Монголчуудын 85 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг. Хэдэн сарын өмнө ийм тоо гарсан. Энэ өнөөдөр өссөн үү гэхээс буураагүй нь лавтай. Ухаалаг гар утастай л бол фейсбүүк, твиттер хэрэглэхээс эхлээд бүгдээрээ цахим ертөнцөд амьдардаг болчихсон.
Цахим сүлжээний сайн тал их бий. Цаг хэмнэнэ. Явдал гамнана. Гэхдээ энд ашигтай, хэрэгтэй талуудыг нь нурших нь илүүц биз ээ.
Харин муу талуудаас нь ярихаас аргагүй болж байна. Шуудхан хэлэхэд, цахим сүлжээ “цаазын тавцан” болчихлоо. Захиалагч нь улстөрчид, гүйцэтгэгчид нь тролл нэртэй “хөтлөгчид”, хэрэглэгч буюу дагаж савагчид нь цахим сүлжээний жирийн хэрэглэгчид болоод байна. Өөрөөр хэлбэл, Монголын улстөрчид цахим сүлжээг улс төрийн бүхэл бүтэн акцын талбар болгожээ.
“Сэвсээр” байгаад төрийн шийдвэр гаргуулдаг болсон байна. Хамгийн эмгэнэлтэй нь төр цахим сүлжээнд хөтлөгдөж шийдвэр гаргадаг болов.
Сар гаруйн өмнө Хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэлийг “...Улны айл” гэсэн үгнээс болж унагасан. Цахим “цааз” явагдсан. Д.Сарангэрэл өргөдлөө өгсөн. Тэр даруйд Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж сайдын ажлаас нь чөлөөлсөн.
Д.Сарангэрэл нэг их олон юм яриагүй явчихсан. Ажлаа өгсөнийхөө дараахан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр “..Улны айл гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн” гэсэн. Энэ үнэн.
Ер нь бол тэр үед Д.Сарангэрэл яагаад, ямар үндэслэл, зорилгоор ярьсан бэ гэдгийг хэн ч тоогоогүй. Яг үнэндээ тэгэх боломж бага байсан л даа. Сөхөө өгөлгүй, сэхээ авахуулалгүй “сэвж” дайрсан. “...Ийм учиртай юм байна” гэвэл хамт “цаазлуулна” гэж айцгаасан биз.
Яг үнэндээ тэр үгийг Д.Сарангэрэл ажил хэргийн хүрээнд л ярьсан байдаг. Хөдөлмөрийн яам ч угаасаа тийм түвшний иргэдэд голчилж төрийн үйлчилгээг хүргэдэг. Харин Д.Сарангэрэл “...Улны муусайн новшнууд” гэсэн бол бид гомдож болно. Тэгсэн бол сар гаруйн өмнөх шигээ харааж, зүхэж байгаад далдруулах эрхтэй л дээ.
Нөгөөтэйгүүр, Д.Сарангэрэл тэгж хэллээ гээд бид нар нэг их гомдоод, бачимдаад байх шаардлагагүй. Угаасаа бүгдээрээ л “ул”-ны амьдралтай байна. Энэ амьдрал маань төрд орж нийтийн хөрөнгийг хулгайлдаг бүлэглэл далдарч, баялгийн тэгш хуваарилалт бий болохоос нааш сайжрахгүй. Тэгж байж л монголчуудын ахуй амьдрал “ул”-наасаа өгсөнө. Гашуун боловч үнэн нь энэ.
Бас бид их давилуун. Нэрэлхүү ч гэмээр юм уу, нэг тийм хачин зантай. “...Хүнд муугаа үзүүлэхгүй” гэж ирээд л нэрэлхэнэ. “...Хөөрхий минь” гэвэл “...Доромжиллоо” гэж давилуунтана. “...Эзэнт гүрний үр сад” гэж онгирдоггүй юм бол өөрөөр цөсөө хөөргөөд байх шалтгаан бидэнд алга.
Хариугүй бага цалинтай. Тэгчихээд өр тавьж, лизинг хийж байгаад л үнэтэй гар утас, брэнд өмсөнө. Хамгийн тэнэг нь гаднаа ийм чанарлаг атлаа өдөржин хуушуур пирошки ходоод руугаа чихдэг. Өвчний эх үүсвэр нь тэр болдог. Ийм л “ул”-ны сэтгэхүй бидэнд бий. Энэ мэт үнэнийг хаанаа нуух билээ дээ.
Хамгийн гол нь улстөрчид биднийг ийм байлгах дуртай. Тий байлгаж байж санасан саналаа авч, сарвайсан суудалдаа хүрдэг.
Тэр нь ч хэдхэн хоногийн өмнө болсон бас нэг “цахим цааз”-аар илэрч байгаа юм. Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнийг бас л тийм байдлаар явуулчихлаа. Гэнэтхэн л нэг орой түүний жил гаруйн өмнө гадаадад хуралд оролцож ярьсан бичлэг нь тарсан. Цахим сүлжээнд жинхэнэ нүдсэн. Б.Болор-Эрдэнэ эхлээд “...Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан тус хуралд миний оролцсон хэсэг бол үе хоорондын талаарх сэдэвтэй, шинэ үе төрд хэрхэн ажиллаж байгаа, ямар сорилт тулгарч байгаа талаар зочид ярьсан юм.
Асуулт нь залуу хүн, хувь хүнд шууд чиглэсэн. Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундийн яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна.
Цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжид хариуцлагатай хандах нэг үлгэр боллоо. Та бүхэн сонирхвол бүтэн бичлэг үзэж, үнэлэн дүгнээрэй” гэж цахим хуудастаа бичиж үзсэн. Тэгээд болоогүй. Дайралт улам ширүүссэн. Тэгсэний дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Тэгэхдээ хэдэн айхтар үг хэлчихнэ лээ. Тэрбээр “...Шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа. ...Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, харлуулах технологи, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна. Энэ систем дотор албан тушаалдаа хоргодоод үлдвэл дасч, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш, ганцаарддаг гэдгийг мэдэрлээ” гэсэн.
Товчхондоо, Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын огцрох өргөдлөө өгснийг Засгийн газар яаж томъёолж аваад шийдвэр гаргасан нь сонин байна. “...Тийм үг хэлсэн учраас”, эсвэл “...Цахим сүлжээнийхэн шүүмжилсэн учраас огцруулна” гэсэн хууль, дүрэм Монголд одоогоор байхгүй. Тэгэхээр энэ хоёр экс сайд Засгийн газартай шүүхдэлцвэл шууд ялна.
Ерөөс Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын кэйс дахин давтагдаж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, төр цахим сүлжээний аясаар шийдвэр гаргах нь маш аюултай. Үүнийг дагаад “...Төрийн сонгуулийг яах гэж явуулдаг вэ” гэдэг асуулт ч асуудал болж босч ирнэ. Хэн нэгний ярьсан хэлснийг, энэ “цааз” даварвал яриагүй, хэлээгүйг ч технологийн аргаар “сэвж” засгийг шахаанд хийдэг явдал гаарна. Угтаа нэг сонгуулиар гарч ирсэн төр дараагийн сонгууль хүртэл өмнөх ажлаа л хийдэг байх учиртай.
Үүнийг Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарах ёстой. Яг үнэндээ цахим сүлжээний тролл ажиллагаанд автаж, “цахим цааз” хийдэг түүнээс өөр Ерөнхий сайд дэлхийд байдаг ч үгүй байх, сонсоогүй. Лав л Америкийн ерөнхийлөгч, Английн ерөнхий сайд багийнхаа иймэрхүү асуудлыг өөрөө шийддэг юм байна лээ. Зайлуулдаггүй. Харин Л.Оюун-Эрдэнэ ингэж нөлөөнд автаж, попорч шийдээд байх ахул эцэстээ төрд сэтгэлтэй, зоригтой ажилладаг хүнгүй л болно.
Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч хамаагүй ярьдаг. Ороогдохоор үг олныг хэлдэг. ЗГХЭГ-ын дарга, дараа нь Ерөнхий сайд болоод юу юу ярьсныг нь жагсаагаад бичвэл Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын дэргэд жинхэнэ аюул болохоор үг маш олон бий шүү. Тиймээс хэлсэн үгнээс нь болоод огцруулдаг болж байгаа юм бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч явах болно шүү.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
sarangerel gej yasan yadargaa ve boliochee
МАН -ын том улстөрч “...Үдийн цайнаас өмнө 76 сая доллар өг, тэгвэл “Тавантолгой”-г батлуулна” гэжээ
Сайд болохоороо ард иргэдээ доромжилж болно гэж бичээд байгаа юм уу.Харин ч ард иргэдийнхээ төлөө чөмгөө дундартал зүтгэвэл хүмүүс үнэлэх болно.Доромжилж үл болно.Болор эрдэнэ хуучин нийгмийн , хуучин системийн алдаа зөв талаас боллоо гэсэн байна.Тэр хуучин систем чинь та нарын хүчин зүтгээд байгаа МАН шүү дээ. За тэгээд барууны эрдэм мэдлэг бол толгойтой нь явдаггүй , мөнгөтэй нь явж сурдаг юм байна лээ шүү.Мөнгө байвал яаж байгаад төгсчихдөг.Эмэгтэй хүн , эх хүн , хүн доромжилсон гэдэг байж болохгүй , тэвчиж болохгүй зүйл .
доромжлоогүй, орчуулгын үгийг хэлсэн. Оркууд ойлгохгүй л дээ.
Болор-Эрдэнэ чинь өөрөө өргөдөлөө өгөө бидээ, өгөөгүй бол ЗГ огцоруулахгүй ч байсан юм билүү хэн мэдлээ.
Данхар ОЮУЭРДЭНЭ тэнэг ээ зайлаарай
шоронгоос гэмт хэрэгтэнг авч зугтаад хүний эрх чалчдаг болсон зэвүүн цаг вэ? мөнгө төлөөдюу ч хуцдаг цөвүүн цаг вэ
Үг бол угаасаа амнаас биш толгойноос гардаг. Боловсрол дутуу бол үг хамаагүй хайнга гарах нь тодорхой. Тийм л учраас Данх гж хочилсон нь санамсаргүй ч хоч биш. Тэр тусмаа тоо хэлсэн бүх үгс нь арай ч дээ гэмээр байдаг. Тоо мэдэхгүй ч шунал нь их болхоор Улсын төсөв тэр чигтээ Хэнтийруу урсаж бна. Имфляц гаарлаа. Авилгачид нь даварлаа. Тоо мэдэхгүйг нь далимдуулж Сангийн Сайд нь Арабын шейх шиг л мөнгөнд умбаж бна. ЭМийн Сайд нь галзуурч бна. Сайдууд нь үнэндээ ОЭ ээр тоглох шиг болж бшдээ.
Тийм шүү
sanal 1 baina
Улны айлууд нэгдэж нийлж чаддаггүй байсныг ДэлхийнБанкны санхүүгээр дэмжиж амьдралын баталгаатай болгож бв.Олон олон бусад газар ч туслаж эд нарыгаа бараагаа зөөх хандивын машин Family Van-тэй болгоод зогсохгүй тёхникээс айдаг эднийгээ компётёрт сургаж 20 бүлэг тус бүртээ 20 компётёр бэлэглэж Тайлан тооцоог нь хийлгэдэг бв.Улмаар сургалт хийж ШийдвэрГаргахТүвшинд гаргах зорилгоор анхныхаа Women In Politics- хөтөлбөрийг боловсруулж Улны Айлуудын Төлөөллөө Корёа,Синга,Тайлнд гэх мэтийн 6 улсаар айлчлуулж тэдгээрийн парламёнтын гишүүдтэй уулзуулж бв.Залуусын төлөөллөө Японы хөтөлбөрт хамруулж тухайн үёийн японы Хаан Хатантай уулзуулж гар барилцуулж блаа. 1 хүн утасдаж туршлагаасаа бичээч гэсний дагуу бичиж б. Улны...гэхээр тусгай муухай залхуу хүмүүс байдаггүй амархан ём сурдаг,сэрэглэн,наргианч шооч ажилсаг маш сайхан сэргэлт авдаг хүмүүс бдг.Бид дахин санхүүжилт авч өрх толгойлсон аав эцэгүүдийг нэгтгэж тэрүүхэндээ мандаж их шоволзож бв.
1 удаа соёлын сайд Номин гээч УИХ-ынханд билүү дээ Төмс бэлэглэж байхыг хараад хөх инээдээ барьж чадаагүй болой.Гэтэл Улныхан маань ямбатаны тансаглалд ордог Asparagus, Artichokes мэтийн нарийн ногоо тарьж нийслэл дэх гадныханд өндөр үнээр зарж,баяраар нь бэлэглэж арай л авокадо тарьж, ямааны сүүтэй ямбатаны кофё өгч байсангүй. Яншуугаар брэнд хийж монгол сармисаа экспортлож эхэлсэн бв.Гэхдээ удаагү, экспортын зөвшөөрлийн авилга хүнд суртал зэргээс болж зарим бизнёсээ ЁвропЯпонд гаргасан.Бангладёшын 1 цагт 1 доллар хүрэхгүй хямдхан ажлын хүчийг масс бүтээгдүүндээ ашиглах боломж нээгдэж байвөө.
Хувьчлалтай холбоотой Учралын шунал гээд бичээд эхэллээ. Юун хувьчлал вэ.Зохион байгуулалттай өмнөх жилийн хурлыг сэвэхийг харахаар Үнэний ортой байх . Өөрөөсөө чадвартай нэгэнд монгол хүн бүхэн дургүйгийн бодит кейс Дэд сайд нь боллоо
Сайд нь арай л бага эрхтэй гэдэгээ мэдмээр юм даа, ялангуяа өөрийн үзэл бодолоо илэрхийлэх тал дээр нэлээд цензур шаардагдана даа, үгээр уралдах бус үйлдэлээрээ л уралдмаар
Энэ сэтгүүлч нөхөр огт ойлгомжгүй этгээд юм аа. Тэгээд Сарангэрэл, Болор-эрдэнэ хэлмэгдсэн гээд байгаа юм уу. Шуудхан л данхарын хэлсэн үгийг гаргаж тавиад сэвээч. Асуудал нь хууль зөрчиж ялгаварлан гадуурахсанд л иргэд дургүйцлээ илэрхийлсэн, ЗГ шийдвэрээ гаргасанд байгаа биш үү
хатан ижий өшөөгөө аваад эхэлжээ
МАН Ы ХУЛГАЙЧУУД БОДИТ АЖИЛ ХЭЗЭЭ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЧАДВАР Ч БАЙХГҮЙ СЭТГЭЛ Ч БАЙХГҮЙ АНХНААСАА СОНГУУЛЬ ЛУЙВАРДАЖ ХАМТААРАА ИДЭХ ГЭЖ ОЧИЧГООСОН. ДАРУЙХАН МАН ГЭДЭГ ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ. ХАРХ БИТҮҮ ҮҮРЛЭСЭН БАЙШИНГ ЦЭВЭРЛЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ШУУД НУРААДАГ.
Авгай нарын хов жив шг урт сунжиралдсан балай юм бчих юм.юүг нь долоох гэд бга юм бол юүг нь долоогооч дэ.кр чадвар муу бичээч бна
Хийхгүй болохоор худлаа ярина. Тэгээд ойчно.
би ер нь иймэрхүү асуудлаар санал бодлоо хуваалцаад байдаггүй уншигч, Энэ сэтгүүлчийн бичсэн зүйлийг ч нэг их таалаад байдаггүй, ГЭХДЭЭ энэ удаад зөв зүйл хөндсөн гэж харж байна. Ерөөсөө биднийМонголчуудын юмны учрыг ганц ч атугай эргэцүүлж бодохоосоо өмнө хамгийн муухайгаар харлуулж сөргөөр бодож түүндээ автаж элийрдэгийн сонгодог жишээ энэ юмаа. Сарангэрэл гэж хүн тэр өдөр юуны тухай ярьсан бэ гэж хэнч сонирхоогүй, бүгд л зүгээр "цус үзэх" гэж улайрцгаасан. Энэ тохиолдол сая дахиад гарч байна. Хүмүүс өөрсдийн гэсэн ёс суртахуунтай байж хэзээ хаана юу ярихаа мэддэг байх нь ердийн логик, улстөрчдөд бүүр илүү хамаатай. Хэн нэгнээ эрлийз хурлийзаар, эсвэл хийсэн хулгай луйвраар нь Их хурлын танхимд хүртэл өдөр алгасалгүй шахам цоллож байхад хэнч тоодоггүй байхаа бид, харин ч уухайлан дэмжиж суудаг. Амнаасаа болж унасан хүмүүсийг өмөөрөх гэсэн зүйл энд огт үгүй, гэхдээ өөрсдийгөө хэрсүү хэмээн сагсуурах авч эргэцүүлэн болох эрхээ сошиалд бу хэн нэгэн дээрэмчнээр удирдуулж байх л харамсам
Цахим сэвэлтээр аливаа асуудлыг огтоос шийдэж болохгүй.Учир юу гэвээс цахим гарсан бүхэн баталгаатай биш.Нөгөө талаар шийдвэргаргах түвлшний алба хаагч цахим дайралтаас далидчих зүрх муутай хулчгар байж болохгүй.Зууны мэдээтэй санал нэг байна.
Улны монголчууд гэдэг нь ч туйлын үнэн үг шүү. Улны монголчууд гэдгээ ч монголчууд батлан харуулаад байна.
Мэдлэг боловсролгүй тэнэг хүмүүс жишээ нь Сумъяабазар шиг юу ч ярьж мэднэ.
Амнаас нь гарч буй үг тухайн хүний боловсролын чанарыг илтгэж байдаг .
Болор-Эрдэнэ гэдэг хүүхэн чинь угаасаа сайд болох шаардлага хангахгүй амьтан бишүү.Анкет нь шал боломжгүй баахан сургууль биччихсэн ч байх шиг.Оюун-Эрдэний ямар таалалд нь нийцсэн юм хэн мээхэв.Ёстой ухаанаараа бус ...у.............аараа явдаг хүүхэнгэж ойлгоод байна.
99096338, 99984884 ,89118645 байнга зээл олгож байна
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM) компанид зарсан гэж үзсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258