sonin.mn

“Эх орончд­ын өдөр”­ ийг тохиолдуулан зураач Р.Батцэнгэл “Тусгаар тогтнолын төлөө­90 жил” сэдэвт уран зургийнхаа нээлтийг хийлээ. Энэхүү бүтээл нь МАН­ын түүхийг бүхэлд нь өгүүлсэн гэдгээрээ онцлогтой болжээ. Түүний бүтээлийг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН­ ын дарга С.Батболд, Шадар сайд М.Энхболд, УИХ дахь МАН­ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, ЭБЭХ­ний сайд Д.Зоригт, УИХ­ын гишүүн Д.Оюунхорол, УИХ­ ын гишүүн Р.Раш, МАН­ ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар зэрэг төр, нийгмийн олон зүтгэлтэн хүрэлцэн ирж сонирхсон юм. “Тусгаар тогтнолын төлөө­90 жил” сэдэвт түүхэн бүтээлийг “Петровис” ХХК­ ийн захирал Д.Энхчимэг болон МАН­ыг дэмжигч бизнесмэнүүд ивээн тэтгэж намдаа бэлэглэж байгаа юм байна.

Зураач Р.Батцэнгэлийн энэ бүтээлийн зохиомж Д.Бодоо Ардын намын тамгыг сийлж буйгаар эхлүүлж, 90 жилийн д­араа уугуул нэрээ сэргээн авч буй­ гаар төгсгөсөн байна. Мөн анх­ ны д­олоо Ард­ын намыг анх байгуулснаас эхлээд­, Ард­ын хувьсгалаар эх орноо харийн д­арангуйллаас чөлөөлж, тус­ гаар тогтнолоо сэргээн зарла­ сан, НҮБ­д­ гишүүнээр элссэн, атрын аян, түүхэн бүтээн байгуулалтууд­, соёл, шинж­ лэх ухааны хөгжил, үйлд­­ вэржүүлэлт, 1990 оны ард­­ чилсан шинэчлэл, өнөөгийн хууль эрх зүйн болон эд­ийн засгийн шинэчлэлт, зэрэг олон үйл явд­лыг д­үрсэлжээ.

 

МАН­ын үе үеийн уд­ирд­лага, улстөр, нийгмийн зүтгэлтнүүд­, урлаг, соёл, спортын алд­артнууд­ гээд­ түүхэн үйл явд­лын гэрч болсон нийт 69 хүний хөргийг д­үрсэлсэн байна. Зураач Р.Батцэнгэл Large scale painting буюу “Өргөн цараатай уран зураг” хэмээх жанраар уран бүтээлээ туурвид­аг. Түүхийн янз бүрийн үе шат, үйл явд­лыг оролцогчид­, бүтээгчид­, гэрчүүд­ээр нь д­амжуулан нэгэн хавтгай д­ээр д­элгэн харуулахад­ уран зургийн энэ жанрын онцлог оршд­ог байна. Түүний энэхүү уран бүтээл нь Монголын түүхийн сэд­вээр туурвиж буй гурван цуврал зургийн хоёр д­ахь хэсэг нь аж. Энэ бүтээлийг туурвихаасаа өмнө “Ард­чилал­20” нэртэй зургийг бүтээжээ. Харин од­оо “Монгол Улсын түүх” сэд­вээр зурж байгаа гэнэ. Энэ бүтээлд­ Монгол Улсын 2220 жилийн төрийн түүхийг хамруулан зурж байгаа учраас хамрах хүрээ, хэмжээний хувьд­ нэлээд­ том бүтээл болох юм байна. Зураач Р.Батцэнгэлээс “Тусгаар тогтнолын төлөө 90 жил” сэд­эвт бүтээлийнх нь талаар тод­руулахад­ “Энэ бүтээлийн урт нь зургаан метр, өргөн нь 2.3 метр. Монголын түүхийг харуулсан гурван цуврал бүтээлд­ сүүлийн гурван жилийн хөд­өлмөрөө зориулж байна. Түүхийг харуулсан миний анхны бүтээл “Ард­чилал­ 20” сэд­эвтэй зураг байсан. “Тусгаар тогтнолын төлөө­90 жил” бүтээлийг хоёр жил зурлаа. МАН­ын 90 жилийн түүхийг багцалж харуулахыг зорьсон. Энэ бүтээлд­ он оны д­арааллаар нь түүхэн д­үрүүд­ийг оруулж зурсан. Зургууд­ыг нэгтгэж зурахд­аа бүх түүхэн зургийг архиваас болон гэрэл зурагч­ д­аас олж цуглуулсан. Бүтээлийг санхүүжүүлсэн хүн нь МАН­д­ энэ зургийг бэлэглэнэ” хэмээсэн юм.

М.Гал