Байнгын ажиллагаатай парламентын засаглалтай болсны 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн асан, академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.
-1992-1996 оны УИХ-д та гишүүнээр сонгогдон ажилласан. Ямар онцлогтой парламент байв. Ямар хуулиудыг баталж, хэрэгжүүлж ажиллав. Энэ талаар яриагаа эхэлье?
-1992 онд баталсан анхны Үндсэн хуулийн дагуу эмхлэн байгуулсан УИХ-ын бүрэлдэхүүнд орж ажилласандаа талархаж явдаг. 1992-1996 оны УИХ-ыг цөөн үгээр тодорхойлбол, дахин хэзээ ч давтагдашгүй парламент гэж хэлнэ. Бүрэлдэхүүнд орж ажилласан хүмүүсийн хувьд ч чанар чансаа өндөртэй, их туршлагатай, ёс зүйтэй гишүүд байсан. Насны хувьд ахмад, дунд үе, залуучууд орсон. Эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй. Бас нэг чухал зүйл нь тухайн үеийн сөрөг хүчний гол гол хүмүүсийг багтаасан ийм парламент байлаа. Энэ бүрэлдэхүүнээрээ бид 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг “амьд” Үндсэн хууль болгох тэр үйл ажиллагааг гардан зохион байгуулсан. Тухайн үед дагаж мөрдөж байсан бүх хуулийг шинэ Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлал, агуулгатай нийцүүлэх ийм нэр хүндтэй, хариуцлагатай ажлыг бид хийж байв. Монгол Улс нийтээрээ ажлын зургаан өдөртэй байлаа. Парламентын хувьд ажлын өдрүүдэд өглөөнөөс эхлээд шөнө дөл болтол хуралддаг. Гишүүд хуулийнхаа төсөл дээрээ яс сууж, үг өгүүлбэр бүрээр нь хэлэлцдэг байлаа. Ингэхдээ улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж өндөр ёс зүйгээр асуудалд хандана. Ганцхан жишээ дурдахад, тухайн үед гишүүдийн цалин нэмэх тухай асуудал парламентад орж ирэхэд олонх нь дэмжээгүй, буцаасан юм даг. “Бид өндөр цалин авах гэж, төрийн хангамж эдлэх гэж энд суугаагүй. Улс эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахаар тангараг өргөсөн хүмүүс” гээд халгаагаагүй.
-Та дахин давтагдашгүй парламент дүгнэсэн байна. Бүрэлдэхүүний талаар тодруулахгүй юу?
-Хожмоо Монгол төрийн хамгийн хариуцлагатай хүнд алба болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс энэ парламентад анх сонгогдож байсан. Мөн Б.Чимид багш, Ц.Намхайнямбуу, Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров, Ч.Хурц гээд арав орчим Хөдөлмөрийн баатар эндээс төрсөн. Нийгмийн шилдэг зүтгэлтнүүд энэ парламентад мөн багтаж байлаа. Яах аргагүй л дахин давтагдахгүй, дараа дараагийн парламентад үлгэр дууриал болсон ийм бүрэлдэхүүн байлаа.
-Шинэ Үндсэн хуулийг “амь оруулж”, дагалдах хуулиудыг мөн баталсан онцлогтой парламент гэж та хэллээ. Хууль батлахдаа ямар зарчим, ёс зүй баримталж ажилласан бэ?
-Бүх хууль тогтоомжоо Үндсэн хуульдаа нийцүүлж баталж чадвал улс орон маань тогтвортой, ард иргэд амар амгалан, аз жаргалтай амьдарна гэдэгт бат итгэсэн гишүүд байлаа. Энэ агуулгыг зарчмаа болгож ажилласан. Тэр ч утгаараа бид хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд цаг заваа зарцуулжээ. Гэтэл хууль бол хооллож ундлахгүй, хувцас болохгүй тийм зүйл юм. Энэ талаас нь харахад бидний үеийн нэг алдаа нь баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг сахин, үр дагавар нь ямар байна гэдэг асуудалд анхаарах байжээ гэж одоо харж суудаг.
-Та аль тойргоос сонгогдож гишүүн болж байсан бэ?
-1992 оны парламентын сонгууль томсгосон тойргоор явагдсан. Улсын хэмжээнд 26 тойрогтой. Би нийслэлийн 25 дугаар тойргоос сонгогдож байлаа. Энэ тойрогт Баянгол дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар дүүргийн зарим хороо, Сонгинохайрхан дүүргийн нэг хэсгийн сонгогчид багтдаг, дөрвөн мандаттай их том тойрог. Тэр тойрог дээр 50 орчим хүн нэр дэвшээд дөрвөн хүн олонхийн санал авч парламентын гишүүн болж байсан. Намын мөрийн хөтөлбөрөөр л сонгуульд оролцож байсан даа.
-Та хууль эрх зүйн салбарын олон хууль тогтоомжийг гардан батлуулсан. Тэднээсээ онцлохгүй юу?
-Би парламентад байхдаа олон хуулийн төсөл дээр суусан даа. Гэхдээ гол төлөв захиргааны зөрчил, гэмт хэрэг, хууль сахиулах байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах энэ чиглэлд нэлээд хуулийн төслийг санаачлан батлуулж ажилласан. Ер нь парламентын гишүүн хүн хэлэлцэж байгаа хуулийн төслийг сайн судлахгүйгээр хуулийн эерэг болон ирээдүйд гарах сөрөг үр дагавар нь юу байж болох гэдгийг харахгүйгээр санал өгөх их төвөгтэй. Тэр үеийн УИХ-ын гишүүдийн нэг онцлог нь хуулийн төсөл болгоныг нэг бүрчлэн уншиж танилцаж байж өөрийн гэсэн санал дүгнэлтийг хийдэг байлаа. Хэдийгээр тухайн үед цөөнхийн бүлэг таван гишүүнтэй байсан ч олонх дотроо сөрөг хүчний байр суурийг хүчтэй илэрхийлдэг байсан. Тухайлбал, 1993 онд Монгол Улсын Эрүүгийн хуульд Үндсэн хуульд нийцүүлэх зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлтийг би дангаараа боловсруулаад УИХ-д барьсан. Зөвхөн тэр төслийг парламент бараг нэг сар орчим хэлэлцэж баталсан. Зүйл болгоноор нь хэлэлцэж, санал хурааж баталсан даа.
-1992-1996 оны парламентад сөрөг хүчний дуу хоолой хэр хүчтэй байсан бэ?
-Сөрөг хүчнээс таван гишүүн сонгогдож байв. Тэр дундаас Р.Гончигдорж гишүүн их идэвхтэй. Заримдаа бүр цаг наргүй ярина. Гишүүний дэгээ ч барихгүй. Бид санал шүүмжлэлийг нь хүлээж авна. Ер нь сөрөг хүчнээ хүндэтгэж дуу хоолойг бүрэн сонсдог парламент байлаа. Тэр үеийн гишүүд маань ч өндөр ёс зүйтэй. Ёс зүйн ноцтой алдаа зөрчил дутагдал гаргасан гишүүн байсангүй. Ямар нэгэн хувийн амбицдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж байсангүй. Тэр битгий хэл парламентын ордноос хол амьдардаг гишүүд маань нийтийн унаагаараа зорчдог байлаа. Гишүүний туслахын орон тоо ч гэж байсангүй. Харин одоо нэг гишүүний ард бүхэл бүтэн аппарат ажиллаж байна. УИХ-ын гишүүний эрх ямба, өртөг зардал ч хэдэн зуу дахин нэмэгдсэн байна.
-Та 1996 оноос хойш сурган хүмүүжүүлэх салбарт ажиллаж байна. Мөн хууль зүйн салбарт судалгаа шинжилгээний ажил хийж байна. Энэ бүх ажлын тань гол дүгнэлт, агуулга юу байв?
-Миний судалгааны ажлын гол чиглэл бол нэгдүгээрт, ёс суртахуун, хуулийн харилцан уялдаа холбоо, тэдний аль нь тогтвортой шинжийг агуулдаг болох тухай юм даа. Мөн хууль зүйн нэр томъёо судлалын чиглэлээр нэлээд олон бүтээл туурвисан. Энэ бүхний дараа нэгэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Хууль бол хүмүүний ёс суртахууны эрхэм нандин харилцаа, шударга ёс, нинжин сэтгэл, эс шунахуй, нэр төр, жудаг, эв эе, тэсвэр тэвчээр, үнэн гэсэн эрхэм чанарыг хамгаалж бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг механизм байна. Тэгэхээр хууль тогтоомжийн амин сүнс нь эргээд л нөгөө хүний ёс суртахуун дээр ирж байгаа юм. Ингээд бодохоор хууль бол ердөө ёс суртахуун. Хууль тогтоогчид маань үүнийг л бодож ажиллаасай гэж хүсдэг.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Одоо нНямбаатарын халамжийн газарт амьтан болжээ. Хөөрхий.
Шинэ үндсэн хууль Нэгдүгээр зүйл. 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2.Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана. 3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тайлбар: 1.2. ыг хэрэгжүүлэх төрын ажилын чиглэл а) ажлын байр бий болгоно б) цалинг амьжиргааны үний өсөлттэй ижлээр нэмнэ в) хиймэл үний өсөлтийг зогсооно (цалин нэмэгдэнгүйт худалдаачид үнээ нэмдэг. Ингэснээр цалин тэтгэвэрийн нэмэлт амьжиргаанд нь нэмэр болохгүй зөвхөн инфляцийг хөөрөгддөг. Энд засгийн газрын ШӨХТ газар хэрэгцээт барааны үнийг хяналтандаа авч зайлшгүй үед үний өсөлтийн хэмжээг тогтоож үнэ нэмэхийг зөвшөөрч ажиллана). Шинэ үндсэн хууль. Зургаадугаар зүйл. 5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар ашиглуулж болохгүй. Тайлбар: Хуучин ашиглуулж болно гэсэн заалт Монгол улсын нутаг дээр монголчууд өөрсдөө орж ч болохгүй хориотой бүсүүд үүсгэж газар нутгын бүрэн бүтэн байдалыг алдагдуулж байна. 6.Газрын хэвлий дэхь баялгыг лиценз хэлбэрээр хувь хүн болон гадаадын компаниуудад ашиглуулахыг хориглож зөвхөн төрийн компаниууд болон төрийн компаниууд тавиас дээш хувь эзэмших хувь хүн болон гадаадын компаниуудтай хамтарсан уул уурхайн компаниуудаар олборлуулж төр эзэмшинэ. Тайлбар: Ийм замаар Монгол улс шаардлагынхаа дагуу ажлын байр бий болгож баялагынхаа үр ашгийг ард түмэндээ хүртүүлэнэ. 2000 он хүртэлийг бодох юм бол монголын төр хэрвээ хүсвэл чадвах үлэж сайжирч хөлөө олохтойгоо болсон байна. Шинэ үндсэн хууль. Арван зургадугаар зүйл. 10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Тайлбар: Нам гэдэг байгуулага хасагдсан. Монгол улсын хүн ам цөөн учир эрх мэдэлд хүрч баяжих сонирхолтой нэгдсэн хүмүүс нам гээчийг байгуулж хоосон амлалт өгөх зэрэг бүхий л зүй бусын аргаар төрийн эрхэнд гаран, өөрсөддөө тохируулсан хууль батлуулж оршин тогтондог аюул монгол улсад бодитоогоор нүүрлэдэг Шинэ үндсэн хууль. Хорин нэгдүгээр зүйл. 1.Улсын Их Хурал нэг танхимтай, энэ танхимийг ард түмнээсээ сонгогдсон зуун найман төлөөлөгч бүрдүүлэнэ. Тайлвар: Энд УИХ ын гишүүн гэсэн ойлголтыг ард түмний төлөөлөгч гэсэн үгээр орлуулав. (Цаашид УИХ дахь төлөөлөгч) 4.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн тойргоос нэр дэвшигдсэн иргэдээс төлөөлөгчийг сонгох журмаар явуулана. Тайлбар: Тухайн тойрогтоо танигдсан монгол улсын иргэнийг нийт ард түмний төлөөлөгч болгон УИХ д сонгоно. 5.Улсын Их Хурал дахь төлөөлөгчийг Монгол улсын хууль зөрчсөн, ёс зүйн дутагдал гаргасан, манлайлагч үүргээ умартаж ажилдаа хойрго хандсан тохиолдолд эргүүлэн татна. Шинэ үндсэн хууль. Арван дөрөвдүгээр зүйл. 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа монгол улсын иргэн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, мөн хуулиар хамгаалагдана. Тайлбар: Хуулиар хамгаалагдана гэдгийг нэмж оруулав. Хорин есдүгээр зүйл. 2.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн энэ заалтыг хасав Тайлбар: Энэ заалт 14.1 т заасан иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байгаа тул хасав. Шинэ үндсэн хууль. Хорин зургадугаар зүйл. 1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурал дахь төлөөлөгч, Засгийн газар, найман зуун хүний дэжлэг авч гарын үсэг цуглуулсан монгол улсын иргэн хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно. Тайлбар: Ингэж 3.1 заагдсан эрхээ монгол улсын иргэн эдлэх боломжийг олгож байна Шинэ үндсэн хууль. Гучдугаар зүйл. 1.Монгол улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Тайлвар: Баян хоосны ялгааг дэврүүлэх зэрэг нийгэмд хурцдал үүсгэж байгаа тохиолдолд засгын газрыг мөн монгол улсад дарангуйлалын аюул үүсэх тохиолдолд бүлэг болон намуудыг тараах, татан буулгах хүртэлх арга хэмжээ авч ард түмний эв нэгдлийг хамгаалана.