Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болуутаа хамгийн түрүүнд Ц.Нямдоржийг Хэрэг эрхлэхийн сайдаар зарласан. Ц.Нямдоржийнх ч юм уу, өөрийнх нь ч юм уу, “Эхлүүлсэн тэмцэл Ц.Нямдорж энэ суудалд сууснаар үргэлжилж, дуусах ёстой” гэсэн. Хорин оны сонгуульд өвдөг шороодчихоод гэртээ сууж байсан Ц.Нямдорж ингэж Төрийн ордонд, засгийн хойморт гарч ирсэн байдаг. Улс төрийн хүрээнд энэ томилгоог их хачнаар тайлбарладаг. Ганцаараа эхлээд, сүүлд “Шударга тав”-ын нэг болсон Л.Оюун-Эрдэнийн тэмцлүүдийн ард “асаалттай танк” шиг байсан ахыгаа ийн шагнасан гэдэг юм. Ортой байж мэдэх л юм.
Ингэж залуухан засагт багтсан Ц.Нямдорж Хэрэг эрхлэх газрыг нь даргалаад бараг жил хагас боллоо. Сайд болсноосоо хойш нэг тийм сул болчихсон харагддаг. Байнгын хороо, чуулган дээр гишүүд асуулт тавихаар “Эргээд хариулъя, тодруулаад хариу явуулъя” гэдэг. Гэвч тэр нь худлаа аж. “Мэдэх юмаа мэднэ” гэдэг шиг Ц.Нямдорж оролцох асуудалдаа тун гүнзгий ордог бололтой юм.
Ийм үг ярьдаг хүн нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байдаг юм. Нэгэн цагт нэг баг явсан хоёр л доо. Ц.Нямдорж сайд, Б.Энхбаяр дэд сайд байв. Ийм ойр ажиллаж байсан хүмүүс бие биеийнхээ тухай оргүй мэдээлэл ярина гэж бодоход хэцүү. Б.Энхбаяр хамгийн сүүлд гэхэд л тун эвгүй “юм “ ярьсан. Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны зургадугаар сарын 7-ны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Тэр үеэр Б.Энхбаяр “Миний хувьд өнөөдөр их сайхан өдөр байна. Яагаад гэвэл энэ хуулийг Ц.Нямдорж сайд дөрвөн жил дарсан. Авлига, хулгай төрийн өмчит компаниудад хамгийн их байгааг бүгд мэддэг. Авлигатай тэмцэх газраас энд 10 их наядын авлига байна гэж 2019 онд зарласан.
Энэ хууль орж ирж байгаа нь их юм. Гацаагч түгжил хөндлөн хэвтчихээд энэ хуулийг явуулахгүй байсан. Одоо ч байгаа. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль Төрийн өмчийн тухай суурь хуультай хамт орж ирэх ёстой байсан юм. Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болонгуутаа ХЗДХЯ-наас татаж аваад өөрөө дарчихсан. Ямар учиртай юм гэхээр энд тэнд өөрийн хүнээ тавьдаг. “ТЭЦ-4”-ийн С.Анхбаяраас эхлээд хахуулийн хэргээр ял шийтгүүлсэн хүн олон бий. “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой олон зүйл яригддаг. Өөрөө ч ил цагаан ярьдаг. Хүүхдийнхээ юмыг захисан гэхчлэн ярьдаг. Тиймээс энэ хуулийг оруулж ирдэггүй байсан.
Харин Х.Нямбаатар сайд оруулж ирлээ. Хууль оруулж ирсэн, ажил хийж байгаа хүнээ гоочилмооргүй байна гэж гишүүддээ хандаж хэлье. Хийхгүй, араар сууж, нуугддаг эс үйлдэл илүү хортой юм. Харин Х.Нямбаатар гал атгаад, шүүмжлүүлээд, дайруулаад байгаа ч ажил хийгээд байгаа. Үүнд нь баярлалаа. Авлига, хулгайтай тэмцье гээд бодит реформоо оруулж ирж байна” гэв.
Долоо хоногийн өмнө Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хуралдаан дээр Б.Энхбаяр “Найдваргүй эргэлзээтэй байгаа зээлд “Хөтөл”, “Кью Эс Си” компанийн 520 тэрбум төгрөг байна. Энэ бол Худалдаа хөгжлийн банк. Энэ “Хөтөл”-ийн хувьчлалыг хувьчлахгүй гэдэг шийдвэр Засгийн газраас орж ирчихээд байгаа шүү дээ. Бид хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Хөтөл өртэй гээд яваад байна. Энэ хувьчлалыг нь болъё гэдэг УИХ-ын тогтоолыг гаргачихаар өртэй, юутай ийтээгээ төрд ирэх вий дээ. Санхүүгийн тооцоолол хэрэгтэй байна. Нэг талаасаа "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг мафийг будаа болгож байна гэж байгаа ч нөгөө талаасаа буруудах вий. Ц.Нямдорж сайд шударга ёсныхоо цамцаа ураад дууслаа л гэнэ. Яасан ч урагдаж дуусдаггүй цамц вэ. 20, 30 жил ураад л байдаг. Хүн харахад шударга ёстой юм шиг боловч эргээд энэ компанийн өрийг төрөөр төлүүлэх гэж байгаа заль яваад байгаа юм биш биз гэх хардлага байна” гэсэн.
Сарын өмнө УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж болон “Петрочайна Дачин Тамсаг” компанийн холбоо сүлбээний талаар ярьсан. Тэрбээр Газрын тосны хуулийг УИХ дээр ахалж батлуулсан Ц.Нямдорж сайдын нутгийн хүмүүс дараа нь энэ компанитай гэрээ байгуулж, ажиллах хүч нийлүүлсэн. Их хэмжээний ашиг хүртсэн. Үр дүнд нь Дорнод нутгийн ард иргэдэд хүртээлгүй болсон гэсэн юм.
Өөр ноцтой мэдэгдлүүдийг ч хэд хэдэн удаа хийсэн. Б.Энхбаярын хэлдгээр Ц.Нямдорж чухал гэж болохуйц ажлууд дээр усан онгоцны зангуу шиг тээглэчихээд хөдөлгөдөггүй гэж байна. Ер нь бол Ц.Нямдорж “дан дээл”-тэй сайд. Үндсэн хууль өөрчлөгдвөл явах сайд нарын жагсаалтын нэгдүгээрт түүний нэр бий.
З.Болд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
manaid baugaa gants toriin xar xun ta nar xaugaad yu ch oloxgyi dee
Хятадын нууц тагнуул..Оюун-Эрдэнийг засаадчихаад байгаа..Оюун-Эрдэнэ хужаа нараас авлига авсан баримт мэнгэтэд байж болох..
өөр шигээ лалар царайлсан юм бичжээ балай шахуу юмнууд их байх юмаа
Хятад компаниас авилга авдаг хүн олон байдаг бололтой юм билээ.Хятад хүний нарийн тооцоог мэддэг л байх даа! Тэд ч зүгээр мөнгөө өгдөг хүмүүс биш байх шүү!
энэ хөгшин морь арай дэндүү юм биш үү
Энхбаяр гишүүн сахал эрдэнэбилэгийн гар хөл шүү дээ Нямдорж гуайд дургүй байх нь аргагүй
Дорнодын Энхбаяр Баруун Монголчуудыг үзэхгүй байлгүй яахав. Энхбаяр,Баяр,Батүүл,Миеэ,Эби,Хурц, Сайханбилэг, Эрдэнэбилэг,Женко нарын амьд байгаа мафи Нямкаг үнэхээр алчихмаар байгаа.
Бузар
Нямдоржид монголын ард түмэн өртэй юм чинь байлгалгүй яахав ! Нямка давраад цаашдаа монголын элизабёт болох бодолтой байгаа бараг болох байх !!
Захиалгат бичээсийн төлбөр өссөөр байгаа юм байх даа Энэ хүн рүү мөн ч их санхүүжилттэй элдвээр дайрсаар байгаа ч Бүх хүн тэнэг биш учраас Харин ч Бодит үнэн талаас нь хүмүүс ойлгодог болсон шүү!!!
Хятадын тагнуул гээд үе үеийн тагнуулын дарга нь нотлоод байхад яагаад энэ өвгөнийг хамгаалаад байгаа юм энэ засаг Оюун-Эрдэнэ энэ хүний барьцаанд орсон нь үнэн юм уу
Төрийн төгцөг нүдэнд орсон шороо шүдэнд орсон мах Хужаа туршуул мэдээлэл дамжуулагч сда баяд дулитраа хэлт
Хот тойрсон Хужаа Бурятын холимогууд битгий алиат.
шудрага байдлын жүжигчин одоо явж болно
Оросууд явчихсан."Ажилсаг зоригтой Буриадууд нь" Монголчуудыг турхирч тархи угаан захирдаг байсан социализм дуусчихсан.
Нямдорж бол шудрга хүн бишээ хэрвээ шудрга хүн байсан бол өнөөдөр Монгол орон минь ингэж дошоо орохгүй байлаа Тачин тамсаг кампан Монгол ороний минь салам доош хийж байхад дуграхгүй юү хийж байна
Зоригийн хэргийн захиалагчид, алуурчид, Рио Тинтогийн луйварчид, Дээд шүүхийн шийдвэрүүд ...
Нямдорж гуай шударга учраас манан мафийн хулгайг төрд буцааж байгаа учраас их л зэвүүг нь хүргээп байгаам уу
БАЙРАНДАА ҮНЭГҮЙ СУУЛГАДАГ "НУУЦ" АВГАЙ АЛТЖИН НЬ БУРХАН БОЛСНООС ХОЙШ СЭТГЭЛЭЭР УНААД, ЦАРАЙ АЛДААД АЖИЛ ХИЙХЭЭ БҮР БОЛЬЖЭЭ.
Гарцаагүй шудрага хүн. Монгол төрд түшигтэй сайд. УИХ-д нас ахисан,хал үзэж халуун чулУу долоосон .цөөн гишүүд байх л хэрэгтэйдээ уг нь. Нямдоржгуай бол аливааг оюун ухаанаараа бас зүрх сэтгэлээрээ зэрэг хүртэж мэдрэх чадварын хэмжээнд хүрсэн хүн. Ийм хүн ихэвчлэн зөв шудрага шийдвэр гаргадаг.Алив юмны голыг зөв олж тогтоогоод байж харагддаг.Үнэн үг их хэлдэг болохоор өстэй хүн олонтой болчихдог шиг байгаа юм. 60- гарсан нас гэдэг бол хүний сэтгэл зүрхний хий нэлээд гарчихсан , эр хүний идэр нас шүү дээ. Харин ааги амтагдсан цэл залуу нас нүд ирмэх зуур арилж одно.Хүн хэлэлтгүй.
ХУЛГАЙЧ НАР ДЭЭГҮҮРЭЭ ИДЭХ УУХ ЮМАН ДЭЭРЭЭ ТОХИРСОН БОЛОЛТОЙ. ХЭД ХОНОГИЙН ӨМНӨӨС ЭРДЭНЭБИЛЭГ МЭТИЙН ШИЛДЭГ БИЗНЕСМЕНҮҮДЭЭ ГАРГАЖ БИЗНЕСИЙН НЬ ХИЙЛГЭЕ ГЭСЭН НИЙТЛЭЛ УРСГААД БАЙСАН. ӨНӨӨДӨР САХАЛ СУЛЛАГДСАН БАЙНА.ҮҮНТЭЙ ЗЭРЭГЦЭЭД НЯМДОРЖИЙГ ЛҮД БОЛГОХ АЖИЛЛАГАА ЭХЭЛСЭН БАЙНА.
Монголын хамгийн авъяаслаг бусдыг үнэмштэл жүжиглэж чаддаг жүжигчин бол Ц.Нямдорж. Тэр олон түмний нүдэнд маш шудрага гэж харагдахаар олон жил жүжиглэсэн нь өнөөдрийн хууль хэрэгждэггүй, шүүх нь дампуурсан, прокурорууд нь захиалгаар ажилладаг байдлаар батлагддаг. Тэр төрийг зайдалж зөвхөн өөрөө баяжжээ.