sonin.mn
БУДАПЕШТ. /Xinhua/. Унгарын парламент даваа гарагт Виктор Орбаныг Ерөнхий сайдаар сонгосон бөгөөд тэрбээр ийнхүү тус албан тушаалд тав дахь удаагаа сонгогдож байна. В.Орбаныг шинэ Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлаар санал хураалт явуулахад парламентын 133 гишүүн дэмжиж, 27 гишүүн эсэргүүцжээ. Унгар улсын парламент 199 суудалтай бөгөөд В.Орбан парламентын гишүүдийн талаас илүү хувийн санал авахад л сонгогдох боломжтой байв.
 
Сонгогдсоны дараа тэрбээр тангараг өргөсөн бөгөөд үүний дараа хэлсэн үгэндээ, “Унгар улсыг хүнд хэцүү цаг үе хүлээж байна.
 
Цар тахлаас гадна ОХУ, Украины мөргөлдөөн, ЕХ-ны зүгээс ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээнээс үүдэлтэй эрчим хүчний хямрал, АНУ инфляцийг бууруулах зорилгоор бодлогын хүүгээ өсгөсөн зэрэг нь Европын эдийн засгийг хэсэг хугацаанд уналтад оруулах болно” гэжээ.
Мөн тэрбээр “Унгарын Засгийн газар инфляцийг хянах, ОХУ-ын газрын тос, байгалийн хийнээс өөр гарц олохын тулд нарны эрчим хүчийг хөгжүүлэх, атомын цахилгаан станцуудыг өргөтгөх, Балканы хойгоор дамжих газрын тос, байгалийн хийн хоолой барих зэрэгт анхаарлаа хандуулна” гэж мэдэгдэв. 
 
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ"агентлаг