Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын “International Congress Center” хурлын төвд хүрэлцэн ирэхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтан авлаа.
Ерөнхийлөгч мөн гадаадын улсуудын төр, засгийн тэргүүн нарын хамт Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаанд оролцов.
Мөн өдрүүдэд Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурлаар “Дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах”, “Уур амьсгалын санхүүжилт”, “Хүлэмжийн хийг сааруулах”, “Ил тод байдлыг сайжруулах”, “Шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх”, “Ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо” зэрэг асуудлыг онцлон хэлэлцэнэ.
Бага хурлыг даргалагч Арабын Бүгд Найрамдах Египет Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хүн төрөлхтнийг хамгаалж, холбогдох хэлэлцээрүүдийн хүрээнд зоримог, тууштай арга хэмжээ авахыг уриалж байна. Үүний зэрэгцээ энэ бага хурал нь мэтгэлцээнээс илүүтэй хэрэгжилтэд төвлөрч, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтын чармайлт гаргах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол арга зам гэж үзэж байгаа юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулахдаа аялал жуулчлалын болон археологийн байгууламжийн үр ашгийг байгаль орчинд ээлтэйгээр нэмэгдүүлэхийг зорьж, ногоон шилжилтийг чухалчилж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг хэлэлцдэг, хамтын гарц шийдэл олох гол индэр болсон Талуудын бага хурлыг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд цар тахлаас шалтгаалан 2020 онд өнжсөн байна.
Сүүлийн жилүүдэд болж буй Талуудын бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн механизмуудын үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх уян хатан бодлого, уур амьсгалд дасан зохицсон, хохирлыг бага түвшинд барих дэд бүтэц, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчээс татгалзах, гамшгийн эрсдэлийг бууруулах, технологи, ил тод байдал, чадавхыг бэхжүүлэх зэрэгт голлон анхаарч иржээ.
Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцыг 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан. Монгол Улс уг конвенцыг 1993 онд соёрхон баталсан юм.
Сэтгэгдэл0
Бугат реэортдоо нисдэг тэргээр очиж бугын зуултаа зууж Сүнээгээрээ боовоо хөхүүлээд хэвтэж байхгүй.Улс орон мөнгөгүй МАН-ынхан нүүрсний мөнгө урьдчилж аваад идчихсэн хэцүү байхад нэмж мөнгө үрээд дэмий тэнээд явах юм. Өмхий хар сармагчин чинь.
Улс орон хэцүү байхад юугаа хийж , хуйхаа маажиж явдаг бол доо.Дэлхийн том том удирдагчидтай гуйж зургаа авахуулдаг юм болов уу? Угаасаа ярьсан юмыг нь ойлгохгүй байж …. Нөгөө данх нь бас энд тэндхийн оршуулга хэсээд явах юм
Баттулга л ганц аугаа ерөнхийлөгч байж дээ. Гадаадаөр ерөөсөө мөнгө үрж худлаа зугаалаагүй. Ядуу орны ерөнхийлөгч худлаа чамирхаад яаахав гэж мундаг хүн
Харин тийм ээ чухам чухам. Ёстой нэг хүүриймаа чёрт
Хүрэлсүх шударга ёс тогтооно гэж иргэдээ хошгируулаад одоо дэлхиын джлааралтай тэмцэнэ гэж солиорч анхаарлыг нь монгол иргэдэд хэрэггүй зүыл рүү хандуулах болжээ.Монголчуудад дулаарал биш, ажил,орлого, эрүүл, аюулгүй амьдрал ус агаар шиг хэрэгтэй. МАН, АН -ыг улстөрөөс арчсан цагт хэрэгжиэ магад. Хонгилын үзүүрт гэрэл ч алга байна шүү дээ иргэд ээ?????
Terbum mod bol estoi oid bga modiig ustagaj bn.Sainshandad urd n tarisan mod zundee baan.Heden uger ideed duuslaa.Usalgaa bol bhgui bolson.Terbum modni orond Herlen goloo govior tataad heden sumiin mal amitan uslaad.Gadagshaa ursaj bga tsever usaa l sain ashiglamaar bn