан хүү зэрэг тоглолт хийсэн нь хүмүүсийн анхаарлыг татсан юм.
Энэ хүү бол Б.Нямаа гуайн хүү Н.Түвшинтөгсийн зээ хүү, 10 настай Е.Төгстөмөр байлаа. Тэрээр Ази тивийн үнэмлэхүй аварга, сурагчдын дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, олон улсын шатрын холбооны дэд мастер цолтой. Бээжин дэх Кембриджийн дунд сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Дөрөвдүгээр сард болох Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ийн сорилго тэмцээнд ирсэн.
Олон улсын чансаагаар өөрийн насанд гуравт, Монголдоо нэгт ордог хэмээн түүний аав Есөнтөмөр ярьж байлаа. Е.Төгстөмөр хүү энэ нөхөрсөг тэмцээнд 20 хүнтэй зэрэг тоглолт хийж 19-ийг нь хожив. Хүүтэй тоглоход ямар байсан талаар Налайх дүүргийн иргэн А.Баршагүл хэлэхдээ “Үнэхээр сайн тоглодог хүүхэд байна. Цаашдынх нь уралдаан тэмцээнд нь амжилт хүсье” гэлээ.
Харин шилдэг тамирчдын багт их мастер Б.Хатанбаатар, олон улсын мастер Д.Янжиндулам, олон улсын шатрын холбооны мастер, ахмадын дэлхийн аварга Ш.Батцэнгэл, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Энхцаг, олон улсын шатрын холбооны дэд мастер Л.Очирбат, Ази тивийн мөнгөн медальт, дэлхийн аварга, олон улсын шатрын холбооны дэд мастер Т.Мөнхзул нар оюун ухаанаа сорьж 3:5х2:5-ын харьцаатайгаар өрсөлдөгчөө хожлоо. Энэ тоглолтод Б.Нямаагийн үр хүүхдүүд болон Шатрын холбооны 70 орчим шатарчин оролцсон юм.
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Сайхан байна, баяр хүргэе
УГААСАА Л УЛС ТӨР ГЭДЭГ ШАТАР ШҮҮ ДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ МАХН-ДАА
Энэ нэг балайрсан юм у гээд Шаагаад байнаа!!! Лалараа чи Бэрс, Хаан бусад юу дуриайгаа хийгээ биз дээ!!! Одоо ханаж цадах болсон бус уу??? Бирдээ чи одоо Шатарын ийм амьтан болсоон наана чинь Монгол оронд чамд орон зай алга болсоон!!! Тайван суугаад номоо орчуул гэж хэлмээр бишээ Хашгирмаар байнаа!!! Шатарын Бэрдээ(((
ТАРХИГҮЙ ТОЛГОЙ САЙН ХАШГИР ДАА ХОХИРОХ ЗҮЙЛ БАЙХ БИШ
Энхбаяраа дагаж яваа мангаруудаа хөөгөөд өөрийн гэр бүлийг Нямаагийн гэр бүлтэй нэгтгэж нам болговол Шатар ухааны нам болж ялах байх аа?
ЧИ Ч ЦОД ГЭДЭГ МЭХЭНД Л ҮСРААД ӨГНӨ ДӨӨ
Hunig saitudaad ner hundig ni muutgaj eldbeer bichdeg uchir ni nuguu tal bologsod ni ulsturin zorilgotoi netiig ni unagaah arga heregsle hideg gedgig oilgodogui ,um l bol sain ch um baisan haraaj l baidag ,um bolginii door uzen yadsan setgegdel bichij badag hunus bh um.Ene bol mongolchud sain saihnig harah nud ni buudiisenii shnj bh.Getel end Shatariin mundag abargudiin temtseenii tuhai,ter humsuiin aldarig urgusun Shatar hemeh ouyn uhaani sportiig demjih tuhai l yarisan bn.Er ni yagad Shatariig huuhed burt zaaj bolohgui gej!huhed bhaasaa Shatar tigloj surbal computereer aimshigin alan hyadah togloom togloj nyalh bakchir ouynaa suitgesenees l deer bh gej bodoj demjij bn.Shatar tigloj suraachgui baij uyni turund harluulj haraaj zuhehee bolij uz
Mash zuv arga hemjeee bna. Oyun uhaaniig deedelsen uls turch Hun tsaazhaa hold yavnaa
Энхбаяр гэдэг хүнийг нэг хэсэг хүмүүс маш их үзэн ядах юм. Бичиж байгаа үг хэллэг нь яавч боловсролтой соёлтой хүн биш дэг. Энхбаяр төрд гайч, гавъяач байгуулсан байх шүү. Гавъяа нь дийлнэ дээ. төр барих ухаан дутаад байгаа хүмүүсийн дэргэд шал өөр хүн шүү дээ
Энхбаяр бусдаасаа шилдэг нь.
za ta nart daaluu ni deer dee
iaanaa iim goio ger bul mongold baidag gej ogt bodsongui shuu dee. hogjson orond bol iim mundag ailiig buh medeelliin heregsleer aldarshuulaad ali hediin iim humuusiinhee achaar zondoo mongo hiisen baigaa. ene ailiin mundag huuhduuded baiar hurgej amjilt husie