sonin.mn
Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
 
Энэ үеэрээ тэрээр: "МАН дотор хагарал бий болжээ. Д.Амарбаясгалан, Л. Оюун-Эрдэнэ нар хоорондоо хагарчээ. Л.Оюун-Эрдэнийг унагаж, Д.Амарбаясгалан өөрөө Ерөнхий  Сайд болно гэдэг зүйлийг зориуд зохион байгуулалттай хийж байна. Үүнийг хийж байгаа өнцөг чиглэлийг АН-ын дотооддоо учраа олж чадаагүй нөхдийн хийж байгаа хийж байгаа ажил гэж бодож байна. Төрийн ажлыг Засгийн Газрын түвшинд хэвийн явуулах нөхцөлийг алдагдуулсанаараа магадгүй зарим нөхдийн сэтгэл ханадаг юм болов уу? Ер нь засаг төр тогтвортой байж өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, дэлхий дахинаас үүдэлтэй хямралыг амь нэгтэй байж даван туулах нь бидний зорилго. Түүнээс бид албан тушаалын төлөө тэмцэлдэж, нэгийгээ Ерөнхий сайдаас болгож, нөгөөх нь өөрөө болохын төлөө явах  тийм үеийн төлөөлөл биш ээ. МАН эв нэгдлээрээ аль ч бусад намд үлгэр дууриалал болно. " гэв.
 
О.Чулуут