sonin.mn
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан, сум багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг хүлээн авч уулзлаа.
 
 
Уулзалтад Бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Бейсен, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар оролцов. Гишүүд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, анхан шатанд ажиллаж буй журмын нөхдөдөө ажлын амжилт хүсэж, УИХ-аар хэлэлцэж буй хуулиуд болон бусад мэдээлэл өгч, санал солилцлоо.
2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол Улсын 21 аймгийн наймд, 330 сумын 145-д Ардчилсан нам ялж засаглаж байна.