УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын харъяа хорих ангиудын ажилтай газар дээр нь танилцжээ. Тэр үеэрээ С.Зориг агсны гэргий Б.Булгантай уулзжээ. Энэ тухай нь тодруулж УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Төв аймгийн Хорих ангид очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-ШШГЕГ-тай ярьж, танай хуулийг хэлэлцэж байгаа учраас хорих ангиуд дээр газар дээр нь очиж танилцана гэсний дагуу ажлын хэсэгтэй очлоо. ШШГЕГ-ын дэд дарга Л.Туулхүү обьектуудаа үзүүлээд явж байсан учраас ямар нэгэн саад тотгор гарна гэж санаагүй. Гэтэл Төв аймгийн хорих ангийн хашааны хаалганд тулж ирээд л бэрхшээл учирсан. Тэнд урьдчилан хорих бусад газраас өөр байсан. Ер нь тийм газар байна гэж бодоогүй.
Хашааны хаалгаа онгойлгохгүй Л.Туулхүү дарга харуултай нь маргалдсаны эцэст хашаа уруу нь орсон. Ямар сонин юм гээд гайхаж машинаас бууцгаасан. Гэтэл хажуу талаас цэргийн хувцастай хүн камераар зураг аваад эхэлсэн. Юу болоод зураг аваад байгаа юм гэсэн чинь “Энэ манай дээр байгаа тагнуулын хүмүүс” гэв. “Яагаад тагнуулынхан энд байгаа юм бэ” гэсэн манай үйл ажиллагааг алхам тутамд нь тагнаж байгаа, мөн бүх өрөө камержсан гэлээ. АТГ-аас дотор, гадна бүх газрыг камержуулсан юм байна. ТЕГ, АТГ Төв аймгийн хорих ангийг өөрийн харъяаны хорих шиг болгосон байна билээ. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын обьектыг Тагнуул болон АТГ өөрийн хорих анги болгосон байна гэж ойлгогдсон. Тийм сэтгэгдэл төрсөн. 461 дүгээр анги дээр уулзалт хийхэд дарга офицерууд нь шал өөр хүмүүс байсан. Биднийг дагуулж ажлаа илэн далангүй танилцуулаад хуульд ийм өөрчлөлт оруулмаар байна гээд нээлттэй байсан. Гэтэл Төв аймгийн Хорих дээр ирсэн чинь өөрсдөө хоригдол шиг болчихсон.
Дарга цэрэггүй тэнд байгаа бүх ажилтан нь камер доор юу ч ярьж чадахгүй, илүү дутуу үйлдэл ч хийхгүй айдаст автсан байсан. Биднийг дагуулж явсан бүх хүн “маш нууц, маш нууц дуугарч болохгүй” гэсэн үгнээс өөр үг дуугарах эрх байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль хийх гээд газар дээр нь танилцаж, уулзалт хийж санал хүсэлт авах зорилготой явсан учраас энэ газар ШШГЕГ биш байна тагнуулын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж харагдсан. Өөрөөр хэлбэл, шүүхгүйгээр хүнийг хяналтдаа байлгадаг тийм газар болжээ. Тус хорих газрын уур амьсгал ийм л дүр төрхтэй байлаа. Тэнд хоригдож байгаа хүмүүсийн өнгө зүс 461 дүгээр ангид хоригдож байгаа хүмүүсээс илт гундуу, дарамттай нөхцөлд хоригдож байгаа нь харагдсан. Царай зүс, өрөөндөө байж байгаа байдал гээд л.
-Зураг авах боломж байсан уу?
-Зураг авах нь бүү хэл хүмүүсийг хооронд нь яриулахгүй. Юм ярих гэхээр “Маш нууц дуугүй бай” гээд аймшигтай уур амьсгалд орсон. Тэгээд Зүүн жигүүрээр нь явж хүмүүстэй уулзаад баруун жигүүрээр нь орох гэж байтал гэнэт зогссон. Яасан гэсэн чинь урд цэргийн ногоон эрээн хувцастай нуруугаа үүрсэн хөлдөө мөрний хэжээнээс арай илүү зай авч /кино дээр гардаг шиг / зогссон гурван цэрэг хөндөлдөөд зогсож байсан. Би эхлээд намайг оруулахгүйн тулд хааж зогсож байна гэж ойлгоогүй. Ажлаа танилцуулах гээд зогссон юм болов уу гэж бодсон.
Тэгээд шууд алхах гэсэн чинь “Та тийшээ орж болохгүй” гэсэн. Яагаад гэхээр “Маш нууц таныг болон хэнийг ч оруулж болохгүй” гэлээ. “Яг юу нь маш нууц байгаа юм, энэ обьект маш нууц байгаа юм уу, эсвэл цаана нь байгаа хүн нь, эсвэл хэрэг нь маш нууц юм уу” гэж асуусан. “Хэрэг нь маш нууц” гэдэг хариулт өгсөн. “Тэгвэл маш нууц хэргийн хавтаст хэргийг үзэхгүй. Маш нууц хэргийн байцаалт авсан байдлыг нууцаар хий. Харин хүн бол маш нууц обьект байж болохгүй.
Бидэнд ар гэрээс нь өргөдөл ирсэн. Өргөдөл дээр түүний хоригдож буй нөхцөлд гомдол гаргасан. Тиймээс Булганы хоригдож байгаа нөхцөл байдлыг үзнэ” гэлээ. Үзүүлэхгүй гэсэн. Тэгээд үзнэ, үзүүлэхгүй гэж маш удаан маргалдсан. Сүүлдээ яагаад уулзахгүй гээд байгаа юм гэсэн чинь тушаалтай гэсэн. Тэгэхээр нь за тэгвэл тушаал өгсөн хүнтэйгээ холбогдоод зөвшөөрөл аваад өг. Би хүлээгээд сууж байя гээд газар хөлөө жийгээд суучихсан. Тэгээд Л.Болд гишүүнээ миний зургийг ав даа гэсэн юм. Болд гишүүн миний зургийг авсан чинь зураг авч болохгүй гээд болиулсан. Ерөөсөө зураг авч болохгүй, үг хэлж болохгүй, алхаж болохгүй тийм хэсэг газар байлаа. Сууж байхдаа маргалдаж л байв. Та нар яагаад Монгол Улсын иргэнийг маш нууц болгодог юм бэ. Монгол Улсын иргэн гомдол гаргах, өмгөөлүүлэх эрхтэй. Гэм буруу нь тогтоогдоогүй битгий хэл тогтоогдсон ялтан хүртэл тийм нөхцөлд хүний эрхийг дээд зэргээр хязгаарласан ийм орчинд хоригдох ёсгүй.
Ялтан хүмүүс чинь хараа хяналттай обьектоос гарахгүйгээр ажил хийж, хохирлоо барагдуулж дансанд нь хүртэл мөнгө нь төвлөрч байдаг биз дээ. Харуул хамгаалалт хяналт тогтоосон газраа л байж байвал тэр хүнийг дотроос нь гаднаас нь байнгын хараа хяналтад байлгах эрхгүй. Үзвэл үнс болчихдог, харвал хальс болчих зүйл биш биз дээ гэсэн. Тэр хүмүүс ямар ч нүүрний хувиралгүй, ямар ч тайлбар өгөхгүй байсан. “Нууц болохгүй” гэсэн хоёр үг амнаас нь гарч байсан. Тэгэхээр нь “Ер нь Булган амьд уу, та нар алга болгочихоод нуугаад байгаа юм биш биз. Амьд юм бол үзүүл” гэж шаардсан. Тэгсэн нөгөө цэрэг утсаа барьж байснаа мэссэж бичсэн үү нэг үйлдэл хийсэн. Гэтэл нэг их удалгүй нөгөө залуугийн утас нь дуугараад залуу гарч ярьсан. Орж ирээд за одоо тийшээ нэвтэрч болно гэсэн.
-Нөгөө дагуулж явсан ШШГГ-ын дэд дарга хориотой бүсэд орсон уу?
-Биднийг дагуулж явсан ШШГГ-ын дэд дарга Туулхүү тийшээ орох нь битгий хэл алхах ч эрх байхгүй. Би орж болдоггүй юм бол өөрийнхөө обьектод та ор доо гэсэн. Тэгсэн чинь Туулхүү дарга алхдаггүй, ордоггүй. Танай хүмүүс чинь ядаж орно биз дээ гэтэл тэднийг оруулахгүй. Туулхүү дарга ямар ч эрх мэдэлгүй тийм л байсан.
-Тэгэхээр маш нууц жигүүрт орох зөвшөөрлийг оруулахгүй гээд байгаа тагнуулын цэрэг тушаал өгдөг хүнтэй холбогдож байна гэсэн үг үү?
-Тийм л болж байна. Би яг хэн гэдэг даргатай холбогдсоныг мэдэхгүй. Туулхүү даргын дэргэд хэлсэн. Хуучин НАХЯ-ны шорон гэж ийм газар байсан байх. Түүнээс биш обьект дотроо алхаж болохгүй ийм юм байж болдог юм уу гэж ярихад Туулхүү дарга хариулж чадахгүй байсан. Хариулах л юм бол бичлэгт орох учраас тэр хашаанд орсноос хойш бичлэг байнга хийгээстэй бүх хүний ам үдээстэй, зураг авч болохгүй ийм л байлаа. Л.Болд гишүүн өөрийнхөө утсаар миний зургийг авсан болохоор улаан цайм утсыг нь булааж авч чадаагүй. Өөр хүн зураг авсан бол авах байсан.
-Булганы хоригдож байгаа хэсэг рүү очиход л ийм юм болоод байна гэсэн үг биз дээ?
-Тийм. Тэгээд Булган руу очсон. Булганы байсан баруун жигүүрт түүнээс гадна олон залуучууд байсан. Бүгд л шүүгдэж байгаа, малын хулгай, жижиг танхай хэргээр, хэрэг нь шүүхээр ороогүй мөрдөн байцаагдаж байгаа хүмүүс. Тэр залуучуудын өмнүүр яваад хамгийн мухарт хоригдож буй Булган дээр очсон. Булганы өрөөны гэрэл бусад өрөөний гэрлээс тод байсан. Бусад өрөөнийх бүдэг. Булганы өрөөны байрлал нөгөө хүмүүсийн өрөөний харалдаа биш. Харин урдуур нь явж буй тагнуулынханд бол ил. Булганы үйлдэл бүр камерт бичигдэж байгаа.
Нөгөө талаас тэр өрөөнүүд нэг л нимгэн ханаар тусгаарлагдсан. Булган ямар л дуу авиа гаргана бүх өрөөний хүмүүст сонсогдоно. Намайг Булгантай ярьж байхад бүх өрөөний залуучууд сонссон. Надтай хамт ШШГЕГ-ын дагаж явсан ажилчид, тагнуулынхан бүгд бичлэг хийсэн. “Булганаа сайн уу” гээд л очлоо. Өөдөөс “Таван сар ийм л болчихоод байж байна даа” гэсэн. Булганыг 461 дүгээр хорих ангид авчирсан гээд байсан нь огт худал мэдээ байсан. Булганаас огт гараагүй юу гэж асуусан. “Огт гараагүй, би энэ дөрвөлжин өрөөнөөс хаашаа ч гараагүй” гэсэн. Даарч байна уу, яаж байна гэсэн чинь “Баривчлагдаж ирсний дараа эхний нэг сар маш их даарсан.
Тэр нэг сард гаднаас хувцас өгөөгүй. Гэрээс юу ч аваагүй, оруулаагүй. Хоол ундны хүчил шүлтний баланс алдагдсан, дан давстай хоол идсээр байгаад хоол унд өөрчлөгдсөнөөс болоод бөөр нь өвдсөн” гэж байна билээ. Өөрөө эмч хүн сэтгэл санааны хувьд тийм ч амархан сэтгэлээр унадагүй хүн юм. Бүх юм нь давс, цэвэр ус уух юмсан. Чихэрлэг юм идэх юмсан гэж маш их хүсч байна. Нэг сайн юм нь бие дээр яр шарх үрэвсэлтэй юм гарахад давстай хар цайгаар шавшиж ашиглаж байна гэсэн.
-Та нарыг шалгаж оруулсан уу. Эргэлт оруулж чадсан уу?
-Бид хоёр жижиг жүүс, нэг уут чихэртэй очсон. Энэ дотор ганц боодол чихэр байгаа гэсэн. Тэгсэн наадах чинь надад ирэх болов уу, яадаг бол өгдөггүй гэсэн. Тэгэхээр нь та нар чихрийг нь өгөөрэй гэж хэлээд гадна байсан хүмүүст өгсөн.
-Та Булганд юу гэж хэлсэн вэ?
-Та бол ямар нэг асуудлаар сэжигтэн, яллагдагч байж болно. Тэрийг бид мэдэхгүй. Гэхдээ та гэрч, хохирогч хүн. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай мөн Тахарын албаны тухай хууль Монгол Улсад байгаа. Энэ хуулийг та мэдэж байна уу. Тахарын албанд өөрийгөө хамгаалуулах хүсэлт тавьсан уу гэж асуулаа. Тэгсэн тийм хууль байдгийг надад хэн ч тайлбарлаж өгөөгүй. Миний эрхийг тайлбарлаж өгөх боломжийг хэнд ч олгоогүй. Би тийм эрхтэй гэдгээ мэдэхгүй. Та яг ямар хэрэгт сэжиглэгдэж, хэдэн удаа байцаалт өгсөн бэ гэж асуусан чинь, би аль хэдийнэ яллагдагч болсон шүү дээ гэсэн. Тэгээд цааш ярих гэтэл хэрэг ярихгүй гэсэн.
-Өмгөөлөгч нь тайлбарлаж өгдөггүй юм байх даа?
-Өмгөөлөгчийг нь уулзуулах тун дургүй, уулзуулах гэхээр Тагнуулын бичлэг хяналтад уулздаг. Бүрэн хэмжээнд өмгөөлөл авч чадахгүй байдалд байна. Тэгээд Булганд хандаж та одоо өргөдөл бич гээд авч явсан Тахарын албаны тухай хуулиа, үзэгтэй өгсөн. Өргөдөл бичих цаас байхгүй гэлээ. Цаас авах уу гэсэн чинь цаас хураагаад авчихна. Миний бичсэн бүх өргөдлийг хураагаад авсан гэж хэлсэн.
Энд 1937 он болж байх шиг санагдсан. Хүний бичсэн өргөдөл бүх захиа, цаасыг цааш нь дамжуулахгүй хурааж авна гэдэг байж боломгүй. Өргөдөл гомдол гаргах эрхийг нь эдлүүлэхгүй байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өргөдөл бичсэн гэнэ. “Би хохирогч хүн. Намайг битгий золиослооч гэж хэлмээр байна. Чи улстөрчдөд намайг ингэж хэлж байна гээд дамжуулж өгөөч” гэсэн. Тэгээд ар гэрийнхэндээ ээждээ дамжуулж хэлсэн үг бий. Ээждээ битгий санаа зовоорой. Би ямар ч байсан даваад гарна. Надад хийсэн хэрэг байхгүй гэж хэлүүлсэн.
-Танд утсаа бичлэг хийдэг дээр нь дарах боломж байгаагүй юу?
-Бүх юм хараа хяналтад байхаар их хэцүү юм билээ. ШШГЕГ-ын уур амьсгал надад үнэхээр хачин нийгмийн буруу тогтолцоо санагдсан. Булганы өрөө дөрвөн талдаа нарийн өдрийн гэрэлтэй. Бусад өрөө нь бүдэг гэрэлтэй, бие засдаг газар нь өрөөнийхөө хойд хэсэгт буланд байгаа бол Булганы өрөөнийх яг үүдэндээ харуул хамгаалалтынхны нүдэн дээр ил.
-Солих хувцас оруулсан гэнэ үү?
-Таван сар болохдоо нэг л удаа хувцсаа сольсон гэж байсан. Одоо өмсөж буй хувцас нь анх орж ирэхдээ өмссөн хувцас гэсэн. Хагас түрийтэй гутал, өмд, том хэлхгэр цамцтай байсан. Хүмүүс ном сонин авчирч өгөхөөр оруулдаггүй. Урд нь нэг хүний авчирч өгсөн номыг уншсан. Дахиад нэг ном ирсэн оруулахгүй саадтай байгаа. Тэр номыг оруулж өгөөч гэж хэлүүлж байна лээ.
-Булганд хүчээр хэргийг хүлээлгэх гээд байгаа юм биш үү. Яг л нөгөө хэлмэгдүүлдэг үе шиг. Залхаан цээрлүүлж байгаад?
-Өөр юу гэж тайлбарлах юм. Бидэнд өөрөөр тайлбарлах хэлбэр олдохгүй байна.Үзэг цаас байхгүй, өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй уулзаж чадахгүй 24 цагийн турш гэрэл асаалттай. Бусдын адил чөлөөтэй унтаж өөрийгөө далдлаад тухтайхан бие засч чадахгүй тийм орчинд байна гэдэг залхаан цээрлүүлэлтийн хэлбэр гэхээс өөр юу гэхэв. Тэр хүн гэмтэй ч, гэмгүй ч эрхээ эдэлж байгаад л гэм буруу нь тогтоогдоно биз дээ. Эрхийг нь эдлүүлэхгүй тогтоох гээд байна гэдэг чинь хүчээр л тогтоолгох гээд байна. Тийм сэжиг төрж байна.
-Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Тахарын албыг оруулах тухай яригдаж байсан. Энэ нь зөв үү?
-Би энэ танилцах үйл явдлаас маш хатуу итгэл үнэмшилтэй боллоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяанд Тахарын албыг оруулна гэсэн төсөл явж байгаа. Д.Дорлигжав сайдын өргөн барьсан энэ төслийг дэмжиж болохгүй юм байна гэдэг хатуу итгэл үнэмшилтэй боллоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийнхээ биш өөр байгууллагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болсон юм байна. Ийм үед хохирогч, гэрчийг ийм байгууллагын мэдэлд өгч яасан ч болохгүй. Тахарын алба тусдаа байгууллага байх ёстой гэсэн миний байр суурийг улам бататгаж өглөө.
Тахар шүүхийн үйл ажиллагааг саадгүй явуулах гэрч хохирогчийг хамгаалах байгууллага. Гэрч, хохирогчийг хүссэн үед нь хамгаална. Шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд гэрч, хохирогчийг хуралд авчрах үүрэгтэй. Гэрч хохирогч дуудаад ирэхгүй байгаа тохиолдолд авчрахаас өөр аргагүй. Шүүхийн шийдвэр хугацаандаа гарах ёстой. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Иргэд гэрч, хохирогчийг хамгаалдаг байгууллага байдаг гэдгийг мэдэхгүй явж байгаад хохирох аюулаас Тахарын алба хамгаална. Анх байгууллагдсаны дараа Тахарын алба цөөхөн гэрч, хохирогчийг хамгаалдаг байсан бол одоо хоёр дахин их хандалттай болсон. Ялангуяа, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь нас нь хохирч хулгайлуулах, зодуулах гээд байгаа хүмүүс илүү их хамгаалуулдаг.
Б.Булганы хувьд өмгөөлөгч эсвэл өөрөө Тахарын албанд өргөдөл гаргах ёстой. Гэхдээ Булганд цаас үзэг байхгүй байгаа учраас өргөдөл нь Тахарын албанд хүрэхгүй байх магадлалтай. Тиймээс өмгөөлөгчид хандана.
-Яагаад тэр өмгөөлөгч нь одоо болтол хандахгүй байгаа юм бол?
-Өмгөөлөгч бас дарамтад байна. Хэрэв өмгөөлөгч дарамтад биш байсан бол чөлөөтэй сэтгэж байх ёстой. Тэгэхээр Булганыг өмгөөлөх өмгөөлөгчөөс нэлээд их эр зориг шаардах болж байна. Өмгөөлөгчийг бид дэмжих хэрэгтэй. Хэрэв Тахарын албанд Булганыг хамгаалуулах тухай өргөдөл ирвэл прокуророос зөвшөөрөл өгөөд түүнийг Тахарын албанд шилжүүлж болно. Ингэсэн тохиолдолд Тахарын алба байцаалт өгөх бүрт нь шүүхэд аваачиж өгч болно.
Булганд болон гэрч, хохирогч нарт зориулсан хууль манайд бий. Гэхдээ энэ хуулийг тэр хүнд хэрэглэхгүй байгаад хамаг учир байна. Тэр байтугай сэжигтэн, яллагдагчид ч хэрэглэдэггүй залхаан цээрлүүлэлтийг хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл залхаан цээрлүүлэлтийн энэ нөхцөл байдал дээр нь Булган өөрөө маш нууц байдалд байна. Ийм зүйл байж болохгүй шүү дээ. Би тушаал өгдөг хүндээ дамжуулж хэлэх байх гэж бодоод тагнуулынханд хавтаст хэрэг нь маш нууц байж болно, хүн нь өөрөө маш нууц байж болохгүй биз дээ гэж хэлсэн.
-Хэрэв үхчихсэн бол яах ёстой юм?
-Ямар сайндаа л та нар Булганыг үхүүлчихсэн юм уу, нүдээрээ үзэж байж эндээс явна. Та нар алга болгочихоод маш нууц, маш нууц гээд байгаа юм уу, харж байж явна гээд суух вэ дээ. Тэгж байж л Булгантай уулзлаа.
- Булган их зориг тэвчээртэй сэтгэлийн хаттай хүн юм. Бясалгал хийдэг гэж байсан?
-Анх баривчлахад өөрийнх нь гэр, ээжийнх нь гэрийг нэгжсэн гэсэн. Миний гэрийг нэгжих яахав, харин 18 жилийн дараа ээжийн минь гэрийг нэгжээд яах нь вэ дээ. Ээжийг минь давхар сэтгэл санааны дарамтад оруулсан гэж ярьж байсан. Бясалгал хийж өөрийгөө хамгаалж байгаа гэсэн. Эмч хүн тулдаа тэсээд, тэвчээд эрүүл мэндээ хамгаалж байх шиг санагдсан.
- Гэрээс нь юу хайсан бол?
-Мэдэхгүй тэр бол маш нууц.
-Та түүнтэй эмэгтэй хүний хувьд өөр юу ярив?
-Ариун цэврийн хэрэглэл байна уу гэсэн чинь “тийм юм байхгүй байж байгаад саяхан орж ирсэн” гэж хэлсэн. Үнэхээр аргаа барсан эмч хүний хувьд эвтэйхэн тэгээд нэг юм болгож байна даа гэсэн.
-Цаашид яах ёстой вэ. Прокурор үүнд яагаад хяналтаа тавихгүй байна вэ?
-Аливаа мөрдөн байцаалтад прокурор хяналт тавих ёстой. Прокурор хяналтаа тавиагүй.
-Тэгвэл прокурор тагнуулын дарамтад ороод хяналт тавьж чадахгүй байна гэсэн үг үү?
-Прокурорынхан тагнуулын дарамтад орно гэвэл ардчилсан тогтолцоо буруугаар эргэсэн гэсэн үг. Ажлаа мэдэхгүй, чадваргүй, прокурор зориггүй байна. Прокурор ажлаа мэддэг бол шалгаад хүний эрх зөрчигдсөн эсэхийг тогтоох ёстой. Энэ бол прокурорын буруу гэж хэлнэ. Тагнуулынхан буюу АТГ-ынхан хүний эрхийг зөрчдөг институц болгосон нь прокурорын буруу. Хүнийг ийм байдал байлгаж байна гэдэг арай ч дээ. Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гэдэг утгаа алдсан гэсэн үг. Одоо прокурор ажлаа хийх хэрэгтэй.
Тэр байранд үзлэг хийж тагнуулынханд хяналт тавих эрх хэмжээг нь зааж өгөх хэрэгтэй. Булганыг заавал хорих ёстой бол 461 дүгээр ангид хоосон сул өрөө зөндөө байна. Тийш нь явуулах хэрэгтэй. Эсвэл Тахарын албанд хүлээлгэж өгөх хэрэгтэй. Хүний эрхийг сахиулдаг институц прокурор мөн үү биш үү гэдгийг харах цаг болжээ. Прокурор хүмүүстэй нийлж хүнийг ялладаг гэдгийг ард түмэн мэддэг. Харин прокурор хоригдож буй хүмүүсийн эрхийг хамгаалдаг үүрэгтэй гэдгээ мартсан байна. Тиймээс прокурорт олигтойхон шиг ажиллаач гэдэг шаардлага тавимаар байна.
Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, өмгөөлөгч нь өмгөөлөгч шиг байж чадахгүй болно гэдэг ардчилсан тогтолцоо алга болж хүний эрхийн тогтолцоо ажиллахаа больжээ. Тэгэхээр ардчилсан тогтолцоо хүний эрхийн тогтолцоог ажиллуулахгүй болтол нь тагнуул болон мөрддөг байгууллагынханы хараанд оржээ. Чойбалсангийн үеийн жишиг. Хүчний байгууллагууд нь хүчээ аваад эрхийн байгууллага нь газар доор орчихож. Ийм байдлаар хуулийн байгууллагад үнэт зүйл гажуудсан. Хуулийн байгууллага дотор үнэт зүйлийн гажуудлыг бий болгож буй удирдлагууд байр байрандаа ажлаа хийх хэрэгтэй.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
За ямар ч байсан одоохондоо Булган амьд байгаа вм байна. Төрийн тугай хамгаалалтанд байгаа юм байна. Оюунгэрэл гэж балай авгай юу гэж ч балайрсан хамаагүй ш дээ. Төрийн байгуулагуудын хооронд яс хаяад элдэв юм донгосож.
Хорихын байр сав өрөөнүүдийг камержуулах нь угаасаа байх ёстой зүйл юм бишүү. Онц ноцтой, маш дээд түвшний мафижсан том хэргийн гэрчийг тагнуул магнуул юу байдаг юм энэ бүхнээр сайн харуулж хамгаалах нь зүй. Эрхэм гишүүн гуай арай дэлгүүр хоршоонд явж байхдаа эдэлдэг эрх чөлөөг хайсан юм биш биздээ. Хууль зөрчөөд эрхээ хасуулсан улсыг хорьдог хянадаг газар ийм л байх ёстой гэж бодож байна. Магадгүй маш том юмны сэжүүр олдсон учраас л хориод байна. Аягүй бол Зоригийн хэрэг илрэх нь дээ.
Ouyngereld dinozavriin yas hudaldan avah shorongoor yavj duugiimhee tuloo huuliihantai tootsoo bodohoos uur hiisen ajil yu ch bhgui balai avgai.er n tsaashid GADNI EHNER NUHURTEI UMNUUDIIG UIH SONGOGDOH ERHGUI BAIH ZAALTIIG HUULIND N ORUULAH HEREGTEI!!! ene shizootoi avgai mongoliin tuloo gesen setgeltei hun lav bish
Энэ Оюунгэрэлийг овоо юм уу гэж нэлээд хардаг байсан, үнэлдэг байсан, гэтэл цаг хугацаа явах тусам шал инээдтэй хуурамч, чадал муутай амьтан байсан байна гэдэг нь улам бүр харагдах боллоо. Энэ ярилцлагыг уншаад үнэнхүү урам хугарав. Хаана, ямар газар очсон оо мэдээгүй юм шиг л зүгээр нэг ухвар мөчид, мэдээлэл мэдлэг муутай жирийн хүн шоронгоор очоод төрсөн дутуу буруу сэтгэгдлээ ярьж байгаа юм шиг л бичиж. Хууль тогтоох байгууллагад өчнөөн жил суучихаад, учир мэдэх хүн байж зориуд ийм хачин юм ярив уу, эсвэл угаасаа ийм богино ухаантай юм уу. Булганы талаар, хэргийн талаар, мөн шоронгийн нөхцлийн талаар би юм мэдэхгүй учраас энэ талаар хэлж байгаа юм биш, гэхдээ энэ хүүхний ярианы ерөнхий хандлага, ойлголт төрийн түшээ хүнийх гэхэд шад дутуу, андуу байна.
за арай дэндүү байнаа, эмэгтэй хүнийг байтугай эр хүнийг ч ийм байдалд байлгавал ямар хэргийг зөвшөөрч гарын үсэг зурна, хүн буруутай байж болно, хүн алж хүрээ талсан ч байж болно гэхдээ ийм харгис аргаар хүнийг хорьж тамлаж болохгүй, өнөөдөр Булганыг маргааш хэн нэгнийг...ямар 37 он биш дээ. хуулийнханд бүрэн хэмжээний цэвэрлэгээ, шинэчлэлт хэрэгтэй болжээ, энэ талаар олон жил ярьсан ч хэвээрээ, хэзээ хоригдол ч бай ялтан ч бай , энгийн хүний ч бай эрхийг дээдэлж хамгаалах улс вэ энэ Монгол
Энэ авгай эмнэлэгт юмуу амралтанд хүн эргэж байгаа гээд андуураад байгаа юмуу тэнд чинь хүн орж ирээд элдэв юм ярьж болохгүй гэдгийг мэддэгүй юм уу ер нь тэгээд яагаад орсоныг нь ч мэдэхгүй байж ингэж өвчигнөх хэрэг байна уу
Xyyliiin baigyyllagiig 100 %shinechilex xeregtei
шронгоор явд шоудаж тор хуулийн байгууллагыг ингэж байхаар улаан бурханаар нас барж байгаа нялх урс урээ алдсан эхийн сэтгэл хойч уеээ уй олноор нь ухуулэж байгаа овчин коридрт хэвтсэн хуухэдууд ажлаа хийж чадахгуй сайдгуй яам нялхсын эруул мэндийн талаар ярьж хэлж чадахгуй байж
Ardchilal geed ardchilsan uls bish fashist niigemiig baiguullaa elbeg batuul unendee fashistuud lam nariig 37 orosoos durvej irsen buraiduud uildeed tuunee orosuud ruu tohdog barag buraiduud baisan
энэ ч арай дэндэж байгаам биш үү. бид мянга хашгираад нэмэргүй л дэ гохой хуцсан чинээ тоохгүй
Ardchilal gedgiig odoo l oilgoloo. 37 on yum baina. Mangaa Do sain ajillaj baina.
Oyungerel Elbegiin daalgavaraar ochson baih magadlal undur.2rt songuuli duhuud ireheer olnii anhaarald urtuh gej Bulganaar shoudsan baih.Ajillah arga baril n Elbegteigee adilhan show helber talruugaa avgaidaa.Bataardaj neg heseg tavargasan.Odoo Bulgantah argaa olson boltoi
Oyun ged duu ni bhad Oyungerel iluu bizde.Emnelegt ochij hevtsen bol deer baisiin
Ерөнхийлөгч ямар хүн бэ гайхаж бна,ийм харгис дарангуйлагч болох гэж,алдар нэрийн төлөө юу ч хийхээс буцахгүй болждээ.
za daa ardchlal gej xyn alj xulgailsan xurunguu erunxiilugch shyyx prokurortoo nyalzaijerxelj naadax gej oilgoj bgaa bol tuurch yabna ta...tegdeggyi yum tur tumur nyyree xaruulax xyndee xaruulj l taaraa...naad xyn chin amid gerch shyy dee.yamar jaaxan oxin bish dee nydend xaragdsan bygdiig xeleed uuruu ch bolov gudamjaar yabj bgaad ezniig ni olox l xereg shyy dee
Ojungerel ix sonin jum yaridaf avgai Bulgand gol uchir baigaa tul ingej l shalgalaa shuu dee songuuliin umnu shouched ix bolloo
Тээр холоос үлэг гүрвэлийн араг яс олж ирж чадсан юм чинь, хаяандаа байгаа ганц эмэгтэйг гаргаж авч чаддагүй юм байна. Ганц хүнийг гаргалаа гэхэд цаана нь байгаа олон эмэгтэйчүүдийн араас хэн хөөцөлдөж элдэв долоон юм ярьж явах вэ...Юманд ялгавартай хандана гэдэг чинь энэ дэээ..
Хууль шүүхийнхэн бүгд л ажлаа мэддэггүй учир сүржигнэдэг Элбэгдоржийн дохио зангаагаар ажлаа явуулдаг. Тэгвэл сүйрүүлэгч, ард түмнийхээ эв нэгдлийг бутаргагч цолтой Элбэгдорж гэгч ганцхан Булган гэдэг хүнтэй, ганц Энхбаяр гэдэг хүнтэй ажилласаар ерөнхийлөгчийнхөө хугацааг дуусгаж байгаа хүн. Шийдвэр гаргаж чаддаггүй, урьд нь Зориг гэдэг нөхөрт нь садаа болж явсан хүн.
Оюунгэрэл овоо сэтгэл гаргасан байна.
батүүл нар нууц тушаал өгөөд байна уу?
UURUU TER AMREIKIIN CHINATOOWNRUUGAA ZAILAA..
Монголын ардчилал гэж эндээ хууль ёс дүрэм яг коммунист
БУЛГАН Ч БУДЛИАНЫ ЭЗЭН ДЭЭ. УДАХГҮЙ ТОДОРХОЙ БОЛОХ БИЗ. ЭНЭ ОЮУНГЭРЭЛ ЭНДЭЭС ЯМАР ХОНЖОО ХАРААД БАЙНА?
Тагнуулын байгуулагын чиг үүрэг арай өөр байхаа .Тэнд тагнуулынхан байх шаардлагагүй болов уу эсвэл эрээн хувцастай өнгөлөн далдлалт сайтай товаришийг Оюунгэрэл гишүүн андуурав уу .Яагаад ч тэнд тагнуулынхан байх ёсгүй гэж бодогдох юм.МУ-ын еренхийлөгч та санаа зовохгүй байна уу .Нэгэн үе талийгаач С.Зориг та бухэн хамтран зүтгэж ардчилсан нийгэм байгуулж хүний эрх эрх чөлөөгхамгаална гэсэн биш бил үү
huzuugui hulgaich ooroo alsan shuu dee. ul moroo daldlahiin tuld hergiin gazar sanaataigaar 200 garui huniig duudaj iruulj zorigiin deegeeur alhuulj hharailgasan gesen. alhaj haraisan humuustee suuld ni tsever argaaraa shagnalaa ogson. tsagdaa ch gej tsagdaa. sanaataigaar olon huniig oruulj ul mor ballahad ni tusalsan. hergiin gazar irsen tsagdaagiinhan durmeeree ajillaagui, sanaataigaar ul moriig arilgasa. hergiig ilruulehiin toloo bish hergiig ilruulehguin toloo ajillasan
Оюунгэрэл гишүүнээ. Та авилгалчдын загалмайлсан хатан хаан юм бн лээшд. Таны авилгалчдыг өршөөх хуулийг батлуулах гэсэн тэмцэл талаар болсонд би одоо хүртэл баярлаж явлаг шүү.
Би бас Оюунгэрэлийн санаархал бүтээгүйд баярлаж явдаг.
yag unen sd
Teneg showchin avgai baaxan arag yasaar show daad odoo Bulganaar.. Bolioch balai mine
Зоригийг алсан хэргийг илрүүлэх гэж хорин жил маш олон хүн их хөрөнгө зарцуулж ажилласан биз дээ? Ганц хүн орж нарийн ширийнийг нь мэдээд хагархай хэнгэрэг шиг хамаг нууцыг нь дэлгээд хаячихвал энэ олон жилийн хүч хөдөлмөр талаар болно. Эцэст нь хэрэгтэн л завшина. Нууцлахаас өөр аргагүй болоод л нууцалж байгаа биз. Мэддэг улсууд нь хийдэг юмаа мэдээд л хийж байгаа байлгүй дээ.
Bitgii surjigneed hiirheed baigaach. ta huuli togtoogch turiin tushee bolohoos sensatslagch yumuu
Oo Za Xuuliin baiguullagad ajliig ne zaaj bur balairch bgaa avgaichuul baina Daxij ingevel 72-2 xiichix
Оюунгэрэл хатагтай хүн алсан хүний ганц амьд гэрчийг юунд сайн хүн болох гэж бичээд байгаа юм сонгуул дөхөж хийх юмаа олж дээ хөөрхий
Энэ Оюунгэрэл авгай тэр америкаа тэврээд л хэвтэж байвал барав даа.Америк дагаж ардчилал гэж тархи угаадгаа одоо энэ авгай болимоор юм даа.
Oyun neg ix tooxgui baigaag xaraxad ene Bulgand ix NO bgaa um bna Ugaasaa Galzuu Bulgan gedeg al xuuxen baisan
Хууль, хяналт, тагнуулыг бүхэлд нь хамарсан завхрал болж байна гэж ойгогдож байна.
Энэ гишүүн хуулиас, бас бодит амьдралаас хол тасарчихсан хүн байна.Ардчиллын удирдагч С.зоригийн хэрэг илрэхээс айгаад байна уу гэж бодогдлоо.Жирийн дэлгүүр цэнгээний газар биш шүү дээ.Америк нөхөр ньүг заагаад Монголын хууль хүчний байгууллага руу турхираад байна уу.
huzuugui hulgaich, zorigiin aluurchin mangaa do odoo nogoo uhehdee uher buugaa buudna gedegtee orjee. zorigiin aluurchin bol huzuugui hulgaich tegeed bagabandi batuul nariin hulgaichid. zorigiig alaagui tsagt huzuugui hulgaich hezee ch deeshee garahgui baisan. otgonbileg bagabandi 2-iin erdenetiig oortoo avah zamd ni gantshan zorig saad bolj baisan, busad hulgaichhig hahuuldaad erdenetiig avch boloh baisan. harin hahhuli avahgui gants hun boloh zorig ni bagabandiig tarchlaaj baisan. aluurchid ni oilgomjtoi.
Юун гэрэл гэгээ вэ? Мөрдөнгийн чийдэнг унтрааж,шөнө тухтай амраах нь.Хууль дүрэмтэй нь танилц.
Nyamdorj unekheer shuukh, tagnuuld khaanchlalaa togtooson bna.Nyamdorjiig alakh kheregtei tegvel aalznii tor zadrakh baikh...
Хүний бичсэн юмыг хэлж байгаа санааг нь ойлгохгүй энэ Монголчууд чинь яасан ҮХЭР нэрэндээ таарчихсан малнууд болчихон юм бэ.Аймшигтай нэг нэгийгээ үзэн ядсан малуудаар дүүрсэн ийм л нийгэмтэй болж дэ.Энийг АРДЧИЛСАН нийгэм гэдгийм байна.ХАРАИСАЛТАЙ.
Yag unen gj baidag bol oyuungerel bish oyuun gishuun duugrah bsan yum. Bold oyuungerel bol iluu shuu. Ortoi uchiraaas l horison bh.
Оюунгэрэл жинхэнэ ардчилсан, эрх чөлөөний төлөө хүн байна. Дүр эсгэсэн ардчилал сөнөтүгэй!
Manai parliament-n gishuud gej yachihsan heden mal bdag yum be? Neg ni nislegiin umnu ongotsnii dargiig (yaj nisej bhad ni duudchihaagui yum)duudaj ajil(yugaa ch shalgadagiin, medehgui yum baij) shalgana, nuguuh ni yamar ch zuvshuurulgui huuli hyanaltiin baiguullagiin gazraar chuluutei oruulj gargasangui gej sensatslana. Za bas zarim ni 2 ehneriin huuli yarina. Bas Chingisiin hoid dureer todroh shahsan neg nuhur bgaa. Unen elgiin. Iim malnuud bhad bid hugjinu gej bhgui.
amid gerchtei khereg oldoggui ee aan kkkk.sjorond baihaa khund privacy gej oilholt baidaggui uym oyungerel avgai mini. chinii amerik nukhuriin chini ulsad tiim baidagiin.khugshin nukhruusuu asuuj baigaad shorongiin erkh chuluu yari daa
neg sanaa turluu: ene yariltslagiig buren ekheer ny aldaa madaggui angli khel deer orchuulaad Parlamentiin Kholboo bolon Khunii erkhiin busad baiguullaguud ruu ilgeevel zuitei yum bish uu. Iim khumsaa nuusan ardchilald amidarsanaas butsaad kommunism ny deer yum bish uu, yadaj bugd adilkhan khuvaaj khurtene...
hutsaad bai jiriin irged ni amid yavah orchnoo hasuulsan bhad nuhur alsan avgain orchin hend hamaatain
Yun ineedemtei yariltslaga be.uuriguu reklamdsan l umbn shde.Bulganiig hamgaalj bgaa ni oilgomjtoi bhad ene dandaa ingej balairdag
1937 on
Оюунгэрэл авгай нэг их шагширч ирээд л ярьж гэнэ. Таны зүтгэж байгаа төр, таны өөрийн чинь 4 жил эрх мэдлийн сэнтийд сууж байхад тань л ийм болсон биз дээ? 76 та нар бүгд хамаатай. Энэ Булган хүүхний хувьд гарц байхгүй болжээ. Элбэгдорж, Бат-Үүл гэх мэт тухайн үеэс эхлээд одоо хүртэл ард түмнээр сэжиглэгдсэн этгээдүүд нь төрийн дээд эрхийг барьж байна шүү дээ. Хүзүүгүй тарвага, цагаан үстэй хар нүүрт 2-ийг эрүүдэх эсвэл цааш нь харуулахгүйгээр энэ хэрэг илрэхгүй байлгүй. Бас тэднийг буулгахгүйгээр монгол улс ч өөдлөхгүй дэгээ.
Миний хүсэн хүлээсэн, тэмцсэн хүнлэг, энэрэнгүй ардчилал маань ардчилагчид гэх нөхдийн өнгөн дээр гандан бутран унаж байгаад харамсч байна.
Arai ch dee mongol min. Ardchilsan uls gehed. Yamar hoid solongos bishdee.
bitgii hutsaad bai zuger bga irged ni amidrah orchingui bhad nuhuruu alsan avgain gereltei gazar bailgaj bgaa ni ih yum za
Xvnii erxiig ni xangax xeregtei! Mongol maani jinxene ardchilsan oron boltol mon ch ix zai bn daa...
fucking american's bitch!!!
XOBSGOLCHUUD OЮУНГЭРЭЛИЙГ АЛУУРЧИН ГЭДЭГ ИХ НО ТОЙ ГУЛАМС ДАА
Yun iluu olon ugtei avgai ve! Zorigiin hereg ilruuleh durgui avgai yu daa! Ter Bulgand ih uchir bii baih shuu.Jorlondoo suugaad nuhruu aluuldag hun bh u! Ouyngerel avgai bitgii saad bolood bai
Elbegdorjiin hiij baigaa ajil. TEG yurenhiilegchiin shuud medeld baigaa. Elbegdorj iig zorigiin heregt holbogduuldag orgui bish. Ulsiin ih hurliin gishuudtei hen ch tegej haritsaj chadahgui. Deer ni elbegeegeer tolgoiluulsan mafi baigaa
Булганд хилсээр хэрэг хүлээлгэх гээд тамлаж байгаа юм байна.дээрээс л чангалаад байна тэр нь ерөнхийлөгч юм болов уу. Жинхэнэ захиалагч эзэн нь хэн бэ! Энэ эмэгтэйг хамгаалалтанд авах хэрэгтэй