sonin.mn
СӨҮЛ. /Bloomberg/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены дэвшүүлсэн “Энэтхэг-номхон далайн эдийн засгийн стратеги” төлөвлөгөөг /IPEF/ дэмжиж байгаагаа илэрхийлэв.
 
Тодруулбал, тэрбээр даваа гарагт Үндэсний Ассамблейд хэлсэн үгэндээ, Ж.Байден Ерөнхийлөгчийг айлчлах үеэр түүнтэй БНСУ “Энэтхэг-номхон далайн эдийн засгийн стратеги”-т ямар хувь нэмэр оруулж болох талаар ярилцана гэжээ.
 
Ж.Байдений энэхүү төлөвлөгөө нь бүс нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтэц болон бусад салбарын зохицуулалт, хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Ази дахь анхны айлчлалаа энэ баасан гарагаас эхлүүлэх бөгөөд 20-ноос 24-ний өдрүүдэд БНСУ, Япон улсуудад айлчилна.
 
Түүнийг айлчлалын үеэр тус төлөвлөгөөний агуулгыг зарлана гэж ажиглагчид үзэж байна. Ж.Байден БНСУ-д хийсэн айлчлалынхаа дараа Японд очих бөгөөд АНУ, Австрали, Япон, БНСУ-ын удирдагчдын дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээний хоёр дахь дээд хэмжээний уулзалтад оролцоно.    
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцаиэ" агентлаг