МОСКВА. /TASS/. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын эрх баригчид Орос, Монголын хилийн “Хандгайт” авто замын боомтын бүсэд эдийн засгийн онцгой бүс байгуулахаар төлөвлөж байгаа талаар Тувагийн тэргүүн Владислав Ховалыг мэдээлжээ. Эдийн засгийн ийм бүс нээхийн тулд техник, эдийн засгийн үндэслэл тооцоог хийх шаардлагатай. ТЭЗҮ үндсэндээ бэлэн болсон гэж тэрбээр мэдээлсэн байна.
Одоо “Хандгайт” боомтыг шинэчлэн засаж байгаа юм. Уг боомтын дэргэд тээвэр, ложистикийн төв баригдах аж. Тувагийн Засгийн газар анхны хөрөнгө оруулагчдыг хайж байгаа бөгөөд 2024 онд ажил эхэлнэ гэж бүс нутгийн тэргүүн үзэж байна.
Тувагийн эрх баригчид Монгол Улсаар дамжин БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон руу хил дамнасан гарц бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. Монголын талд “Боршоо” шалган нэвтрүүлэх боомт бий. Шинэчилж зассаны дараа боомтоор дамжих худалдааны эргэлт дор хаяж гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Манай талаас юу хийх юм бэ
Чадахгуй бж хэрэггуй дээ дандаа худлаа ярина Монгол улс хэзээч челеет бус хийхгуй удахгуй ТагнаУул аймгаа авах байхаа Оросын колони улс задарч унахлаар
ene zeb yy?Tybagiin adyynii hylgaich nar ylam gaarah bys yy?.....manaid asigtai yum baina uu?....ehlej bodoh ni eertee asigtaig l bodno s dee!!!!!!!
Тагна Тувагаа аваач гэсэн чадал хурехгуй оорснийгоо яая гэж байх умдаа Баабар гуай!Ядахдаа АН ядаж учраа олохгуй! Тагна Тувагийн талаар сонирхолтой мэдээлэл тавьсанд Баабартаа талархья@@!
зөв байна хандгайт боршоо дээр хилийн худалдааны боомт барих нь маш чухал болоод байна өвс бордоо бензин тос гээд юу эс байх вэ баруун аймгууд сэргэж эхлэнэ
Манайх өөрсдөө наад талд нь чөлөөт бүс маягийн юм хийж болдоггүй юм уу. Манай талаас хийж байгаа юм гэж юу ч алга.
Zuudee yarikh geed yadag bilee.saihan tusuv bna daa.oroltsokh yum San.