БЭЭЖИН. /TASS/. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж магадгүй байгаатай холбогдуулан БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми мягмар гарагт Өмнөд Хятадын тэнгист сургуулилалт хийж эхэлжээ. Хятадын тэнгисийн аюулгүй байдлын газраас мэдээлснээр, сургуулилалт наймдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.
“Наймдугаар сарын 2-ны 00:00 цагаас наймдугаар сарын 6-ны 24:00 цаг хүртэл Өмнөд Хятадын тэнгисийн хэсэгт цэргийн сургууль хийнэ. Вэб хуудсанд координатыг нь зааж өгсөн тухайн бүс рүү нэвтрэхийг хориглоно” гэж мэдэгдэлд дурджээ. Үүний зэрэгцээ наймдугаар сарын 1-ний 14:00 цагаас наймдугаар сарын 4-ний 24:00 цаг хүртэл Бохайн булангийн хойд хэсэгт байлдааны буудлагатай сургууль явагдах тул заасан бүс рүү нэвтрэхийг хориглоно гэж Зүүн хойд Хятадын Ляонин мужийн Далянь хотын Далайн аюулгүй байдлын газраас мэдээлсэн байна.
Эдгээр нь Хятад улс энэ өдрүүдэд тэнгист хийж байгаа цорын ганц сургуулилалт биш юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус улс Өмнөд Хятадын тэнгист Гуандун, Хайнань мужид цэргийн сургууль хийжээ. Мөн бямба гарагт Тайванийн хоолойн нөгөө эрэгт орших Фүжянь мужийн зүүн хэсгийн усанд байлдааны буудлагатай сургууль хийсэн байна.
Д.Жаргал
эх сурвалж: "Монцамэ"агентлаг
Сэтгэгдэл0
дэлхийн дайн эхлэв үү?
хоосон сургууль хэнд ч хэрэггүй ОРОС ШИГ байлдаж туршлага олж шинэ зэвсэг байлдаанд орж байгааг олзлон эзэмших хийх хэрэгтэй дайн эхлэх болоогүй байна нацист фашист арга мэхийг ойлгох хэрэгтэй дайн бүх фронтоор эхлэх төлөвтэй мэдээллийн фейка дайн илүү хүчтэй байна
Буриадын орос тархи угаалт хэнд хэрэгтэй юм.
Дэлхийн нэг,хоёрдугаар эдийн засгууд эрэгчин, эмэгчнээ үзэлцэх бол цэргийн онолоор бол байхгүй.Хоёр тал аль аль нь эрсдэлээ тооцож байгаа. Орчин үед АНУ гэгч ганцаар захирагч харгис цагдаагаас айдаг иргэн байхгүй болсон нь илт байгаа үед эрсдэлтэй дайнд орох нь АНУ н хувьд байж болшгүй зүйл. Харин БНХАУ н хувьд бол тэмцээнд ороод бэлтгэлийн түвшингээ шалгаад үзчихэд илүүдэхгүй байж мэднэ. Дайн эхэлвэл нөгөө муу дүвчин солиот зеленский л хэцүүднэ дээ. Тэрнийг хэн ч анхаарахгүй.
БНХАУ н тактик маш зөв. Шулам эм нэнси гэгчийн онгоцыг буудаж унагачихаад, уучлаарай, цэргийн сургууль хийж байгаад алдаа гаргачихлаа гээд тайлбар хийж болно,эд материалын хохирлыг төлөөд өгчихнө. нэнси шиг хэнд ч хэрэггүй хөгшин шулам үхлээ гээд АНУ д алдах юм байхгүй. өөр нэг сенатор дарга болно.Кино ингээд дуусна.
Дээрх хүмүүстэй санал нэг байна. Хятад улс зэвсэглэл болон цэргийнхээ бэлтгэлийг нэг удаа туршиж үзэх сонирхолтой байж магадгүй! Тэр нь Тайван байж болох магадлал бий. АНУ хэт их бөмбөрцгийг атгаж байх бодлоготой орон шүү дээ! Одоо дэлхийн улс орнууд мэддэг болчихсон юм билээ! Тийм учраас АНУ-ын нэр хүнд дэлхийн тавцанд унасаар л байгаа! Бүх дэлхийг эрхшээлдээ байлгах бодлого энэ “Их гүрнүүдэд” байсаар байгаа нь нууц биш болсон биз дээ!
Muu hun daind heerne gegcheer ta nar jaahan dyygai bai!!!!hend heregtei gej medehgyi baij chyyrah be?...............