Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг импортолжээ.
Аж ахуйн нэгж өндөг импортлоход гаалийн албан татвар 15 хувь, НӨАТ 10 хувийн татвар төлдөг. Харин Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу өндөг импортлогч аж ахуйн нэгж зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, татварын хөнгөлөлтийг ашиглан Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй, эрүүл ахуйн горим алдагдсан, их хэмжээний өндөг зах зээлд нийлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байна.
Иймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, чөлөөт бүсээр нэвтрүүлж байгаа өндөгний нийлүүлэлтийг хязгаарласнаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөл бүрдэнэ.
Сэтгэгдэл0
Дотоодын2-3 үйлдвэрлэгчийн захиалгаар хязгаарлалт хийж ард түмний хямд үнээр өндөг идэх боломжийг хааж байгааг эсэргүүцэж байна
ОХУ аас юм авахаа больчих оо. Чанар муутай бүр хортой юм орж ирдэг болсон. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжье. Монгол хүний хөдөлмөр шингэсэн өртөг шингээсэн бүтээгдэхүүнүүдээ хэргэлцгээё
Uul ni ih l buteegdehuun orj irwel irgeded heregtei bas une buurah sain taltai Yum bolgonoor hawcnaad irged unetei huns awcn bna
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй ОХУ-аас өндөг чөлөөтэй оруулдаг тэнэг засаг төрийнхөн ашгүй нэг хагас дутуу сэрсэн юм байх даа
орсод хүнсний бүтээгдэхүүн бараа товар хоёр дахин хямдарсан олигхрхуудын үнэ байхгүй болсон монгол түлш бензиний үнээ хямдруулах хэрэгтэй