sonin.mn
КИЕВ. /CNN/. Украины “Запорожье” атомын цахилгаан станцын /АЦС/ ойр орчимд олон хүчтэй дэлбэрэлт болсон нь тус байгууламжийн ойролцоох цэргийн ажиллагаа цөмийн аюул үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлолыг дахин сэргээжээ.
Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси үүнтэй холбогдуулан хэлсэн үгэндээ, халдлагын ард байгаа тал “галаар наадаж байгааг” анхааруулсан байна.
 
АЦС дахь шинжээчдийнхээ хэлснийг эш татан ОУАЭХА-ийн мэдээлснээр, орон нутгийн цагаар ням гаргийн өглөө богино хугацаанд 10 гаруй дэлбэрэлт сонсогдсон байна. Зарим дэлбэрэлтийг цонхоороо харсан гэж шинжээчид ярьжээ.
“Халдлагын ард хэн ч байсан хамаагүй ийм үйлдлээ нэн даруй зогсоох хэрэгтэй” гэж Р.Гросси нэмж хэлсэн байна.
 
"Одоогоор холбогдох албанаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд зарим барилга байгууламж, систем, тоног төхөөрөмжид гэмтэл учирсан ч тэдгээрийн дотор аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэсэг байгаагүй" гэж ОУАЭХА мэдээлжээ. Мөн хэн нэгэн хүн амиа алдсан тухай мэдээлэл алга байна.
 
Киев, Москвагийн талуудын хувьд харилцан бие биеэ халдлага үйлдсэн гэж буруутгаж байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг