Монголд үндэсний цөөнх байх шиг ашигтай зүйл алга. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаатан иргэдэд зориулан тусгайлан зарлиг гаргасан нь саяхны үйл явдал. Цаатангууд мөхөөд байгаа учраас, тэдний тоо толгой илтэд цөөрсний улмаас тусгайлан хамгаалах утга бүхий уг зарлигийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.
Уг зарлигт "Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тува хүмүүсийн (цаашид "Цаатан иргэн" гэх) амьдралын төвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор батласан "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх" гэсэн байх.
Цаа бугад зориулж байгаа зарлиг уу эсвэл цаатан иргэдэд зориулсан юм болов уу. Уйгар хэмээх угсаатан өдгөө БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд хэдэн саяараа амьдарч буй. Тэдний хувьд Хятадын төрөөс ямар нэгэн тусгай хөтөлбөрт хамруулж сүйд болдоггүй.
ОХУ-ын Тува улс тува үндэстнээс бүрдсэн холбооны улсын статустай оршин тогтнож байна. Тэд ч гэсэн "Хөөрхий, энэ хэдэн тува устах нь" гээд сүйд болоод хөтөлбөр энэ тэр хэрэгжүүлсэн нь алга л байна. Харин ч тэднийг аль болох хязгаарлах, хазаарлах бодлого барьдаг.
Угсаатан, үндэстэн нь өөрсдөө оршин байх эрхээ хамгаалахын тулд тэмцдэг, хөдөлмөрлөдөг байх ёстой. Түүнээс бус тэднийг бусад үндэстэн угсаатнаас онцгойлон үзэж, дэмжиж, тэтгээд байх нь төрийн бодлого, хөтөлбөр байх ёсгүй. Төр иргэдээ алагчлан үзэх нь өөрөө бүх нийтээрээ даган мөрдөх ёстой Үндсэн хуулиа зөрчиж буй үйлдэл болж хувирна.
Үндэстний цөөнх гэж хэн бэ. Үүнд хариулт байна уу. Хэрэв үндэсний цөөнх байдаг гэвэл тэднийг хэрхэн ялгаж, салгах вэ. Үндэсний цөөнх гэх бүлэг хүнд пайз зүүх үү. Эсвэл тусгайлан үнэмлэх олгох уу. Баяд, дөрвөд эсвэл үзэмчин, хорчин, хамниган, барга, буриад хүн Монгол Улсын хэмжээнд бүгд бага ястанд ордог.
Тиймээс ястан, үндэстэнд зориулж тусгайлсан хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлж өгнө гэвэл ар араасаа элдэв баримт, өрөвдөм түүхийн намтар цадиг бариад гүйвэл хэнийг нь хойшоо, хэнийг нь наашаа гэх вэ.
Уг зарлигийн хоёрдугаар заалтад "Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд оршин суугч цаатан иргэд гурван жил тутам нэг удаа Завхан аймаг дахь Арцсуурийн байнгын ажиллагаатай хилийн боомтоор нэвтрэн Оросын Холбооны Улсын Тува Улсын Тож хошуун дахь төрөл төрөгсөдтэйгээ уулзахтай холбогдон гарах зардлыг Цагааннуур сумын төсөвт тусган, санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг баталж, 2013 оноос эхлэн хэрэгжүүлсүгэй" хэмээсэн байх.
Баруун аймагт мянгад хэмээх угсаатан байх. Өдгөө хүн амын тоогоор дөрвөн мянга гаруй мянгад Монгол Улсад амьдран суудаг. Ардын хувьсгал, элдэв хэлмэгдүүлэлт, улс төрийн хавчлага, мөрдөлтийн улмаас БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд дүрвэж одсон, хоёр улс хил тогтоох үед элдэв асуудлаар хилийн цаана яваад үлдэж хоцорсон мянгад хүмүүс ч байх.
Хожим хоёр улсын хил хязгаар нээгдэхэд ах дүүс нэгнээ сураглаж, олж уулзан уйлалдаж, "Алтан шаргал морь" хэмээх уртын дуугаа дуулан хонон өнжин хагацаж чадахгүй байсан тухай яриаг сонсч л байсан. Тэдний ах дүү аль улсад байсан ч очиж уулзахад нь төр засгаас дэмжиж тэтгэсэн тухай л лав дуулдаагүй.
Өдгөө ч баруун аймгуудад ялангуяа торгууд нарын тухайд хоёр улсын харьяат болон салж хагацаад өдгөө хил нээх бүрийд уулзаж, учралдаж явдаг гэдэг. Тэр бүхэнд төр анхаарлаа хандуулсан гэж үү.
Цаатан гэх иргэдэд тусгайлан анхаарал хандуулж, тэдэнд мөнгөн тэтгэлэг, элдэв хөтөлбөр хэрэгжүүлсэнд эгдүүцсэн бус төр иргэдээ алагчилж байгаад л учир байна. Аяганы алагаас, адууны адаг гэх үг бий. Ард түмэн гэдэг нэгэн цул байх ёстой. Гэтэл төр нь тэр ч үндэстэн устах гээд байна, энэ ч ястан сөнөх гээд байна гээд бүх ард түмнээ дотор нь устах, мөхөхөөр нь ангилж нэг л боломгүй.
Бүр цаашлаад иргэдийн татварын мөнгөөр нэгнийг нь тэтгэж, нөгөөхийг нь дэмжинэ гэдэг бүр ч байж боломгүй. Харин оронд нь тэднийг ажлын байртай байлгах, тухайн орон нутагт хүн амыг суурьшуулах таатай орчныг бүрдүүлэх тухайд бодлого боловсруулна гэвэл арай өөр.
Ховордсон амьтан энэ тэрийг бол тусгайлан хөтөлбөр, бодлого, зарлиг гарган хамгаалж болох л байх. Тухайлбал, говийн баавгай буюу мазаалай нь газар нутаг, идэш тэжээлийн хомсдол, хүний буруутай үйл ажиллагааны улмаас нэн цөөрөөд байгаа. Нэн ховордсон мазаалайг авран хамгаалахын тулд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой юу гэвэл ёстой.
Яагаад гэвэл тэд өөрсдийн оршин байх ахуйг хамгаалж, тэмцэж, үр удмаа үлдээх ёстой гэсэн ухамсарт үйл ажиллагааг явуулж чадахгүй учраас тэр. Түүнээс гадна энэхүү амьтны оршин байх ахуйг нь хүмүүс сүйтгэж, хязгаарлаж, өсөлт, үржилтэд нь сөргөөр нөлөөлж байгаа буруутан нь учраас байгаль дэлхийнхээ нэг ч гэсэн амьтаныг аварч үлдээх үүргээ биелүүлэх ёстой.
Харин хүнийг ингэж тусгайлан үздэг, хардаг хамгаалдаг гэдгийг манай төр л анх санаачилж байх шиг байна. Цаатан хэмээх үндэстэн, угсаатны хувьд нэгэнт зарлиг гараад хэрэгжээд эхэлчихсэн.
Гэтэл саяхан УИХ-ын дарга З.Энхболд Баян-Өлгий аймагт зорчиходоо "Асгатын мөнгөний ордоос Баян-Өлгий аймгийн иргэдэд хувь эзэмшүүлнэ" хэмээн ам алдсан сурагтай. Үнэхээр үнэн бол "Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог" гэгч болох биз ээ. Төрийн хүн гэдэг хэлэх үгээ бодож, цэгнэж, ар дахь үр дагаварыг нь тунгааж байж хэлэх ёстой.
Гэтэл сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үү эсвэл төр нэгэнт ингэж шийдсэн үү тэрээр юутай ч ийм үг хэлсэн эсэхээ ард түмэндээ тайлах цаг ирэх биз ээ. Уг нь ямар ч хуульд, тэр дундаа Үндсэн хуульд "Орон нутгаас нь илэрсэн томоохон ордоос тухайн орон нутгийн иргэд давуу эрхээр хувь эзэмшинэ" гэсэн заалт өнөөдрийг хүртэл ороогүй. Цаашид ч орохгүй биз ээ.
Учир нь Үндсэн хуульд зааснаар "Монгол Улсын газрын гадарга хийгээд хөрсөн доорхи бүх баялаг нийт ард түмний өмч" тул үүнийг хэлбэртэлгүй сахих ёстой. Баян-Өлгий аймгийн иргэд Асгатын мөнгөний ордоос давуу эрх эдэлж хувь эзэмшихдээ тулбал Өмнөговь аймгийнхан Тавантолгой, Оюутолгойгоос хувь эзэмших болно. Дээрээс нь Дорнодынхон Тамсагаасаа, Орхоныхон Эрдэнэт үйлдвэрээсээ гээд л хөвөрч өгнө.
Монголчууд эвтэй бол хүчтэй гэдэг. Харин энэ Засгийн үед эвгүй бол бүр хүчтэй байх ёстой гэсэн философи үйлчлээд байх шиг. Би тийм үндэстэн, угсаатан, ястан, тийм ордтой, ийм аймгийн хүн гэх явцуурхал, талцал бус "Би Монгол хүн" гэх бахархал л биднийг урагш хөтлөх ёстой.
Иргэнээ алагчилсан төр самуунд идэгдэж, өмхрөн ялзардгийг монголчууд ихээхэн оновчтойгоор "Шар тос дотроосоо өтдөг" хэмээн онож хэлсэн байдаг. Дотроосоо өтөхгүйн тулд төр нь төр шиг, ард түмэн нь эв найртай байх болтугай.
Д.Лхагва-Очир
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
ИРГЭДЭЭ АЛАГЧИЛДАГ ТӨР БИШ, ИРГЭДЭЭ АЛАГЧИЛДАГ ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ ГЭЖ НЭРЛЭВЭЛ ЯГ ЗОХИНО.
Hulgaich hudalch luivarchin AH-bayrtsogtod Mongoliin huuli uilchildeggui yum baina gedegiig ard tumen buren pilogson getel ard tumnii huu gal undesten holboonii gishuun Munhbayr zereg eh oronchidod hiigeegui hergiin tuluu shoron gyandand horij bna shdee.Ene chini ard hilal yum uu ene chini shudrga baigaagiin ilrel yum uu.Erunhiilugch Elbegdorjoo,Erunhii daid Altanhuyagaa
Ер нь маш зөв асуудал хөндсөн бн да. Салж хагацсан төрөл төрөгсөдтэй нь уулзуулах гэдэг бол тусгай бодлого шийдвэр гаргаж байж үндэстэн ястан харгалзахгүй нийт ард түмний хэмжээнд шийдэх ёстой асуудал. Ганцхан цаатан хүмүүс тува 2-ын асуудлыг дэмжлэг өгч шийдэж байгаа бол буруу. Баруун хил хязгаар хаагуур тогтох нь бараг 1950-д он хүртэл тодорхойгүй байж маш их дээрэм тонуул аллага хядлага, дайн байлдаан болж сүүлдээ бүр онгоц нисгэж байлдаж байж нэг юм намжсан байдаг. Гоминданы хятад, хасагын дээрэмчидийн хөлд торгууд хүмүүс маш их хэлмэгдэж зарим нь урагшаа хил даван дүрвэж, заримдаа буцаж орж ирж, дахин гарч явах гэх мэтээр бужигнасаар байгаад өчнөөн олон хүмүүс ах дүү нар хилийн 2 талд гарч дундуураа хил тогтоолгосон юм бн лэ. Тэр хүмүүсийн асуудлыг бас авч үзэх л ёстой болох байх. Говь алтай гээд бусад аймгаас хүртэл 1930-1940 -д оны тайж ноён лам нарыг баривчилж алж эхэлсэнээс болж дүрвэн гарчихсан өчнөөн халх хүмүүс байдаг гэсэн. Тэд нар бас л тухайн үеийн алдаатай бодлогыг золиос болсон. Салж хагацсан хүмүүсийг уулзуулж байгаа бол алагчилахгүй л хандах ёстой.
Монголд байгаа хасагууд нь үндэстэний цөөнх биш юм. Одоо энэ яриаг цэглэж иргэншсэн байдлаар аль аль талдаа ойлголцох цаг нь болсон. Учир нь аливаа маргаантай эргэлзээтэй асуудлыг шийдэхдээ анх эрх зүйн ямар харилцаа үүссэнээр шийддэг. Монголд хасагууд 2 удаагийн нүүдлээр нүүж орж ирсэн. Эхнийх нь 1911 онд Богд Хаант Монгол Улс байгуулагдахад 200 өрх айл Богд Хаанд өргөх бичиг барьж өөрсдийн хүсэлтээр Богд Хааныг өөрсдийн хаан гэж хүлээн зөвшөөрч түүний засаглах эрх "jurisdiction"-г хүлээн авсан. Эдгээр хүмүүсийн үргэлжлэл нь одоогийн Ховдын хасагууд болно. 2 дахь хэсэг нь 1950-д оны эхээр Шинжаанаас орж ирсэн одоогийн Баян-Өлгийн хасагууд юм.Сүүлийнх нь цэвэр улс төрийн шалтгаанаар дүрвэж ирсэн өөрөөр хэлбэл "Asylum" улс төрийн орогнол Монгол улсаас хүссэний хариуд "эмнэсти" буюу амьд явах эрхийг нь хангаж Монгол улс иргэнээ болгосон. Тэгэхээр улс төрийн шалтгаанаар дүрвэж ирсэн хүмүүс зөвхөн тухайн улсын иргэн болж иргэний эрх эдлэхээс "үндэстэний цөөнх" гэсэн статус авдаг практик олон улсын эрх зүйд байхгүй. Хэн хэзээ үндэстэний цөөнхөд тооцогдох вэ гэвэл тухайн оршин сууж байгаа түүхэн газар нутагтайгаа өөр уулсын бүрэлдэхүүнд орсон тохиолдолдолд л авч үзнэ. Жишээ нь БНХАУ, ОХУ-д байгаа Өвөрмонгол, Тува, Буриад яах аргагүй үндэстэний цөөнхд тооцогдоно. Харин Монголд байгаа Монгол улсын иргэн хасагууд "үндэстэний цөөнх" биш. Иргэн " Хурмэтбэк" өнөөдөр Монгол улсын бусад иргэн Батаа Оюунаатай нартай адилхан Үндсэн хуульд заасан эрх үүрэгтэй. Тэрнээс хэл соёлын ялгаатай байдлаараа хэсэг хүмүүс бөөгнөрч байгаад элдэв шаардлага тавих дураараа авирлах нь Монгол улсын Үндсэн Хуульд харш, учир нь тэнд зөвхөн хувь хүний эрх чөлөөг хамгаалсан. Харин Үндсэн Хуульд заагаагүй зүйл эсвэл түүнийг зөрчихийг шаардаад байвал Монгол улс Үндсэн Хуулийнхаа үзэл санааг хамгаалах эрхтэй төдийгүй үүрэгтэй. Яг л энэ зарчимаар бүх бодлого явуулж асуудлыг шийдэх ёстой. Ирээдүйд Монгол улс засаг захиргаа аймагуудыг нийлүүлэх нь гарцаагүй, асуудлыг шиидэхдээ бас энэ л зарчмаар шийд. Дураараа авирлаад өөрсдийн хэл соёлын ялгаатай байдлаа улам гааруулаад нийгэмийн олонхитой интэграцид орохгүй уулын мухарт шаваад элдэв долоон юм нэхээд байвал тэр шаардлагийг нь биелүүлэх газар луу нь явуул. Хаалга нээлттэй. Хасагууд Монголоос гараад хэн ч биш тэр тусамаа Хасагстанд бол бүр хэн ч биш. Тэрийгээч ойлгоод ихэнх нь буцаж ирсэн. Харин буцаж ирж байгаа хасагуудын иргэншлийг сэргээх тал дээр хуулиа баримаар байна. Гадаадын иргэн Монгол улсын иргэн болохын тулд ямар болзол шаардлага биелүүлэх ёстой тэрийг л шаардах ёстой. Монголд байгаа хасагууд нь үндэстэний цөөнх биш. Одоо энэ яриаг цэглэж иргэншсэн байдлаар аль аль талдаа ойлголцох эсвэл ойлгуулах цаг нь болсон. Өөрсдийгөө үндэстэний цөөнх гээд ойлгочихсон нийгэмийн бусад хэсэгээс тусдаа байх эсвэл тусгай эрх ямба нэхээд тэрийг нь улс төрчид өөгшүүлж нь зөвхөн сонгуульд оноо авах зорилгоор биелүүлдэг явдал маш буруу. Тэнэг жишэг халдвартай гэдэг байхаа. Монголд үндэстэний цөөнх байхгүй Монголд зөвхөн Монгол улсын иргэд л гэж байгаа.
Дүгнэлт болоод зүйрлэл нь арай л биш юм. Айлын авгай нар хоорондоо атаархуу сэтгэлээр ярьдаг ийм зүйл бичээд өөрийгөө мундаг гэж боддог юм байх. Ийм сэтгүүлчид хүний нэр төр, болоод, сэтгүүлчийн нэрийг гутааж явна . Энэ зарлиг зөвхөн цаатан хүмүүст хамааралтай зарлиг. Цаатан хэмээх тувачуудад цус ойртож, цөөрж байгаа учир , зөвхөн монгол улс биш НҮБ-аас анхаарал хандуулж тэдний төлөө ажиллаж байна. Жингийн цуваа явж л байдаг Замын ноход хуцаж л байдаг. Тэгсэн мөртлөө эвтэй байвал хүчтэй гэнэ шүү. Юу бичээд юу уриалаад байгаа хүртэл мэдэхгүй байж. /Энэ нийтлэлийг уншсан хүн бүхэнд зөв ойлголт аваг гэж бодоод бичив. Түүнээс биш цагийн гарз юм даа/
Их халамж нэрээр тэр цөөнхийг л устгадаг ажиллагааг Элбэгээ дуйрааж байгаа юм Өмнө зүгт Манж АНУ-д нутгийн индиан гэж нэрлүүлэгсдийг устгах амьдрах чадваргүй болгосон туршлагаар явах гэжээ
medehgui baij bitgii meddeg yum shig shaatsgaa. tsaatanguudiig hamagaalah estoi. 40 ond Choibalsan Bayan-Ulgiig haaguudad baiguulj ugsun baihad ted 50 ond nuuj irdeg yumuu. hasaguud ardiin 1800 onii suulcheer orj irsen. ardiin huvisgaliin ued ted bayan ulgiid baij l baisan.
элбэгдоржийн сонгуулийн өмнөх шоу шүү дээ. оюутны 70 мянга гэж бас хар гай байна.
ИРГЭДЭЭ АЛАГЧИЛДАГ ТӨР БИШ, ИРГЭДЭЭ АЛАГЧИЛДАГ ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ ГЭЖ НЭРЛЭВЭЛ ЯГ ЗОХИНО.
энэ мэдээллийг бичсэн сэтгүүлчийг жаахан ч гэсэн юм унш гэж хэлмээр санагдчихлаа, Цаатан иргэдийг Монгол улсын төрөөс аль төрийн үед тусгайлан авч үзсээр ирсэн юм,бүр Соц нийгэмийн үед ч,энэ нь үндэсний цөөнх гэдэг утгаар нь биш ,-Тайгын онцгой хүнд нөхцөлд амьдардаг" Монголдоо төдийгүй Ази тивдээ ганцхан байгалийн эрс-тэрс нөхцөлд жилийн 4-н улиралд Цаагаа дагаад ой Тайгад Урцанд амьдардаг гээд өөр хаан ч байхгүй өвөрмөц амьдралтай-гээд л...Монголын төрөөс урьд өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг л сэргээж өгсөн юм. ОХУ-ын ерөнхийлөг агсан Ельцин тухайн үедээ Тундрын Цаачиддаа зориулж бас ийм шийдвэр, тогтоолыг гаргаж байсан юм. Тайгын цаачин Тувачууд өөрийн чин бичээд байга тэр Шинжааны Уйгаруудад ямарч хамаагүй бөгөөд хэл ,соёл, шашин шүтлэг гээд бүх юм нь шал өөр,Харин хэлний хувьд Уйгар хэл гэх ба энэ нь Монгол нутагт оршин байсан Уйгар ,Түрэгийн үеийн хэлээрээ одоог хүртэл ярьдаг болохоор Уйгар хэлтэй гэдэг юм шүү дээ Аливаа сэдвээр юм бичих гээд байгаа бол тухайн зүйлиинхээ талаар жаахан ч гэсэн уншиж байж бичмээр юм.