sonin.mn

Өчигдөр Авлигатай тэм­цэх газрын Олон нийтийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатар сүүлийн үед илт болсон, маш үнэн нэгэн мэдэгдэл хийлээ. Тэр нь юу гэвэл  “Авлигачид, их мөнгөтэй, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс  хуульчдын тусгайлсан баг­тай болжээ. Тэд нэг бүлэг хуульчийг өөрийнхөө ашиг сонирхол дээр тулгуурлаж, хууль бусаар хөрөнгөжих арга зам руу чирч байна. Тий­мээс хууль бусаар баяж­сан хуульчдыг шалгах ёстой” гэжээ.

Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд өрсөлдөж, ялагдсан Г.Батхүү, Д.Зоригт нар маш их мөнгөтэй хүмүүс. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Д.Зоригт 10 гаруй тэрбумын хөрөнгөтэй гэдгээ өөрөө мэ­дээлсэн. Г.Батхүү бол там­таггүй баян гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй түмэн мэднэ. Зөвхөн АПУ хэмээх том архи, пивоны үйлдвэр  нь өдөрт хэдэн  саяын ашиг өгдгийг үнэн зөвөөр нь гаргаж ирвэл хэд байх бол. Дээр нь Хан-Уул дүүрэгт байгаа газрыг нь хэмжвэл хэчнээн га болохыг мэдэхийг хүсэхгүй байна. Скайтел гээд хэчнээн брэнд ком­пани байгааг тоолж үзээгүй юм байна.

Харин  их мөнгөтэй хү­мүүс Монгол Улсын шүүхийг Д.Сүхбаатарын хэлсэнчлэн хэрхэн бузарлаж байгааг ба­римтаар өгүүлье. Өгүүлье ч гэж дээ. Түмэн мэдэж байгаа асуудал л даа. Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшээд илт давуу са­налаар ялалт байгуулсан С.Чин­зориг, Н.Төмөрхүү нар юунаас болоод өнөөдрийг хүр­тэл тангаргаа өргөж, сон­гогчдоо төлөөлж чадахгүй бо­лоод байна вэ. Энэ бол ердөө Д.Сүхбаатарын хэлсэнчлэн их мөнгөтэй хүмүүс шүүхийг, шүүгчдийг гартаа оруулснаас болсон хэрэг гэж олон түмэн үзэж байна.

Өвөрхангай аймгийн Ард­чилсан намын дарга Т.Хас­баатар Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг 160 сая төгрөг тараасан тухай мэдээлэл цацсаны да­раа Хан-Уул дүүргийн шүүх “Үгүй” гэсэн шийдвэр гар­гасан. Гэтэл дараа нь Г.Батхүү, Д.Зоригт нар Хан-Уул дүүргийн шүүхэд С.Чинзориг, Н.Төмөрхүү нар эд бараа тарааж, хууль зөрч­лөө хэмээн мэдэгдэнгүүт нь “Тийм байна” гэсэн шийдвэр гаргалаа. Гэхдээ нэгхэн хо­ногийн дотор шүү.

Энэ хоёр хэргийг “ший­дэхэд” нэг шүүгчийн нэр гарч байгаа. Тэр нь Хан-Уул дүүргийн шүүгч Эр­дэнэ­чимэг. Эхнийхийг Эр­дэнэ­чимэг шийдсэн гэсэн. Да­раагийнхыг Эрдэнэчимэгт хуваарилтал шалтгаан гар­сан тул Мөнхбаяр гэдэг шүүгч шийдсэн гэж байгаа. Гэ­тэл энд бас нэг том асуу­дал гарч ирээд байна. Хан-Уул дүүргийн шүүх хариу­цагчгүй, өмгөөлөгчгүй, гэрч­гүй хурал хийсэн. Уг нь шүүх хурал гэдэг чинь гом­дол гаргагч, хариуцагч, гэрч өмгөөлөгч гээд аль аль тал нь байж мэтгэлцээний журмаар явагддаг биш бил үү.

Хамгийн ноцтой нь гомд­лыг хүлээн авч, нэг хоногийн дараа хэрэг үүсгээд тэр өдрөө шийдвэр гаргасан байгаа юм. Их мөнгөтэй хүмүүс гом­дол гаргахаар ингэдэг юм уу. Их мөнгөтэй хүмүүсийн дохиогоор гарсан дээрх хууль бус шүүхийн шийдвэрийг хүндэтгэж гэх юм уу хаашаа юм, С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан бай­на. Гэтэл Нийслэлийн шүү­хэд давж заалдах шатны шүүх хурал болох гэхээр нө­гөө их мөнгөтэй хүмүүс “Шүүх бүрэлдэхүүнээс тат­галзаж байна. С.Чинзориг, Н.Төмөрхүү нар давж заалдах эрхгүй”  гээд хойшлуулсан бай­на. Энэ юу гэсэн үг вэ, эрхэм шударга Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо. Эхлээд тэ­дэнд хариуцагчаар шүүх ху­ралд оролцож, өөрсдийгөө хам­гаалах эрх өгөөгүй, да­раа нь хууль бус шүүхийн шийдвэрийг давж заалдах гэхээр эрх байхгүй гээд бай­даг. Ийм хачин гэхэд дэн­дүү хачин юм байх уу. Их мөн­гөтэй хүмүүсийн эргэн той­ронд нь л ийм юм байдаг байх. Өвөрхангайчуудын ит­гэлийг илт давуугаар хү­лээгээд байгаа С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хэдэн удаа эрхээ зөрчүүлээд байна вэ. Тэд мөнгөгүй учраас энэ үү.

Хэрвээ шүүхийн шийдвэр гэдгийг заавал харгалзах ёс­той юм бол нийслэлийн Прокурорын шийдвэрийг яагаад тоохгүй байна вэ, хол­богдох байгуулагынхаан. С.Чинзориг, Н.Төмөрхүү на­рыг Хан-Уул дүүргийн шүү­хээс эд зүйл үнэгүй тарааж, хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасныг Ардчилсан на­мынх­ны хүсэлтээр Таг­нуулын Ерөнхий газрын Мөр­дөн байцаах албаныхан шалгаад нотлогдохгүй байна гэсэн. Үүнийг Нийслэлийн Прокурорынхон хянаад нотлогдохгүй байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан байна. Энэ хууль хяналтын том байгуулагуудын шийдвэрийг хэн уландаа гишгээд байгаа нь хачирхал төрүүлж байна.

Ер нь дээр нэр дурдагдсан  хоёр шүүгчийг Авлигатай тэмцэх газар  анхааралдаа авахад гэмгүй байх. Энэ бүх­нээс харахад Монголын шүүх хэрхэн шинэчлэгдэж бай­гааг Ерөнхийлөгч Ц.Элбэг­­доржоос дахин дахин асуумаар байна. Олигархи, их мөнгөтэй хү­мүүстэй холбоотой хэр­гийг шүүхдээ ямар ч хариу­цагч, гэрч, өмгөөлөгч байлгах­гүй­гээр мэтгэлцээний жур­маар бус шийддэг болсон юм уу.

Хоёрт, Монгол ху­вийн шүүх, шүүгчтэй бо­лох гэж байгаа юм уу. Энэ хэдэн асуултыг Өвөр­хангайнхан танд тавьж бай­­на. Ерөнхийлөгч таныг авлигатай тэмцэж, сайн ажил­лаж байна гэж бид харж байгаа. Гэтэл сүүлийн үед иймэрхүү бусармаг гэхэд дэндүү зүйл болоод байна. Таны хариултыг бүхэл бүтэн 100.000 гаруй хүн амтай аймгийнхан хүлээж байна. Бид УИХ-д төлөөлөлгүй бай­саар байх уу. Бид ард тү­мэн биш юм уу, эсвэл. Ерөн­хийлөгч та ард түмний сонголт эрхэм дээд зүйл гэж хэлдэг. Гэтэл энэ байдал алдагдаад байна. Эсвэл Монгол Улс Ерөнхийлөгч таны үед УИХ-ын гишүүдээ ард түмний сонголтоор биш шүүхээр сонгодог болох юм уу.


Эх сурвалж: "Өглөөний сонин"