МОСКВА. /Anadolu/. "Запорожье" атомын цахилгаан станц /АЦС/ руу гал нээсэнтэй холбогдуулан ОХУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг /АЗ/ хуралдуулах хүсэлт тавьсан байна. Энэ тухай ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газар дахь эх сурвалж мягмар гарагт мэдээлжээ.
"Сүүлийн өдрүүдэд "Запорожье" АЦС руу хийсэн Украины дайралт, түүний болзошгүй гамшигт үр дагавартай холбогдуулан ОХУ НҮБ-ын АЗ-ийг наймдугаар сарын 11-ний үдээс хойш хуралдуулахыг хүссэн" гэж эх сурвалж хэлсэн байна.
Өөр нэг эх сурвалжийн хэлснээр, Оросын тал мөн ОУАЭА-ийн /МАГАТЭ/ ерөнхий захирал Рафаэль Гроссийг илтгэгчээр оролцуулах хүсэлт тавьжээ. Наймдугаар сарын 7-нд Запорожье АЦС руу дахин гал нээсэн байна. Украины эрх баригчид АЦС руу гал нээсний хариуцлагын ОХУ-д хүлээлгэжээ.
“Террорист улс нь АЦС руу буудаж байхад өөрсдийгөө аюулгүй гэж боддог ийм ард түмэн дэлхий дээр хаана ч байхгүй” гэж Украины Ерөнхийлөгч ням гарагт мэдэгдсэн байна. В.Зеленский "Запорожье" АЦС-д өгсөн Оросын цохилтын хариуд зарчмын арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.
МАГАТЭ-гийн тэргүүн Рафаэль Гросси уг станц руу гал нээсэнд санаа зовж буйгаа урьд нь илэрхийлсэн юм. Тэрбээр станцын хамгаалалт, аюулгүй байдлын баталгааны талаар явуулах МАГАТЭ-гийн шинжээчдийн ажлыг ахлахад бэлэн байгаагаа цохон тэмдэглэсэн байна. "Запорожье" бол Европын хамгийн том АЦС юм. Уг станц нь эрчим хүчний зургаан блоктой. Эхний блокийг 1984 оны 12 дугаар сард, зургаа дахийг нь 1995 оны 10 дугаар сард ашиглалтад оруулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Наадах чинь оросын мэдэлд байгаа,десант буулгаж хамгийн эхэнд эзэлж авсан.Өөрийн мэдэлд байгаа станцаа өөрсдөө бууддаг гэж юу байсийн,хар тамхиндаа мансуурсан ногооноо солиорч өгчээ.
украйны дотоод удирдлагын тэмцлээс болж нэг нэгнээ алах байтугай өөгшүүлдэг ёвропийглл сөнөөхөд хүрээд байна ийм хариуцлагагүй анархи фашист нацист националист террорист юмнуудад ёвроп яах гэж онгируулж муу юм үзүүлж сургасан юм бэ ОРСЫГ алуулах гэсэн биш эцэстээ украйнд алуулна гэдэгээ мэддэггүй юм уу ёвроп орос руу довтолсоор байгаад орсын толгойд нато ёвроп хэзээч довтолно шүү шинэ шинэ зэвсэг натогийн эсрэг хийгээд байх хэрэгтэй гэсэн өдөөн хатгасан ухагдахууныг суулгасан шүү дээ АГУУ ПУТИН ёвропоос хичнээн гуйлаа Одоо ялогдсан нацист хаа нэг газар очиж германд ч бай атомын станц дэлбэлхнээ ОРОСУУД ХУРДАН УКРАЙНАА ЭЗЛЭЭЧЭЭ ЗЕЛИНСКИЙ ХУРДАН БУУЖ ӨГӨӨЧЭЭ
Хэн ч бодсон сууж байгаа сандлаа дэлбэлэхгүй шүү дээ. Өөрийн эзэмшил хяналтанд байгаа газраа хэн бөмбөгдөх вэ дээ.Түүн дотроо хажууд нь байж байгаа АТОМЫН ЦС шүү.Ногооноо үнэн АЛИАЛАГЧ АА
Сайхан мэдээ, шинэ он гарлаа, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбоо барьж, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com