sonin.mn
 ТЕЛЬ-АВИВ. /BBC/. Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант шүүхийн шинэчлэлийг батлахаа түр хойшлуулахыг Засгийн газартаа уриалсны дараа тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху түүнийг албан тушаалаас нь огцруулжээ. 
 
Дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарлах Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Израилд гурав дахь сардаа үргэлжилж байгаа юм. Парламентын шийдвэрийг хууль бус гэж үзвэл Дээд шүүх хориг тавих эрхтэй байна.
 
Йоав Галант бямба гарагт телевизээр ярихдаа, Засгийн газрын санал болгож буй шүүхийн шинэчлэл нь нийгэмд асар том хуваагдал үүсгэж, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр уур хилэн, бухимдлыг төрүүлснээс гадна, армийнхны ч уур бухимдал ихсэж байна гэж онцлон тэмдэглэжээ. 
 
"Энэ нь улс орны аюулгүй байдалд илэрхий, шууд бөгөөд бодитой аюул занал учруулж байна" гэж тэрбээр хэлжээ. Й.Галлант уг санаачилгыг одоогийн байдлаар нь дэмжихээс татгалзаж, бүтээлч яриа хэлэлцээ хийхийг уриалж байгаагаа нэмж хэлсэн байна.
 
Энэ мэдэгдлийн дараа Б. Нетаньяху  Й.Галлантыг дуудаж, түүнд итгэх итгэл нь алдарсан тул батлан хамгаалах салбарыг удирдуулах боломжгүй болсон гэдгийг өөрийн биеэр мэдэгджээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг