Тун удахгүй анхны хүдрээ баяжуулж эхлэх алт, зэсийн баримжаалагдсан нөөцөөр дэлхийд айргийн тавд эрэмбэлэгдэх Оюу толгойн уурхай дагасан хэл ам сүүлийн үед идэвхтэй өрнөх боллоо.
2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар, Канадын “Айвенхоу Майнз” компанитай Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар 7.7 их наяд төгрөг буюу зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг уурхайн үйл ажиллагаанд зарцуулах үндэс суурь тавигдсан түүхтэй.
Оюу толгой ордын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа 15 жил үргэлжлэхээр төлөвлөгдсөн бөгөөд уурхайн ашиглалтын хугацааг хамгийн багаар тооцоход 40 гаруй жил байх нь хүссэн, хүсээгүй XXI зуунд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч, улсын төсвийн хамгийн том нийлүүлэгч болохыг нь харуулж байгаа юм.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрсэн зургаа дахь жилээсээ 1.6 тэрбум фунд зэс, 900.000 унци алт үйлдвэрлэх хүчин чадалтай Оюу толгой төсөл дээр өнөөдрийн байдлаар 9300-аад монгол хүн ажиллаж байгаа нь ажиллагсдын 75 хувь нь болж байна.
Хөрөнгө оруулагчдын зүгээс уурхай ашиглалтад орохоос өмнө Монгол Улсын Засгийн газарт 900 тэрбум төгрөг буюу 700 сая ам.долларын ашгийн татвар төлөх ёстой. Одоогоор 320 тэрбум төгрөг буюу 250 сая ам.доллар төлчихөөд байгаа.
УИХ-ын гишүүд Оюу толгойн гэрээний талаар хоёр хуваагдаж, гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөн сайжруулах ёстой гэдэгт өөр өөрсдийн байр сууриа хамгаалан тэмцэлдсэн нь хөрөнгө оруулагчдад өгсөн эхний сануулга болоод зогсохгүй, өнгөрсөн долоо хоногийн хамгийн сонирхолтой үйл явдал байлаа.
Оюу толгойн гэрээг өөрчлөн сайжруулах эсэхийг шийдсэн УИХ-ын хуралдааны санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 27 нь гэрээг хэвээр үргэлжлүүлэх санал өгч, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нараар толгойлуулсан 26 гишүүн цөөнх болсон. Ингэснээр Оюу толгойн гэрээнд энэ удаа үзэгний үзүүр хүрэх эрхгүй болж хуучнаараа үргэлжлэн хэрэгжих нь тодорхой болоод байгаа.
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Олон улсын валютын сангийн тооцоогоор Монгол Улс Оюу толгойн нийт ашгийн 71 хүртэлх хувийг төслийн нийт хугацааны туршид татвар, рояалти, төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авна” гэсэн тунхаглал байн байн цацагдах болсон нь хөрөнгө оруулагчдын зүгээс Оюу толгойн гэрээний талаар хатуухан байр суурьтай байгаа Монголын улстөрчдийг зөөлрүүлэх гэсэн ээлжит үйл ажиллагаа байхыг үгүйсгэх аргагүй.
Нэр бүхий 24 гишүүн УИХ-ын 57 дугаар тогтоолын “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчидтай тохиролцон шийдвэрлэх” гэсэн заалтыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгуулахаар тэмцэж байгаа нь одоохондоо арай л эртдэж байж магадгүй.
Нэгэнтээ “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний эхний 30 жилийн хугацаа дуустал Монголын тал 34 хувийг эзэмшинэ” гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн хөрөнгө оруулалтын гэрээ нь хүчин төгөлдөр байгаа өнөөдрийн нөхцөлд хөрөнгө оруулагчид аманд нь орж ирээд хайлж эхэлсэн шар тосоо тийм ч амар савируулан гоожуулчихгүй л болов уу.
Хөрөнгө оруулалтын гэрээний эхний 30 жил өнгөрсний дараа аль нэг тал нь 16 хувийг нэмэн худалдаж авах эрхтэй гэж заасны дагуу есөн тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулах тухайгаа л Монгол Улсын Засгийн газар одооноос анхаарууштай. Өнөөдөртөө эхний бүтээгдэхүүнээ экспортолж ч амжаагүй байгаа Оюу толгойгоос 51 хувийг нь шаардахаасаа илүүтэй дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэмэгдээсэй хэмээн ханцуй дотроо залбирцгаавал Монголын бодит амьдралд илүүтэй зохилдоно.
Нөгөө талаар Оюу толгойн гэрээг сайтар нягталбал “Монгол Улс нь өөрийн төсөвт ямар нэгэн өрийн дарамтгүй, төсвөөс зардал гаргалгүйгээр компанийн хувьцааны 34 хувийг эзэмшихээр зогсохгүй цаашид өөрийн эзэмшлийн 34 хувийг нэмэгдүүлэх эрхтэй” гэсэн заалт нь монголчууд өмнийн говийн асар их баялгийнхаа дийлэнх хэсэгт нь эзэн суух боломжтойг нотолж байгаа.
Одоогийн байдлаар 25.2 тэрбум фунт буюу 11.4 сая тонн зэс, 7.3 сая унци алтны боломжит нөөц нь тогтоогдоод байгаа Оюу толгойн уурхай ашиглалтынхаа оргил үед жилд дунджаар 800 тэрбум төгрөгийн орлогыг Засгийн газарт төлөхөөр байгаа нь Монгол Улсын эзэмшлийн 34 хувь нь ямархуу хэмжээний баялаг болохыг ойролцоогоор харуулсан үнэлгээ юм.
Хэрэв үүнийг “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”-ийн үгээр болгож, хэзээ нэгэн цагт Монголын эзэмшлийг 51 хувьд хүргэвэл улсын төсөвт орж ирэх мөнгөн дүн ойролцоогоор 3.6 хувиар өсөх тооцоо гарч байна. Гэхдээ хоёр талаасаа энэ тохиролцоонд хүрэхийн тулд хэдэн удаа хэлэлцээрийн ширээнд сууж, хэн нь хэндээ хэрхэн буулт хийхийг одоогоор тааж мэдэх аргагүй. Хэрхэхийг цаг хугацаа, дээр хөхрөгч хөх тэнгэр мэдэх бөлгөө.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Ahnii gereeg hiisen usan tolgoit , mongoor eh ornoo hudaldagch Bayartsogt, Bayar, Zorig , Elbegdorj metiin gadaad dahi dansiig shalgya heden togrogoor eh ornoo hudaldsaniig n harya
Yadahdaa ene gereeg uzmeer baih yum bas ter nuutsiin zeregtei gereenii utga aguulgiig olon niited haruulahad yu ni bolohgui baigaa yum tegvel hen ni unen hen ni hudlaa yariad baigaag medej bolno sh dee tegvel huuli bus geree yu gedeg ni medegdene sh dee neg l ih nuuj haah yumtai yum shig tsaana chini hyataduud manai hamag nuutsiig medeed baihad tagnuuliinhan gej ajilgui nuhduud baidag yumuu haashaa yum
оодруулснаас онхолдуулсан нь дээр. онхолдуул.
Оюу толгой бол зүгээр л эхлэл нь, үүнээс цааш ямар ч том орд олдохыг үгүйсгэх аргагүй. Монголын жирийн иргэд нэг зүйлийг сайтар ойлгомоор байгаа нь хэрэв Оюу Толгойн үйлдвэр нь л Монголын газар нутаг дээр байсан тохиолдолд энэ бол монгол улсын өмч шүү дээ, бас дээрээс нь нэг юм сануулж хэлэхэд Засгийн Газар энд 51% эзэмшлээ гээд ердөө ашигтай зүйл гарахгүй, одоо Эрдэнэт гэж ямар сайхан хээл хахуулийн үүр уурхай болчихсон байна, яг л тэгнэ гэсэн үг. Ер нь бол төр хувийн хэвшилд хутгалдаж ороод хэзээ ч ашигтай ажиллаж байсан түүх байхгүй, ард иргэдэд бол бүр түй ч олдохгүй. Хэрэв үнэхээр л баялгаасаа эзмших гээд байгаа бол төрөөс сар бүр өгч байсан 20,000 төгрөгөөрөө хамаагүй бирж дээр байгаа хувьцаанаас нь худалдаад л авчих л даа. Энэ хийгдсэн гэрээ бол үнэхээр сайн гэрээ болсон учир нь Засгийн Газраас нэг ч төгрөгийн зардал гарахгүйгээр шууд 34% авсан, бас дээрээс нь нөөц ашигласны төлбөр шууд орлогоос нь авч байна, ашгийн татварууд авч байна, хэдэн арван мянган Монголчуудыг өндөр цалинтайгаар ажиллуулж байна, гээд бодоод үзэхээр Монгол улсад нийт мөнгөн урсгалын 70 илүү хувь нь шууд шингэж байдаг. Хэрэв засгийн газар энэ төслийг хэрэгжүүлж байсан бол өдийд мөнгөгүй гээд хамаг ажилтнаа халаад хаячихсан, хужаагаас хөрөнгө оруулалт татах гээд сууж байгаа... ҮНЭН ШҮҮ ДЭЭ энэ эсэргүүцээд байгаа пиздакууд бол хужаа нарын талд үйлчилж байгаа нь ойлгомжтой.
tegeed 34%-ia zeeleer avsanaa erguulj huutei ni tuluhiig chi yu gej tailbarlamaar baina bitgii tenegt za uuriinhuu bayalagiig bolohoor hund zugeer ugch chadahgui baij bas urtei ugnu gej yu baisan tiim baitlaa iim sain geree geh uu Boroo gold bas iim l geree baisan daraa ni yalaa bid nar urtei bolj duussan baigaa sh dee bitgii neg tal uruu tuilshraach zuv medeelel ugch bai l daa hudlaa gadnii gar hul bolchihood hujaa ene tereer ailgaad tegej yarival naad Rio Tinto chini Hyataduudad zaraad yavahiig hen baig geh yum malaa ene Lenin gedeg nuhur lav eruul bish baihaa
iheehen havchaad baival hujaa nart zaraad l yavah bolno doo.Hyatadad zardaggui yumaa gehed hayaad l gardag yumaa gehed chi OT-d ajilaj ashiglaj chadahgui,yarzaisan olon hujaa l orj irne dee!harin chi eruul uu?
tegeed 34% iaa zeeleer huutei avsanaa ehleed tailbarlachih tegeed ch Rio Tinto tiim amar garaad yavahgui za malaa lenin guai
Ezen ni yumaa medehgui bol hohi chini!
Gereeg ...hezee negen tast Mongoliin huvi 51 hurvel... gej hiideggui l baihgui yu!
202.131.230.218 iig eronhiid ni demjij bna.bid ymar archaatai turteidoo ingej yavahav.neeree oyutolgoig hen negen baruunii hun olson ni yamai.urdiin tur zasag olson bol hujaagiin medeld baih bsan shuu.mongolchuud uursdoo hicheej zub buhend huchiig ih hurimtluulay.tuunii tuld l evleldeh heregtei.tegj chadval oyu tolgoi tuugeer bolno.
Ашгийн 55 гээд л Баярцогт яриад бсан одо бур 71 хувь болгочихсон бичих юм! Хоорхий муу монголчууд биднигэ естой нэг малас доор узэх юм да! Оорийн хоронгоо ооро худалдаж авч хувьца эзэмшдэг тэнэг мал Африкт ч одо бхгуй! Баялагинха хэдэн хувийг унэгуй авах тухай л ярих болохос, юун худалдаж авах вэ? Тэгвэл дэлхийн хоронгийн бирж дэрэс л хэн ч авч болно шу дэ! Ингэж доромжлулаха одо болиоч! Ийм Монголдо ямар ч ашиггуй гэрэ хиийж хэдэн сая дол- ын авилга авсан Баярыг эхлэд шууд цазлэх хэрэгтэй! Тэгж бж Монголд шударга есны тухай ярьж болно! 216 жил монголчудыг зугэр сусан ч тэжэх хайран баялаг! Ийм новшнудыг эхлэд барьж хорьж будах хэрэгтэй!
тэцү-г дахин хяна.захын агуулгыг баталгаажуул,нөөцийг дахин тооц, гэрээнд өөрчлөлт оруул.бүх нөхцлийг 2 талд ашигтай болго.монголчуудын тоо, цалинг нэм.татварын бодлого харж үз энэ үндэсний эрх ашиг шаардлага