УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргажээ.
Тодруулбал, нээлттэй сонсголыг явуулахдаа Хилийн боомтын асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны дүгнэлтэд үндэслэн, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, судлаачдын төлөөллийг багтаан, яаралтай зохион байгуулах чиглэлийг өгчээ.
УИХ-ын дарга онцлохдоо “Уул уурхайн олборлолт явагддаг аймаг бүрийн төлөөллийг багтааж, нүүрсний хулгайн эсрэг нийтийн оролцоотойгоор тэмцсэнээр хөшигний цаана, халаасан дотор өрнөдөг олон асуудлуудыг ил тод болгоно” гэв. Олон нийтээс дэвшүүлсэн, нийгэмд анхаарал татсан асуудлуудаар нээлттэй сонсгол явуулж, улмаар гэрч дуудах эрх бүхий тусгай хяналтын дэд хороог байгуулан, баримтуудыг ил болгож, хяналт тавих эрх УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар баталгаажсан.
Уг хуулийн хүрээнд анхлан Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулж байсан нь саяхан. Гэвч Хөгжлийн банкны дээрмээс хэд дахин том тоо яригдах нүүрсний луйврын эсрэг тэмцэл ийнхүү нээлттэй сонсголоор үргэлжилбэл бодит үр дүнд хүрэхэд ойрхон очно.
Нэгдмэл зорилгын дор УИХ, Засгийн газар нийт иргэдийн мэдэх эрхийг хангаж, нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол явуулснаар авлигачдад хариуцлага тооцож, нийтийн оролцоотойгоор шударга ёс, шинэ жишиг тогтоох чухал алхам болох юм.
Сэтгэгдэл0
нийгмийн уур амьсгал эвгүй болохоор нь сонсгол хийхээр болж байгаа юм уу
Маш зөв шийдвэр гаргажээ. Боломжтой бүхнээ хийгээрэй төр засаг минь. Хулгайчдад амсхийх боломж гарагж болохгүй.
Шаадаг өмхий гахай вэ Ажлаа өгөөд Зайл өмхий гахай минь..
МАН-ын дарга нар Эрдэнэтээс зэс хулгайлж 600 их наяд орчим төгрөг бас идэцгээсэн байна. Монгол улсын хилээр гарсан зэсийн хэмжээ .зэс худалдан авсан улсуудын тайлан тооцоо маш ихээр зөрж байгаа гэнэ.