sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлтой хоёр талын харилцааг сүүлийн хэдэн арван жилд байгаагүй түвшинд хүрээд байгаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг эртхэн зохицуулах чиглэлд ажиллахаар тохиролцсон талаараа ням гарагт мэдэгджээ.
 
Камбожийн нийслэл Пномпень хотноо болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/ болон түүний түнш орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд энэхүү тохиролцоонд хүрсэн байна. Хоёр орны удирдагчид сүүлийн гурван жил орчмын хугацаанд анх удаагаа албан ёсны уулзалт хийсэн нь энэ юм.
 
“Бид маргаантай асуудлыг эртхэн зохицуулах чиглэлд хүчин чармайлт тавих болно” гэж К.Фүмио БНСУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлээд, дипломат албаныхан энэ асуудлаарх хэлэлцүүлгийг “түргэтгэж” байгааг цохон тэмдэглэжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар мөн удирдагчдын түвшинд харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээ нотолсон гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. К.Фүмиогийн хэлснээр, талууд чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цоглоох чиглэлд хамтран ажиллахаар мөн тохиролцжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг