sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Уул уурхайн бүтээгдэхүүн,  гэрээг ил тод болгох, худалдаалж буй үнэ өртгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Уул уурхайн биржийн тухай хуулийг батлах замаар нэгдүгээр сарын 01-нээс уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулдаг болох нь зүйтэй гэж үзлээ. Мөн нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой шалгалтыг явуулах түр хороог УИХ-аас байгуулсан. Одоогоор нэгдсэн дүн мэдээлэл хараахан гараагүй байна. Түүнчлэн нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудын менежмент, засаглалыг сайжруулах хүрээнд хоёр ч хуулийн төслийг өргөн барихаар тогтлоо.
 
 
Дараа дараагийн зээл авах иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа тул ипотекийн зээлийг иргэд хуучнаар нь буюу эргэн төлөлтөө хийж эхэлнэ. болно. Засгийн газар Төрийн мөнгөний тухай хуулийг оруулж ирэхдээ 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг төлөхөөр тусгасан. 
 
 
Тийм учраас ипотекийн зээлийн асуудал дээр Засгийн газрын гаргасан зарчмаар явах нь зөв гэж бүлэг шийдвэрлэсэн." гэсэн юм.